Tuesday, March 5, 2013

За байз юу гэмээр ч юм дээ

За би нь их буруу хэрэг хийжээ тийм ээ. Хөөрхий муу эмээгээ муу хэлээд л. Гэнэт ороод ирсэн чинь хэрүүлийн алим шидчихээд яваад өгсөн юм байна шүү дээ би чинь. Тэгээд бодоод байсан чинь яагаад эмээ маань бэрийг уйлуулсан учрыг тайлбарлалгүй шууд үр дүнг биччихжээ. Өөрөөр хэлбэл уртаас урт тоон илэрхийлэл байлаа гэхэд яаж бодсон ямар аргаар бодсоноо бичилгүй тэнцүүгийн тэмдгийн ард шууд хариуг нь тавьчихсан байна. Тэгэхээр чинь хүн болгон яагаад ийм хариу гарч байгаа юм, яаж бодохоороо гэж асуух нь ойлгомжтой. За тайлбарлах гэж оролдъё доо. Нэгэнт өөрөө эхлээд тийм юм биччихсэн юм чинь.
За эхлээд хэлэхэд би хадам эмээгээ үзэн яддаггүй ээ. Огтхон ч үзэн ядаад байх сэтгэл алга надад. Зүгээр л тийм хэцүү ааштай хүн байдаг шүү гэж л хэлсэн юм. Миний амьдралын хамгийн стресстэй жилүүд бол тэр хадмынд амьдарсан 2 жил л байлаа. Уг нь манайх тусдаа амьдардаг байсан юм. Гэтэл нөхрийн дүү гадагшаа явах болоод эмээ ганцаараа болчихоод эмээг харах гэж л нүүж очсон юм. Тэр үед охин 2 настай, хүү нэг ойтой л байлаа. Бас манай хүн нэг кафе ажиллуулдаг, шөнө 1-2 гэж ирээд өглөө жаахан унтаж байгаад 10 гээд явчихдаг өдөржингөө ажилтай байдаг байлаа. Би бас ажилтай. Өглөөд 2 хүүхдээ тэвэрч гараад цэцэрлэгт нь оруулж өгчихөөд цаашаа ажилдаа явна, оройд бас тэврээд л ирнэ. Жирийн л нэг монгол залуу гэр бүлийн жирийн л нэг амьдрал байлаа.
Тэгээд хадам эмээгийнд нүүж ирлээ. Эмээ "Миний хүүхдүүд манайд ирж эмээтэйгээ бай. Эмээ нь ганцаараа хэцүү байна" гээд өдөр бүр утасдаж дуудсаар байгаад ирүүлсэн юм. Ирсэн эхний 2-3 долоо хоног бол сайхан л байлаа. Тэгтэл удалгүй эмээгийн ааш эвдрээд эхэллээ. 
Миний араас яг дагаад хийсэн юм болгоныг голоод хажуугаар өнгөрөхдөө амандаа нэг юм үглээд эхэллээ. Угаасан юмнууд өлгөхөөр зөвхөн миний хувцсыг түүж аваад ор луу шидчихнэ. Яаж байгаа юм гэхээр өө хатчихсан юм байх л гэж бодсон шд гэх. Хоол хийгээд өгөхөөр хн гээд ширээ рүү шиднэ. Тэгээд орой нөхрийг ирэхээр хүзүү ам хөшөөд би уг нь нэг сайхан шөл идье гэж бодсон болохгүй нь ээ за яахав өөрөө л хийж идэхээс гэж хэлнэ. Гэхдээ тэр сайхан шөлтэй устай хоолыг нь хийгээд өгөхөөр хуушуур хийгээгүй юмуу гэнэ. Тв үзэх гэхээр байнга ирээд дээр нь гараа тавьж үзээд халж байна уу үгүй юу, энэ их халаад байнаа, одоо үзэж болохгүй салгая гээд эхэлнэ. Эсвэл гал тогооноос юм аваад ирэхээр унтраачихсан байна. Өөрөө 8 гээд хэвтдэг юм. Хэвтэнгүүтээ гэрлээ унтраачихна, бид нар гэрэл асааж болохгүй. Нүдэнд ёлтойгоод байна наад гэрлээ унтраагаад өгөөч гээд орилоод эхэлнэ.
Гар утас цэнэглүүлэхгүй, уртасгагч залгууруудыг бүгдийг нь салгаад салгаад хаячихна. Компьютер дээр юм хийж байтал чинь ирээд л залгуурыг нь салгаад хаячихна. Угаалгын машин эхэндээ ажиллуулахгүй гэж байснаа сүүлдээ нөхөр хэлж байж ажиллуулсан чинь хажуугаар нь өнгөрөх тоолондоо залгуурыг нь өшиглөж салгах гэж оролдоно. Уг нь нөхөр бид хоёр бүх байр ток усны мөнгийг бид нар төлнө гэж бараг сая живаа удаа хэлсэн, тэгээд хангалттай мөнгө өгдөг байсан юм. Өөрийнхөө тэтгэврийн мөнгөө хадгал, өөрийнхөө дуртай авъя гэж бодсон юмаа авч бай, өөртөө зориул гэх мэтээр зөндөө ятгаад нэмэргүй, дүүгийнх нь хүүхэд гээд нэг архичин хар юмыг мөнгө нэхээд ирэнгүүт нь өгчихнө.
Би ажил хийгээд 2 жаахан хүүхэдтэй их ядардаг байлаа. Уг нь хуучин гэртээ байхдаа амралтын өдрөөр өглөө 10 хүртэл жаал унтдаг байсан юм. Одоо ямар айлд ирчихээд үд хүртэл унтаад байлтай нь биш гэхдээ яахав 7д биш 9д босдог байлаа. Нөхөртэйгээ цуг жаахан хэвтдэг байлаа. Гэтэл эмээ орж ирээд "Үд боллоо босооч чи. Энэ шал шавар сойздож угаа" гэж орилсноо "Өө миний хүү сэрчихэв үү, унт унт иш ядарч байгаа зайлуул" гэнэ. Юм хум цэвэрлэхээр "Манай гэр цэвэрхээн, чамд тэгтлээ цэвэрлэх юм байхгүй" гэснээ утсаар хамаатны өнөө архичин хар юм луу залгаснаа "Аан эмээ нь байнаа, гал тогооны чийдэн дээрх тоосоо арчиж чаддаггүй ээ, миний хүү эмээдээ ирээд арчаад өгөөч" гэж улайм цайм миний дэргэд ярина. Манай гэрийн бүх юмыг ад үзээд л, хажуугаар нь өнгөрөх тоолондоо энэ яасан том юм энэ хэнд хэрэгтэй юм гэдэг байлаа. Аргаа бараад хүүхдүүдийнхээ дугуй машин эд нар зарим овортой юмаа ээжийнх рүүгээ зөөлгөв. Тэгсэн ч хэвээрээ "Яасан ч их новштой юм" гэж байнга үглээстэй. Нэг удаа том өрөөнд хураачихсан байсан манай юмнуудыг бид хоёрыг ажилдаа явчихсан ардуур хажуу айлын хүнээр коридор луу зөөлгөчихсөн байлаа. Нөхөр үхтлээ уурлаж билээ. "Үр хүүхдээ ад үзэх байсан юм бол яах гэж хамт амьдаръя гэж дуудсан юм" гээд. Ёолк боллоо. Манайх ёолкоо 12 сарын 20нд бариад он гараад 1 сарын 3нд буулгадаг уламжлалтай байлаа. Гэтэл 20нд ёолк засчихаад "Эмээ хар даа, гоё байна уу" гэсэн чинь "За за гоё гоё байна.