Thursday, February 14, 2013

Хятадуудтай хууч хөөрөхөд

Манай лабд нилээн олон хятад оюутан байдаг юм. Гайгүй ээ тусархуу гэж жигтэйхэн, ааш зан харилцаа сайтай. Хааяа бид хэд хоолонд оронгоо хууч хөөрнө өө.
 Япон их сургуулиуд хятад оюутныхаа тоогоор дэлхийд хятадынхаа дараа орох байхаа.  Ер нь адилхан ханз үздэг, газар нутгийн хувьд ойрхон, дэлхийд дээгүүрт орох өндөр боловсролтой гээд японыг их олон хятад оюутан зорьж ирдэг юм шиг байгаан. Манай сургууль ч гэсэн зөндөө хятадуудтай. Гэхдээ хятад чинь хүн ам ихтэй болохоор иймэрхүү өндөр зэрэглэлийн их сургуульд ёстой шилэгдсэн шилэгдмэлүүд нь аймаар өрсөлдөөнийг давж гарч ирдэг болохоор тэр юмуу их сүрхий шүү. Лабд хэн хамгийн эрт ирж байна, хятад оюутнууд, хэн хамгийн орой явж байна, хятад оюутнууд, ер нь хэн хамгийн их хичээл хийж байна хятад оюутнууд л байна шдээ. Энд асар их юм сурч өөрийгөө дээд зэргээр боловсруулж авахгүй бол харьж очоод ажилд орох гэхээр маш их өрсөлдөөнтэй хэцүү гэж байгаа юм.
Анх эхлээд Лаос охины дагуулж ирсэн нэг хятад охин өөрийгөө "Намайг тэр гэдэг, би Бээжингээс ирсэн" гэж танилцуулснаас энэ бүх яриа үүдэлтэй юм л даа. Тэр охин интернэшнл оюутнууд дунд орж ирчихээд өөрийгөө хятадаас ирсэн л гэж хэлэхгүй яагаад Бээжингээс ирсэн гэж хэлээд байгаа юм бол доо, бид нарт түүний аль хотоос ирсэн нь ямар хамаатай юм бэ хятад л бол хятад шүү дээ бидний хувьд гэж бодоод өнгөрсөн юм. Тэр охины өмсөж зүүсэн эдэлж хэрэглэж байгаа нь үнэтэй цайтай зүйл болох нь нүдэнд тусаад би дотроо "Хятадууд ганц хүүхэдтэй, гайгүйхэн айл нь ганц хүүхдийг амаар нь гартал бульдаж өсгөдөг байх даа" гэж бодож байсан юм.
Дараа нь лабдаа байхдаа өрөөний хэддээ хэллээ. "Нэг хятад охин өөрийгөө Бээжингийнх гэж танилцуулаад байсан, бидэнд тэрний Бээжингийнх байна уу, Шанхай байна уу ямар хамаа байнаа. Та нар хятад л бол хятад шдээ" гэсэн чинь манай хэд инээлдээд хэлж байнаа. "Тэр охин анх удаа гадаадад ирж байгаа байх, эсвэл хэт өөртөө бардчихсан юм байна, эсвэл хэтэрхий жаахан нас залуу тэнэг байна. Ер нь гадаадад бол би хятад л гэж ярина, харин дотроо бол бид нарт аль хотоос ирсэн гарал үүсэл мааш чухал" гэж байна. Яагаад гэсэн ингэж байна шүү.
