Tuesday, February 5, 2013

Нөхөж оруулав: Улаанбаатарын агаарын бохирдол ямар түвшинд байгаа вэ?


Сая Бээжингийн агаарын бохирдол 800 хүрчихсэн байсныг Бээжин дэх АНУ-ын элчин сайдын яам зарлаад, олон нийтэд мэдэгдлээ гэж Бээжин нь уурлаад хөөрхөн л юм болж байх шиг байна. Тэгвэл энэ 800 хүрчээд байгаа үзүүлэлт нь юу юм, манай алдартай агаартай Улаанбаатарт хэд хүрдэг юм бэ?

Агаар дахь тоосонцрын ширхэглэлийг 2 янзын үзүүлэлтээр хэмждэг бөгөөд Particle Matter 2.5, Particle Matter 10 гэнэ. Энэ нь 1 метр куб эзэлхүүнтэй агаарт 2.5 ба 10 микрограмм хэмжээний тоосонцор хэр байгааг үзүүлсэн хэмжээ юм. Эдгээр тоосонцор бусад агаар бохирдуулагч хийнүүдээсээ ч илүүтэй эрүүл мэндэд аюул учруулж зүрх судас амьсгалын замын өвчин цаашилбал хорт хавдар үүсгэдэг байна. Тоосонцрын ширхэг нарийн байх тусмаа уушгинд хүрч тэндээ үлддэг гэнэ.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тогтоосон стандартаар эдгээр үзүүлэлтүүдийг 24 цагийн, сарын дундаж, жилийн дундаж, гадна орчин, байшин доторх гэх мэтээр үздэг. 
АЧС - Агаарын Чанарын Стандарт
ДЭМБ - Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага

ДЭМБ-ын зөвлөснөөр бол РМ2.5 хоногийн хэмжээ нь 25, харин манай стандартаар бол түүнээс 2 дахин их байхад гайгүй гэж үзэх нь ээ дээ. Мөн тэдний хэлснээр бол энэ үзүүлэлт нь 100 хүрвэл эрүүл мэндэд хортой аюултай хэмжээ гэж үздэг гэнэ, бүр 300 хүрвэл хөгшид бага насны хүүхдүүдийг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулдаг юм байна. За тэгвэл мэдээгээр шуугиад байгаа Бээжингийн хувьд дээрх үзүүлэлт нь 800 хүрчихсэн байна гээд Америкийн элчин сайдын яамнаас хэлчихсэн чинь Бээжин ард иргэддээ 400-с хэтэрдэггүй хэлж итгүүлдэг байсан нь илрээд ард иргэд нь бөөн уур. Америк элчин ч яахав дээ, байшин дээрээ байрлуулсан станц нь тэгэж л мэдээлж байна бид өөрсдийн ажилчдад зориулж энэ мэдээг гаргасан болохоос олон нийтэд зориулаагүй гэж л байна лээ. Хэнд зориулсан нь хамаагүй үнэн бол үнэн шүү дээ. За Бээжин ч яахав, бид ямар байнаа?
Эх сурвалж
Өвөл 1 сард 1600 хүрдэг юм шүү дээ. Юун 800-тай Бээжин. Бас РМ10-ын үзүүлэлт ч гэсэн аймшигтай.
Энэ РМ10-ын жилийн дундаж үзүүлэлтээр /уг нь жилийн дунджаар бодвол гайгүй гарах ёстой/ нь дэлхийн хотуудтай жагсаавал нэг иймэрхүү.

Хятадын бүх л хортой үйлдвэрийн хотуудаас нь ч манай хотын төвийн гайгүй агаартай хэсэг нь жилийн дундажаараа дээгүүр байгааг харж байгаа биз дээ. Зун уг нь агаарын бохирдол буурдаг гэж бид бодоод байдаг гэтэл үгүй юмаа. Энэ тоосонцор бол нүүрсний утаанаас гадна машины утаа, ил задгай шороон зам гээд пургиж болох юм болгоноос үүсч байгаа юм. Зөвхөн энэ тоосонцор дээр нэмээд цааш нь уушигны хорт хавдар үүсгэдэг хүхэрлэг хий, тархи мэдрэлийн системд нөлөөлдөг нүүрсхүчлийн дутуу исэл, хүний ген хүүхдийн тархинд нөлөөлдөг хүнд металлуудын тухай ярихаа больё. Гэсэн ч тэд чинь байж л байгаа гээд бодоорой.
Агаарын чанарын мэдээг гаргадаг ус цаг уурын газрын сайтыг ухаж байгаад би нээх сонин юм харлаа. Эндээс харахад РМ10-ын хэмжээ их гайгүй байгаа юм шиг харагдаж байгаа биз. Гэтэл тэд энэ графикаа их учиртай байгуулсан байгаа юм.
 Дундуур нь явж байгаа нарийхан тэгш улаан зураас нь манай улсын агаарын чанарын стандарт буюу хүлцэх агууламж. Үүнээс дээш гарвал хүлцэшгүй тэвчишгүй байнаа гэсэн үг шүү дээ. Нийт үзүүлэлт энэ улаан зурааснаас нэг их дээшээ гараагүй юм шиг харагдаж байгаа биз. Гэтэл графикийн босоо тэнхлэг буюу зүүн гар талд чинь байгаа тоонуудыг харвал энэ бол аймшигтай үзүүлэлт. Графикаа байгуулахдаа у буюу босоо тэнхлэгийг 10-ын зэрэгтээр авсан байгаа юм. Ингэхээр 3000 мкг/м3 гэдэг үзүүлэлт нь 100-с жаахан дээхнэ, 10,000-с арай доохнуур гарч ирж байна. Бусад 100-с дээш мөртлөө 1000-с доогуур үзүүлэлтүүд нь хэд болох нь багцаалахад их түвэгтэй. Гэтэл ДЭМБ-ын стандарт 50 байдаг, манайх 100 байдаг. Энэ график дээрээс хэд дахин хэр зэрэг хэтрээд байгааг нь багцаалж ойлгоход их хэцүү, ер нь албаар гайгүй харагдуулахаар хийсэн юмуу ч гэж хардаж болмоор юм.  Үүнийг анх харсан хүн бол "Өө стандартаас тийм ч айхтар даваагүй л байгаа юм байна шүү дээ" гэж бодмоор. Харин доор нь бичсэн өгүүлбэрийг уншиж байж л өө 100-с хэтрэхгүй байх ёстой юм чинь 3000 хүрчихсэн тууж явна шдээ гэж ойлгох жишээний.
Ийм байхад хүүхэд яаж эрүүл төрөх юм. Төрсөн хойноо хар нялхаараа ханиад хатгаа тусч эмнэлэгт хэвтэж антибиотик шахуулахгүй байхын арга алга. Ганц хүүхэд ч биш ер нь хичнээн хүн бохир агаараас болж өвчин зовлон тусч үхэж үрэгдэж байгаа юм. Хэдхэн жилийн дараа манай улсад эрүүл хүн үлдэх ч юмуу үгүй ч юмуу бүү мэд. Ингээд л элдэв юм бодоод стрессдээд мэдрэлийн хэдэн эсээ үхүүлээд л сууж байна даа. 

1 comment:

Unknown said...

Ee burhan mini ee arai chdee. Beijingees hamagui aimar bga yum bnshde.