Маргааш буулгаарай, гэрэл хаагаад гэр орон харанхуйлаад байна" гэдэг байгаа. Гэр орон дөнгөж цэвэрлэнгүүт тамхины үнсээ энд тэндгүй хаяад эхэлнэ. Битгий өрөө болгонд тамхи татаа, гал тогоондоо хаалгаа хааж байгаад тат, хүүхдэд утаа нь муу гээд хэлчихсэн чинь чамаар загнуулахгүй шүү цагдаа дуудаад өгчихнө шүү гэнэ. 00 ванн дөнгөж угаагаад цэвэрлэнгүүт бие засах гэж орсноо нусаа нийгээд суултуур дээгүүр хаячихдаг байлаа. Бие засч чадахаа байтлаа хөгшин байгаагүй юм шдээ тэр үед. Миний гэсэн юм болгоныг илүү үзээд байдаг байлаа. Өлгүүрт байгаа бүх адилхан хувцаснаас ганц миний хувцсыг "Яасан том юм, яасан муухай сэгсгэр юм өмсдөг юм" гэнэ. Гутлын тавиураас зөвхөн миний гутлыг гаргаад хажууд нь тавьчихна. Манай нөхрийн, хүүхдүүдийн, тэгээд өөрийнхөө гутлыг өрөөд тавьчихна. Хоол идчихээд аяга тавгаа хураахаар эмээ нь эмээ нь гэснээ угаалтуур дотор байгаа аягануудаас зөвхөн өөрийн тэгээд манай нөхрийн аяга хоёрыг л түүж аваад угаачихдаг. Нэг удаа гал тогооны шүүгээнээс миний тортны хэвийг гаргаад ирчихсэн энэ юу юм ямар хэрэгтэй юм гээд зогсож байна, тортны хэв байгаамаа, би торт хийхдээ хэрэглэдэг юм гэсэн чинь аан цс гээд буцаагаад тар хийтэл шидчихсэн юм. Тэгээд нэг их удалгүй би тэр тортны хэвээ хайгаад хайгаад олоогүй. Уг нь овоо л үнээр авсан сайн хэв байсан юм.
Тэр нэг хамаатны хүн нь гээд архичин хар юм нь эмээгээс байнга архины мөнгө аваад сурчихсан, манай нөхрөөс нууцаар аваад байдаг байлаа. Эмээгийн тэтгэвэр буух үеийг андахгүй, утасдаад эхэлнэ. Тэгээд ажилдаа явчихсан ардуур эмээгээс ирээд мөнгө аваад байдаг байлаа. Би тэсэлгүй хэлчихлээ. "Та тэтгэврээ битгий тэр хүнд өгөөд байгаачээ, таныг элэг барьж мөнгө аваад сурчихаж. Та өөртөө юм ав л даа" гэсэн чинь "Хэндээ юугаа өгөхөө чамаар заалгахгүй. Чамайг бодвол миний мах цусны тасархай" гэнэ. Айлын хүн ороод ирэхээр намайг нөгөө өрөөнд байхад улайм цайм худлаа муу хэлнэ "Би их зовж байна" гэж ярина. Гэтэл би эмээг яаж зовоосноо ерөөсөө бодоод олдоггүй байлаа. 2 жаахан хүүхдээ маллаад, ажлаа хийгээд, эмээг харж хандаад, ганцаараа гэр орны ажлаа бүгдийг зохицуулаад явж байхад яагаад намайг ойлгодоггүй юм болоо гэж их гомддог байлаа.  Ямар нэг юм болонгуут намайг шууд "зайл чи манайхаас" гэдэг байлаа. Би хөгшин хүнтэй юу ярихав дээ, зөнөж байгаа байх гэж бодоод юм хэлдэггүй байлаа. Хамгийн гол нь энэ бүхэн эмээ бид хоёр хоёулхнаа байх үед л болно, манай нөхрийг байх үед хайлсан тугалга шиг ааштай болчихно. Зөнөчихсөн юмуу гэхээр үгүй, ухаан санаа нь эв эрүүл сав саруул, хэнтэй яаж харьцахаа сайн мэднэ. Нэг удаа надаас танай ээжийн утасны дугаар хэд юм гэсээр байгаад бичиж авлаа. Би ч юм бодсонгүй, хааяа ярьж сонин сайхан мэдэлцэх гэж байгаан байх гэж бодоод өнгөрлөө. Гэтэл нэг удаа ажил дээр сууж байтал ээж залгалаа. "Эмээтэйгээ муудалцаа юу? Танай хадам хөгшин чинь сая залгаад танай охинтой амьдарч чадахгүй, ирж охиноо авч яв гэлээ" гэдэг юм. Би бүр мэл гайхлаа. Хүүе энэ эмээ яг солиорчихож л гэж бодлоо. Тэгээд нөхөр лүү хэллээ, нөхөр итгэсэнгүй ээж рүү залгаж асуулаа, тэгээд эмээ рүү залгасан чинь "Би ерөөсөө тийм юм яриагүй" гээд тас гүрийчихлээ. Ээжид хэлсэн чинь "За яахав дээ хөгшин хүн. Орхи орхи" гээд тэр явдлыг өнгөрүүлсэн юм даг.