Хятадад хот хөдөөгийн ялгаа асар их гэнэ. Том хотынхон бол хөдөөнийхнөө тоодоггүй ер нь хүнийг хотынх хөдөөгийнхөөр нь их ялгаж харьцдаг гэнэ. Тэгээд харьяашил гэх юмуу нэг тийм үнэмлэх байдаг гэнэ. Томоохон хотын үнэмлэхтэй хүмүүс азтай, тийм үнэмлэх байхгүй хүмүүс хотод амьдрахад хэцүү, нийгмийн үйлчилгээ авч чаддаггүй, их мөнгө төлөх хэрэгтэй болдог гэнэ. Өрөөний хятад охин Янг хэлж байна. Тэр өөрөө жижиг тосгоноос гаралтай, ээж аав нь тэнд жимс ногоо тарьж амьдардаг гэнэ. Одоо Янг нөхөр олоход их хэцүү байна гэнэ, буцаж очоод ажилд орох гэж бөөн юм болно, бас аятайхан нөхөр олох гэж бөөн юм болно гэнэ. Хятадад оюутан байхдаа найз охидтойгоо хэдэн банди нартай танилцсан юм байхаа, тэгсэн өнөөдүүл нь Бээжингийн залуус, охидууд болохоор хөдөөний жижиг хотоос гаралтай, ганц удаа уулзаж гарал үүслээ мэдэлцсэнээс хойш өнөө залуус дахиж сүүдрээ ч харуулаагүй юм байх. Ажилд ороход хүртэл хотоос гаралтай залуус хурдан ажилд ордог гэнэ. Компани албан газрууд хүртэл хотоос гаралтай хүнийг ажилд авах дуртай байдаг юмуу даа. Гэрлэхэд хүртэл, хөдөө гаралтай залуу хотын охинтой гэрлэлээ гэхэд хотын хадмууд муу хүргэн худын талдаа их дээрэлхүү ханддаг юм байх. Янгийн хамаатны залуу Бээжингийн охинтой сууж л дээ. Тэгсэн худууд нь хүргэнээсээ юу ч асуулгүй Хонгконгийн 5 одтой зочид буудалд хурим хийхээр төлөвлөчихсөн, бүх юм захиалга хийгдээд яах ч аргагүй болчихсон хойно хүргэнд төлбөрийн хуудсыг өгч төл гэсэн юм байх. Дараа нь хүргэний ээж нь өвдөөд Бээжинд эмнэлэгт хэвтжээ. Тэгсэн хотын бэр ганц ч удаа эргэж очоогүй гэж байна шүү.
Бас нэг юм ажигласан нь, манай лабд байдаг 5 хятад оюутны жижиг хотоос гаралтайнууд нь бүгд нэг ах юмуу эгчтэй, өөрөөр хэлбэл эхээс хоёулаа байхад том хотоос ирсэнүүд нь бүгд айлын ганц байх юм. Ах эгчтэйгээс нь яагаад хоёулаа байгааг нь асуусан чинь "Ганц хүүхдийн бодлого хэрэгжихээс өмнө төрсөн" гэж байсан. Гэхдээ хөдөөгүүр тэр ганц хүүхдийн бодлого хэрэгждэггүй гэж бусад нь хэлж байна лээ.
Нэг эрэгтэй оюутан охинтойгоо хоёулхнаа энд сурдаг юм байна. Эхнэр чинь яасан юм бэ гэсэн нутагтаа ажлаа хийгээд байж байгаа гэнэ. Яагаад цуг ирээгүй юм гэвэл, хэрвээ наашаа ирэх бол сайн дураараа ажлаа орхих хэрэгтэй болно, ажлаасаа гарчихвал дараа нь буцаж очоод ажилдаа эргэж орох эсвэл бүр ажил олох найдвар байхгүй гэнэ. Тэр өөрөө Тяньжин хотынх гэнэ, эхнэр нь хөдөө жижиг хотынх, тэгээд тэр хоёр гэрлэсэн ч эхнэрт нь хотын үнэмлэх өгдөггүй, бүр охинд нь ч хотын үнэмлэх өгдөггүй /хүүхэд нь ээжийнхээ хаягаар хаяглагддаг гэнэ/, тиймээс эхнэр охин хоёр нь хотод амьдрахад их хэцүү байсан гэнэ. Охин нь сургуульд ч орж чадахгүй, орвол маш их мөнгө төлөх болчихоод, харин энд Японд үнэгүй сургуульд сураад аавтайгаа байж байсан нь дээр байгаа юм байхаа. Эхнэр нь арай гэж орсон ажилдаа яваад тэндээ байж байсан нь хэн хэндээ дээр гэнэ. Ер нь ажилд ороход өрсөлдөөн аймшигтай гэж байна шүү. Хичнээн их оюутнууд гадаадын мундаг сургуулиудад сураад төгсөж очиж байгаа билээ дээ, тэр хэмжээгээр нэг ажлын байран дээрх өрсөлдөөн жил ирэх тусам ширүүсч байгаа гэнэ. Янг хэлж байна, "Чи эргэн тойрноо хар л даа, зөвхөн энэ факультетэд гэхэд хичнээн их хятад оюутан байна, төгсөж очоод бид нар бүгдээрээ хоорондоо өрсөлдөгчид шүү дээ". Нээрэн тийм дээ л гэж бодлоо.