Ингэсээр би чинь хүн л юм хойно ядраад стрессдээд эхэллээ. Нүүр аман дээгүүр юм гараад хатигандаа баригдаад дотроо бухимдаад их ууртай уцаартай боллоо. Өөрийнхөө ээжид хэлэхээр ээж хавьтуулахгүй шүү дээ. "Чи ганц хөгшин хүний аяыг олохгүй. Хэд насалдаг юм наад хөгшин чинь. Та нараар асруулах гэж л дуудаа биз дээ. Битгий хадмаа муулаад бай. Хадмаа муулсан хүн муухай байдаг юм" гээд сонсохгүй. Найз нөхдөдөө хэлэхээр тэр бүр хүн ойлгохгүй. Миний ганц сэтгэл тайван байдаг үе ажил дээрээ л байлаа даа тэр үед. Сүүлдээ бухимдлаа нөхөртөө гаргадаг боллоо. Бид хоёрын муудалцах давтамж ихсээд байлаа. Эмээгийнд ирснээс хойш анх удаа бид хоёр чанга дуугаар хэрэлдлээ. Тэгсэн чинь эмээ гүйж орж ирээд "Миний хүү рүү хашгирдаг хэн бэ чи, зайл чи манайхаас" гэж авдаг байгаа. Нөхөр боож үхэхээ шахлаа. "Миний эхнэрийг та яахаараа хөөдөг юм. Танд бид хоёрын хэрэг ямар ч хамаагүй, дахиад дундуур ороод үзээрэй" гэж эмээд хатуухан хэлснээс хойш харин дахиж хэзээ ч бид хоёрын хэрэгт оролцохоо байсан.
Өөр зөндөө зөндөө боож үхмээр юм болдог байж билээ. Хагас бүтэн сайн болно гэхээр би бүр яс хавталздаг болчихсон байлаа. Өдөржин эмээтэй байна гэж бодохоос хэцүү байдаг байсан.  Нэг удаа намайг бүр өшиглөсөн гээд бод доо. 70 хэдтэй хөгшин шүү дээ. Юунаас боллоо доо. Би шал угааж байсан чинь гаднаас орж ирсэн гуталтайгаа шууд нөгөө өрөө рүү угаасан шалан дээгүүр явахаар нь "Эмээ би шал угааж байна шдээ, та хэзээ гадуур гуталтайгаа гэртээ явдаг болчихсон юм бэ" гэчихсэн чинь "Би гэртээ юутайгаа яаж явах нь чамд еөр падлий байхгүй. Чи муу угаахгүй яадаг юм. Муу г... чинь, юу гээд байгаан чи" гэснээ хажуугаар өнгөрөхдөө дөрвөн хөллөөд шал угааж байсан намайг өшиглөөд авдаг байгаа. Харин яг тэр үед нэг юм авах гээд манай хүн ажлаасаа түр ороод ирчихсэн байсан юм. Эмээ нөхрийг байгааг мэдэлгүй надад томрохгүй юу. Нөхөр гал тогооноос үсэрч гарч ирээд эмээг аймаар загналаа. "Та яахаараа дандаа хүргэн бэрээ ингэж зовоож байдаг юм. Аавыг бас ингэдэг байсныг чинь мэдэхгүй гэж бодоо юу. Миний эхнэр яасан юм. 2 нялх хүүхэдтэй дээрээс нь ажил хийгээд дээрээс нь таны ая эвийг олох гээд ядарч байна. Та яасан үр хүүхдээ боддоггүй муухай хүн бэ. Яаж байгаан та сая. Яасан нас намбагүй муухай юм бэ" гээд баахан загналаа. Эмээ бантсандаа биеэ өмөөрөөд нөхөртэй баахан хэрэлдэж байгаад гараад явчихлаа. Эмээг гарсны дараа бид 2 түс хийтэл инээд алдчихаж билээ. Манай хүн түүнээс хойш бас нервтдэг болчлоо. Гэрт байх үедээ эмээг байнга "Та манай хүнийг зовоож байна уу" гээд асуух загнахын хооронд байдаг боллоо. Энэ нь надад бүүр ч хэцүү байлаа. Надаас болж эмээ хүү хоёр эв түнжин муудаад байгаа юм шиг.
Уг нь эмээ насаараа нэг яаманд бичиг хэргийн ажилтан хийж байсан их айхтар хүн байдаг юм. Харин яагаад хүргэн бэрдээ ийм ааш гаргаад байдаг юм бүү мэд. Бодвол өөрийн гэр бүлийн хүн гэж хүлээн зөвшөөрч чаддаггүй юм шиг байгаан. Тэгээд 2 жил болоод тэсэхээ байгаад манай хүн тусдаа гарахаар шийдэж билээ. Гэхдээ эмээгийнхтэй ойр нүүсэн юм. Өдөр болгон би хоолноосоо халуун саванд аваад эмээд оруулж өгнө, амралтын өдрөөр ирж гэрт нь их цэвэрлэгээ хийж өгнө, дэлгүүрээс дуртай амттай юмыг нь аваачиж өгнө, биеийнх нь бүх л болохгүй юмыг нь үзэж харж өгнө, хумсыг нь авч өгнө. Яг л хамт байхдаа яаж асардаг байсан тэрэн шигээ л. Ганцаараа байх болсон чинь их сайхан зантай болчихсон. Эмээгийн өөр ямар ч хамаатан садан байхгүй, байгаа тэр ганц архичин нь юун эмээг асрах манатай. Тэгээд энд байгаа асрах ёстой ганц хүн нь манай хүн, гэхдээ л эрэгтэй хүн хойно жижиг сажиг юм анзаарахгүй ээ. Их л болж мөнгө л өгнө биз. Дулаахан хувцастай байгаа юу, нуруугаар нь жиндэж байна уу, ямар хоол идмээр байна, усанд орж чадаж байна уу, өтгөн нь хатаж байна уу гэх мэт нарийн ширийн зүйлийг чинь эрэгтэй хүн мэдэхгүй шүү дээ.  Ер нь эрэгтэй хүүхэд чинь тэгэж эцэг эхээ асарна гэж байдаггүй юм билээ. Нэг эхнэр аваад л тусдаа гараад ажлын мөр хөөгөөд алга болно. Эцэг эхийг насны эцэст хэн асардаг вэ гэвэл охин нь эсвэл бэр нь л асардаг юм шиг байгаан амьдралаас харж байхад.
Бид нүүснээс хойш  эмээ бид хоёрын харьцаа эрс сайжирч билээ. Анх нүүсний эхний өдөр би шинэ гэртээ өөрийн дураар ханатлаа унтсан юм даг. Яваандаа би тэр үеийг мартаж, стрессгүй сайхан болж манай гэр бүл эргээд тайван сайхан болсон. Эмээ надад аймаар хайртай боллоо. Би ч эмээгээ л гэдэг байлаа. Бид хоёр төрсөн ээж охин шиг болсон доо. Тэгээд би эмээгийн тэр аашийг таг мартсан байлаа, эмээг дахиж хэзээ ч тийм ааш  гаргахгүй гэж боддог байлаа.