Төрийн албанд ажилд ороход бас танил талгүй л бол бүтэхгүй гэж байна шүү манайхтай адил. Бас орсон хойноо ч гэсэн дээшээ дэвших эсэх нь танилын хүрээ татааснаас л хамаарна гэнэ.
Хятадын засгийн газраас гэхдээ нэг бодлого хэрэгжүүлдэг гэнэ. Гадаадад төгсөж ирсэн оюутнууддаа гарал үүсэл нь хамаагүй аль хүссэн том хотдоо амьдрах зөвшөөрөл, өнөө алдарт үнэмлэхийг нь өгдөг гэнээ. Тиймээс гадаадад сурч байгаа оюутнууд нь буцах их хүсэлтэй байдаг юм билээ. Хөдөөний буюу жижиг хотын хүүхдүүдийн хувьд амьдралын level-ээ дээшлүүлэх алтан боломж юм байна, гадаадад сургуульд явна гэдэг. Тэр хэмжээгээр гадагшаа явах өрсөлдөөн ширүүн, дотроосоо шигшигдсэн сайнууд нь л ирдэг юм байна гэж бодлоо.
Гэтэл манай лаос охиныг хар, их сургуулийн багш байсан гээд байгаан, юу ч мэдэхгүй. Хүн муулаад байж болж байна уу үгүй юу. Аав ээж хоёр нь хоёулаа Лаосын үндэсний сургуульд багш гэж байгаа юм. Ганц охиноо бас сургуулийнхаа багш болгочихсон. Тэгээд энэ тэтгэлэгт бараг хаалтгүй ганцаараа тэнцэж ирсэн гэж ам алдаж байсан. Би нэг удаа хэр баргийн юм мэдэхгүй байхаар нь гайхаад "Чи мастер хамгаалаагүй байж яаж их сургуулийн багш болсон юм бэ" гэж асууж байсан юм, хариулт нь дээрх байж л дээ. Манайд ч гэсэн дээ, аав ээж нь хоёулаа МУИС-ын багш байсан бол ганц охиноо яаж ийгээд сургуульдаа багш болгоод оруулчихсантай адил л юм даа. Тэгээд төрийн албанд ажилладаг гэдэг утгаараа тэтгэлэг авах болзолд тэнцчихнэ. Лаос гэснээс нэг юм санаанд ороод. Тухайн улс орон шинжлэх ухаан дээр тулгуурлаж хэр хөгжиж байгааг нь гаргасан нэг үзүүлэлт гарчээ. Түүгээр манай улс 160 орноос 140-д орсон байвуу даа. Баахан африкийн улсуудын дунд л тууж явна лээ. Ямар ч байсан Лаос манай хойно орчихсон байсан юм даг. За манай боловсрол бол ойлгомжтой, аль хэзээний дампуурсан. Гэтэл манай найз чинь нутагтаа ажил ихтэйгээ гайхаад байсан юм. Өглөөнөөс үдэш болтол хичээл заадаг, хичээлээ бэлддэг, өглөө үүрээр сургуульдаа очдог, их сургуулийн хичээл аймаар их гээд байсан юм. Тийм их ажиллан байж юугаа зааж юугаа сурахаараа манай дараа ордог байнаа гэж бодоод инээд хүрээд. За за өөрийн толгой дээрх өвсийг харахгүй байж хүнийг муулаад байх юмаа би.