Тэгтэл нөхрийн дүү эхнэрээ дагуулаад өнгөрсөн жил эмээгээ асрахаар ирсэн юм. "Би ганцаараа байж чадахгүй, хэн нэгэн нь намайг асрах хэрэгтэй байна" гэж үглэсээр биднийг очтол нөхрийн дүү эхнэртэйгээ очих үүрэг хүлээсэн нь тэр. Гэтэл надад тохиолдсон явдал яг тэр чигээрээ манай бэрд тохиолдож эхэлсэн гэнэ. Бид дээр үед нөхрийн дүү эхнэртэй нь уулзаж байхдаа санамсаргүй эмээгийн тухай яриад, "Эмээ ч хэцүү хүн шүү дээ" гэсэн чинь манай бэр намайг тоглоод байна эмээгээ цаашлуулж байна гэж бодсон гэнээ. Харин би бэрийг очсон сургаар эмээ зүгээр байдаг байгаа даа, хэрвээ өнөө зангаа гаргаад эхэлбэл бэр маань хэр удаан тэсэх бол доо, бас л сэтгэл санаа нь хямраад хэцүүднэ дээ гэж бодож байсан юм. Тэгтэл эртээд бэрийн ярьснаар бол энэ удаа эмээ бүр их хатуурхаж байгаа бололтой. Бүр 6 цагт гэрлээ унтраачихдаг болсон гэнэ, тв бол бүр ор тас үзүүлдэггүй гэнэ өөрөө үзчихээд шууд унтраачихдаг гэнэ, орой 6-с хойш дүү бэр хоёр шивэгнэж ярьдаг л гэнэ, эмээ хажуу хавийн бүх айл амьтанд бэрийг муулдаг л гэнэ, хийж өгсөн хоолыг нь голоод иддэггүй, тэгснээ шөнө өлсөөд босч ирж голсон хоолоо халаалгаж иддэг л гэнэ, одоо бүр бэрийг элдвээр хэлдэг болсон гэнэ, өнөө архичин хамаатандаа шөнийн 3 цагт босч хоол хийж өгсөнгүй унтаж хэвтлээ гэж загнасан л гэнэ. Надад хэлж байгаа нь л энэ байх, өөр зөндөө юм байгаа байхаа. Уг нь манай бэр чинь намайг бодвол гав шав хийсэн их ажилсаг хүн байхгүй юу. Надаас л дээр тэр гэр орныг цэвэрлэж надаас дээр л хоол унд хийж өгч байгаа. "Би эмээг ийм гэж ёстой бодоогүй. Би хөгшин эмээ минь гээд байдгаараа хайрлаад асарч тойлоод байхад чинь надтай яг гудамжны тэнүүлч гөлөг гэрт нь ороод ирчихсэн юм шиг харьцаад байна" гээд гомдоод байна лээ. Аргагүй ээ аргагүй, үнэн л юм чинь. Тэгээд хэр удаж байж эмээгийн зан ааш зүгээр болж "Иш миний муу охин" гэдэг болох юм байгаан мэдэхгүй л байна. Чадахаар нь утасдаж эмээг жаахан загналаа. "Таныг одоо асрах хүн наад бэр чинь. Та тэгээд хүнд ингэж хандаад байхаар хэн таныг гэх юм бэ" л гэлээ. Хэцүү хүн шүү дээ манай хадам эмээ чинь.

25 comments:

Anonymous said...

ээ бурхн мэнн юу уншчихав аа, ямар хэцүү хүн бэ тэр эмээ. чи ч харин тэсвэртэй байжээ.
танай ээж яасан сайхан хүн бэ.

nomin said...

neeree l kinon deer gardag uil yavdal chin amidralaas sedevledeg gej yaasan unen ug ve. aimaar yum.

Anonymous said...

Иймэрхүү ааш хөгшин хүн бүрд байдаг байхаа.

Эгч дээрээ очиж хүүхдийг нь харж өгөөд, хамт байхад бас хадам хөгшин нь сайнтай муутай л байсан.

Хамгийн инээдтэй нь намайг гармагц миний гэрийн таавчкийг өмсөөд цул шивэр болгоод болдоггүй, тэгээд орж ирээд л тавчикаа угаана.
Сүүлдээ бүр аргаа бараад өөртөө шинэ тавчик аваад хуучнаа тэр эмээд та гэртээ өмс гээд өгсөн чинь шууд угааж арчиж уутанд хийгээд өрөөндөө оруулж нуучихаад дахиад л миний шинээр авсан тавчикийг өмсөөд шивэртүүлээд эхэлж байж билээ хэхэхэхэхэхэ. Тэр зангий нь одоо ч гайхдаг юм хахахаха

B said...

Шал дургүй хүрмээр юмаа. Зэвүүн төгцөг юмдаа.

mongolbusgui said...
This comment has been removed by the author.
Anonymous said...

iimerhuu hurgen beree, berees garsan huuhduudee uuriin ger bul, mah tsusnii tasarhai gej huleen zuvshuurduggui hugshchuul bdg ym bilee. Manai taliigaach emee iim hugshin bsn, eejiig (dund ber n l dee) yaag cham shig zovoodog bsn gsn. Bi baga bsn ch gsn teriig n gadraldag, ohiniihoo huuhduud zairmag avch ugchihuud, duu bid2t zairmag avch ugduggui bsii shdee, haruulj bgd avga egchiin huuhduud zairmag avch ugch iduuldeg bsn ih sonin. Surguulid orohoos umnu eej ih delguurees alag ereen heetei modon awdar awaad gertee avchiraad (emeegiind bdg bsn ym) ymaa hiih gsn chini uurtuu ym awaad manaid ym avch ugsungui gd eejiin hamag huwtsas hunariig eejruu chuluudaad huuj bsniig n ih tod sanadag ymaa, eej uilaad huwtsasaa hamaad l, odoo bodohod har darsan zuud shig l sanagddag. Aawiin tsalingaa avdag devter emeed bdg blhr aaviin buh tsaling emee avchihdag, eej aawiin tsalingaas sohor zoos ch avch chaddaggui bsn. Tom beree tegj ad uzseer bgd huugd yawuulchihsan, eej teriig n haraad neg udur hunees ger guij awaad ailiin hashaand buuj tusdaa garch amarsan daa manaih.