8 comments:

Anonymous said...

Mash sonirholtoi dotood medeelel baina iimerhuu dotood medeellee sain taniltsuulj baigaarai! Thanks!

Aamregled said...

сонирхолтой мэдээлэл байна .. ийм мэдээлэл сонсож байгаагүйм байнашүү
энэ хөдөө хотын үнэмлэх нь тухайн хүний шилжилтийг л сайн чөдөрлөсөн үнэмлэх юм байнадаа
жишээлбэл манай монголын нүүдэлийг зохицуулж чадахгүй байгаа шиг

Anonymous said...

delhiin uur uur untsugt amidral butsalj bgaa ni zarim talaaraa denduu adilhan, zarim talaaraa denduu uur baih yum.

MRowan said...

Соц нийгэм санаанд оров...

Миний аав ээжийн залууд хүссэн газартаа очиж ажиллах хориотой, хөдөө аймаг сумдаар насаар нь "цөлсөн" шахуу байсан гэдэг юм. Аав маань олон газраас аман, бичгэн урилга авдаг, очиж ажиллах түвшингээ дээшлүүлэхийг хүсдэг, хөөцөлддөг байсан ч аймаг сум нь "тавихгүй" байсаар бүх насаараа хөдөө ажилласан даа.

Одоо ч үр хүүхдүүд бид нь "хөдөөнийх" гэдгээрээ олон зүйлээр чимх чимхээр "гадуурхагддаг"

Anonymous said...

Наад хятадууд чинь аймаар үнэртэй байна уу?

Ээ мөн ч ланцгар үнэртэй "хүн хог" нууд шүү.

ZAYA said...

Хятадад хотынхон нь сэхүүн юм байна л даа.

ZAYA said...

Нэг юм санаанд орчихлоо.
Нилээн дээр үед нэг Хятад охинтой нэг конторт зунжингаа шахуу хамт ажилласан юм. Тэр охин Хятадын Дайлин хотын, манайхны ярьдгаар элит гаралтай юм шиг байгаан. Дам хүмүүсээс сонсох нь ээ.
Тэр охин надад их сайн. Заяа сан, Заяа сан гээд л бид 2 Япон хэлээр ярилцдаг ухаантай, ердөө дотно байж чадаагүй шүү, намайг яагаач үгүй л дээ, сүүлдээ би өөрийгөө гайхав.
Зүгээр л охин байна ш дээ эвтэйхэн харилцаатай байя гэж хичээх бүр, тэр охин намайг өөртөө дургүйг гадарлаад, хүний нутагт байгаа болохоороо намайг царай алдаад, надтэй эвтэйхэн байх гээд мэрийх бүрт миний дургүй хүрчихнэ. Би дуугаа хураачихаад зөвхөн ажлаа л хийгээд суучихна. Миний сэтгэлд Хятад хүнийг аймар муугаар төсөөлчихсөн байсан учраас л тэгээд байсан байх... Тэрнээс хойш өөрийгөө хүн хэлмэгдүүлчихвий дээ, хэт үндэсхэрхэг нөхөр биш биз гэж боддог болсоон.
Миний дургүй байсан ганц шалтгаан бол тэр охин Хятад хүн учраас шүү дээ. Намайг адайр хүүхэн гэж бодсон болов уу? эсвэл Монгол хүүхэн ийм гэж бодсон болов уу? гэж санаа зовдог юмшдээ.
Нараа, харин мундаг юмаа, хууч хөөрөөд сонин сайхан олж сонсоод.
Дараа Хятад хүнтэй хамт ажиллах болбол алдаагаа давтахгүйг хичээнээ.

Anonymous said...

Amerikt bas adilhan ali hotoos irsnee heldeg. Anglichuud bas. LA-s, NY-s geh met. United States, Britian-s gej neeh helehgui.