ZAYA said...

Солонгос кино шиг байх нь ээ, хэцүү л юм байна.

Beautiful Mind said...

Jigtei umaa. Iim hachin humuus baih gej

Aamregled said...

энэ дээд талын комментүүд бас их юм бодогдуулахаар байна шү ..
нээрээ ямар аймарр эмээ бэ тээ ..
аавыг нь насаар нь тамлаж дээ гэдэг үнэн хэлсэн байгааздээ ..
хүмүүс хогын
хүний хүнийг өөрийн болгож авч чаддаг л байх хэрэгтэй ..
хэзээ нэгэн цагт туслышдээ чамд.. тиймээ


танай эмээд над шиг ажилгүй хүн бэр нь болвол алуулахын байна..
гэхдээ би бол эмээг тэгэж давраахгүй л дээ ..
алгадаад унагаахын байна

энэ сэтгэгдэл бичиэхд код бичнэ энэтэр гээд байгааг болиулаач ..
тайван сэтгэгдэл бичмээр байнаа

Anonymous said...

Iimerduu hun medne shuu. Ail burd bish gehed 3 ailiin negd bdag bhoo.

Anonymous said...

Iim humuus baina baina, hunii baitugai uuriin emeeg hurtel tevchihed hetsuu baih uy bdag. Manai emee er ni tanai emeetei ih tustei bairiin hun bdag. Uuriin ur huuhed, ach guchaa hairlana, haramlana gej zuil bdaggui, buh zuil uuriinh ni tuluu met baidag. Bi emeegee hool hiij baihiig tursnuusuu hoish hamt baihdaa gants ch harj baigaagui. 3r angid orood hool hiij surtlaa oroi eejiig irj hool hiihiig huleegeed buh yumiig ni beldcheed l huleegeed bdag baij bilee. Er ni hool goldog, alham buriig uuntugludug, oroi 7 geed orondoo orchihood olon yum yariad bdag geed ... adil taluud ih bainaa. Bas bid nar hardag bsan bhoor tetgevriin munguu uurtuu l avdag, ailiin huuhduudiig harj baihad emee uvuu ni chiher, mungu uguud bdag, manai emee er tegj bgaagui. Haaya tetgevree avahaaraa hamt amidarch bgaa ach zee bid nart 50 50 tugrug ugsniig ni bid nar avtobusand ch hurehgui geed avdag ch ugui bailaa. Tegeed l bid nariig yagaa ch ugui baihad bainga ta nart darluulj amidarch chadahgui gej uilaad l bi tanaihaas yavlaa geed yumaa baglaad unadag, baga baihdaa ch buuj uguud bdag baisnaa tom bolood uzeltsdeg bolloo emeeteigee, aash maani ch ih evderch bsan, eej bhoor nastai huniig yaahnav geed haldaadaggui bailaa. Sonirholtoi ni emee hen hentei yaaj haritsaj, heniig deerelhehee sain meddeg, eej suuldee teriig ni medeed bas l emeeg zagnadag bson yum. Bid nar nzuudaa ch gertee avchrahaas aidag, emee huuguud yavuulchij magadgui geed icheed avchrahaas zailshiideg blaa. Ingej ingej oyutan bson chin emee "tenegteh" ni ulam ihesch hamt amidardag bid nariig hulgaid hardaj ehellee. Altan bugj buguivch hulgailsan bna geed bid nariin amar zayag uzuulehgui bailaa, ugluu untaj baihad nehej ehleed l udur surguulias irsnee medegduulehgui chimeegui l baihgui bol dahiad l neheed haa ch yavsan araas dagaad bdag, hicheel nom ch hiilgehgui. Tuuniigee lam haraar uzuuleed gert chin ohin huuhed avsan bna gsen geed ohin duu bid 2iig unen zovoodog bailaa. Suuldee tsagdaa sergiileh duudchihsan ch baih shig...gantshan jishee ni l ene. iimerhuu baidal heden sar urgeljilsen. Odoo bodoj baihad zunuj ehelj bsan shig bgaa yum. Odoo bi gadaadad surdag, uy uy emeegee sanaad yarihaar ogt tanihaa baisan bna lee. Ur huuhduudee tanihaa bsan gsen, bas 24/7 hardag huntei baihgui bol bolohgui bgaa gsen. Neg bodliin hun amitniig horon ugeeree ideed l suuj baisnaas utga uchirgui demii balai yumaa yariad baij bsan ni deer yum shig. Gehdee l zunuud bas heden jil eejiig maani zovoochloo doo. Nzuuddaa heleheer yaaj ur huuhdee usgusun yum geed itgedeggui yum, gehdee l uvuu maani bhdaa emeeg yu ch hiilgedeggui, huuhduudiig ni ch hamaatnii duu nar hardag, emee uuruu gants ch achaa asarch harj uzej bgaagui gej humuus yaridag yum. gants hairtai huuhed ni arhichin ah bdag yum. Gehdee manai emee undur nasalj bnaa:) Aa harin ter haigaad bsan yumnuud ni, uuruu hunees nuugaad hairtsagand hiigeed olon davhar daavuugaar booson altan bugj eemegnuud suuld garch irsen yumdag, hun amitan olchihvii geed ih l aidag nandignadag bsan shig bgaa yum.

Barimalch said...

Oo aimshigtai emgen shulam bainshd ter "emee" geech chine. Bi bol ulaan garaaraa nuhchihna esvel 3 honogiin dotor nuugeed holdoh baij. ;D Mongold ayguid bol hadam eh emee nariin 30% n ch yumuu iimerhuu hun durst adguusnuud baigoo kino mino ih elbeg baidag.

Barimalch said...

Ug n ailiin neg buren erht gishuuniig evgui heleh ih buduuleg asuudal getel deerh barimt uneheer 90% unen bol ene bol ayultai ger buliin dotorh gemt hereg baih. Ooroo iim nuser davaa davj uzsen yum tsaashaagaa ih deeshee yavnoo. Good luck!! ;)

Naraa said...

Hamgiin gol chi emeegiin hairtai hun bolj chadsan l bna daa. Shine ber ch gesen udahgui hairtai ber boloosoi gej husie.

Mergejliin hun bish bolohoor helj (nerlej) chadahgui um, er n bol 1 torliin setgelzuin complex-tei l bh. Tegeed l ber, hurgenee huleen shovshoorch chaddaggui biz. Ooriinh n mah tsusnii tasarhaig shal oor 1 hun garch ireed hairlaad bna geheer oilgoj huleej avch chadahgui, ternees bolood hurgen beree ad uzej, ali muug n uzdeg bh. Hervee emeed ooriigoo batalj uzuuleh geheer normal method erdoo ch ur dund hurehgui.

Shine berdee ooriin turshlagaasaa sain huvaaltsaarai.

Anonymous said...

Нараа чи ямар аймаар гэмт хэрэг хийж байнаа. Бүүр хирдхиймээр. Эмэгтэй хүн, тэр дундаа эх хүн ийм аймшигт үйлийг хийж болно гэж үү.

Хараач! Чи ямар олон хүний тархинд настныг үзэн ядал програм суулгасанаа. Хөөрхийс тэд чиний пиарын золиос болчихсон байна ш дээ.

Хэн нэгний эсрэг пиар хийж болно л доо. Гэхдээ ингэтэл нь хийнээ гэдэг.........Чи аймаар эмэгтэй юмаа.
Ингэхэд эмээг нетээр пиардаж, дуурьчингуудаар үзэн ядуулна гэдгээ нөхөртөө хэлсэн үү. Энд буй өөрийнхөө талаарх л дүрслэснээс нь харвал энэ талаар нөхрөөсөө зөвшөөрөл авч мэдэх "зөөлөн хүн" мэт. Гэвч эмээг пиардсаныг тань харвал........Уучлаарай хэлэх үг олдохгүй байна.

Яанаа, чиний ирээдүйн бэр тань ямархан хүн хаа яваа бол, мөн чи ямар янзаар өтлөх бол. Ямар ч байсан "аймшигт пиарчин" тийм сайхан өтлөхгүй байхаа. Тэнгэр минү, постыг чинь ирээдүйн бэр тань бүү уншиг, хэрэв зэ уншваас бэрийнхээ сэтгэлд ахмадыг үзэн ядах сэтгэхүй суулгасан чи өтөлсөн хойноо өөрөө үзэн ядуулж, тэр "гашуухан бал" ыг хантал амсах биз ээ. Чухам үүнээс л би хирдхийгээд байгаа юм. Өнгөнд автагтчидын сэтгэгдлүүдээр сэтгэлээ бүү хуур, тэдний холыг харах чадваргүй бялзуур тархинд чиний ирээдүйг хорлох оньс буй. Санаж яваарай НАРАА!!!!!!!

citrus said...

yee ene odoo deetliin comment yuveee medrel muutaimuu haishaan. iiimerhuu humuus bdag bdg baihaar barahuu? meddeg bolool humuus huleen zuvshuurch oilgood baigaashd. iim amidral uzegui iim humuustei uchragui humuus oilgohgui ene deedeh shig duvchignunu biz. hun ugasa dotor hurimtlagdaj baigaa hetsuu zuiluudee gargaj bsn deer. haa hamaagui oilgoh oilgohgui humuust yarij suusnaas blog deree ingeed bichichihed saihan l baishd. chi harin ch tevcheertei saihan setgeltei huuhen baishd. bi bsn bol 3 honool hamag yumaa hayaad yvaad ugtsun baigaa. manai eej meej uuralsan baisan ch hamaagui. buudald amidraad suujiigaada .

bama said...

Yooyo ene neg hagas galzyy uyangiin halil baina aa,umnuh bichleg deer bas setgegdel shig um yrsgaad baisan,anon aa chi ingej bhaar shuleg nom bicheed hevluulj gargaach.
Ene bichleg deerh emee bol aimar baina,yaj tegeed 2 jil tessen um.Nyalh 2 huuhedtei,galzyyrmaar um.

alice said...

ene anon odoo medrel muutai amitan uu? bid nar zysiig ni ch xaraagyi xynee yzen yadaj amjixgyi sh dee. bid bas uursduu amidarch, amidraliig xarj, mederch bgaa gedgiig bodmoor yum aa. ungund avtagchid gej xeniig xeleed bgaan? chi xarin muu muuxai bodol, muuxai energy-gee ingej tsatsaxaa bolimoor yum. neree bichij bgaad naad syrxii surgaalia aild gej chamd xelmeer bna.

Unknown said...

Ийм хүмүүсийг тэвчээрийн багш л гэхийн билээ. Манай авга эгч гэж нэг эмгэн байсын зайлуул. Ир гээгүй байхад манайд хүрч ирчихээд би хүүхэдээ хөхүүлж байхыг хараад "одоо болно оо, наад хүүхдийн чинь баас шээс нь дийлдэхээ болилоо" гээд намайг хүүгээ хөхүүлж дуусан дуустал нь хэлүүл яах уу, ха ха ха. Дөнгөж төрсөн нялх биетэй тэр эмзэг үед бас л нээрээ, ккк. Нэг сар хүрээгүй улаан нялзрай амьтаныг хөхүүлж байхад шдээ. За дахиад ганц л үг дуугарвал гэрээсээ хөөеө дөө гэтэл ашгүй тэгээд дуугай болж билээ. Яагаад ч юм би тэр үгийг одоо болтол мартаж чадаагүй л явдийн, нээх сонин, би чинь баргийн үгийг тэгээд марчихдаг хүн шүү дээ, санахаараа уурлах нь юу юм гэхдээ л цаажинд бүр тод үлдчихсэн байхын. Гэхдээөрөвдмөөр байдаг юм аа ийм хөгшчүүл, хамгийн аймаар нь бид өөрсдөө л иймболчих вий, бурхан минь. Хөгшрөлт гэдэг чинь яалт ч үгүй өвчин л дөө.

hina said...

uurt chini ataarhdag ch yumu durgui ch yumu er ni bainga oroldood yanziig ni uzeed baiy gsn neg zanachihsan huntei yumaa daa kkk yalanguya iimerhuu del sul ger buliin bichleg hiihleer l orj ireeed untugluud unadag mergejliin ch yumuu uur turliin bichleg hiihler chimegui bdg murtuluu tgd yag iimerhuu l yuman deer tenegtej ugyuu gsn shig l bodvol tolgoi ni teruuhen tend l ajilladag hun bhdaa ,

minii huviin bodol uuriin ch bai hunii ch bai ger bulees holhon erh chuluutei amidarch chadval l saihan yum shig sanagddag, haaya neg mgld ochihleer tgd ger buliinhen bolon hadmuudtaigaa uulzahad l hadmuud bol 1 udur bhad l hangalttai kkkk ger buliihen bol deed tal ni 2 doloo honohod l zalhaad uuriin gsn oron zaig uguileed irdeg yum, mgld hunii huviin asuudald heterhii oroltsoj heregt durladag ni l tegj hetsuu sanagddag bh, naizuud bol thdee shal uur shuu zai avah uyedee avchihaad niiled yavah uyedee niiled l uur uurtuu teer bolood blgui uulzad bj boldog bolhoor zalhad bdaggui bh l da,

Aamregled said...

ямар аймаррюм зөнөж үхнэ гэдэг муухай гээд хүмүүс хэлээд байдаг үнэн юмаа

Aamregled said...

за юун сүртэй юм..
хүүхнүүд чинь энгээд л бие биедээ хов хүргээд л байдаг шт..
юмыг нээх эрчтэй хүчтэй хүлээж аваад байх хэрэггүйшт..
нараагийн амьдрал бол нараагийн л амьдрал чи тэрийг асар их стрэсстэй хүлээж авч байна гэдэг чиний л асуудалшт..
энгэж болку...

Dosu said...

yoo yasan aimar emee ve bi bol zugeer yun ter dara ani evlerch hums huruu avj uguh vee kkk . shuudl uur hureed hereldeed harichina

edna said...

та нар гэрт нь очсон болохоор насаараа амьдарсан гэртээ өөр хүмүүс баахан новштойгоо ирэхээр уур нь хүрсэн бхаа? айлд очоод асруулсан бол айлын юмийг хаяад бхгйү блгүй дээ.

ийм хүн амьдрал дээр бдагаа? аймаары.

уул усны ойр, ураг төрлийн хол нь дээрээ гэж.

Anonymous said...

Yapond yag iimerhuu hogshdiin tuhai TVeer garch bsan. Geriihen ni hamt baihaar ih hetsuu, bur hutga shovgo bariad dairdag, ger ornoo nuraadag geed hunderdeg yum baina lee. Tegeed tusad ni mental hospotald emchluulj avdag gesen. Ene chin setgetsiin ovchin yum shig baina lee. Suuliin ued ers nemegdej baigaa gesen.