Хүмүүс золгоод айл хэсээд сайхан явж байгаа байх даа. Энд ямар ч наастр алга оо. Бид хэд Австрали үхрийн мах авч бууз хийж идлээ битүүнээр. Хөөрхөн ширээ зассан зассан.
Маргааш шинийн нэгэн, өглөө эрт босч мөрөө гаргана гэсэн чинь манай хоёр хүүхдийн гайхаж байгааг ээ. Энэ хүүхдүүд яахаараа орчиндоо хэт хурдан дасан зохицдог юм болоо. Хэзээ ч цагаан сар тэмдэглэж үзээгүй юм шиг л аашлаад байх юм. Мөр гаргана гэж юу гэсэн үг юм л гэнэ, золгож яадаг билээ ч гэх шиг ккк.
Нөхөр гэр бүлээ төлөөлөөд өглөө мөр гаргадаг баатар болов оо. Тэгсэн 2 хүүхэд нь ингэж ярьж байгаан. "Аав мөр гаргана гэж яадаг юм, та зүгээр гадаа шороон дээр ингээд л гишгээд хөлийнхөө мөрийг гаргаад болоо юм байгаа биз дээ" гэнээ. Манай хүнийх шүдэнз зурж гал гаргах ёстой гэж байлаа, асаагуураа аваад гаръя гэсэн чинь "Таныг сааданд гал түллээ гээд цагдаа ирвэл яах юм" гэж орилолдоод "За худлаа худлаа аав нь гал асаахгүй ээ" гэж байж гарлаа шд. Тэгээд ороод ирсэн чинь "Мөр чинь яаж гарч байна, ямар мөр гарсан" гээд асуугаад байх юмаа энэ хүүхдүүд ккк. Нөхрийг орж ирэнгүүт өглөөний цайгаа ууж иднэ гэж гүйлдсээр байгаад тэр өдрөө хоёр хүүхэдтэйгээ золгохоо мартчихсан байна лээ.
За нэг иймэрхүү л шинэлэх шив дээ. Монголд байсан бол айл хэсч алт мөнгө цуглуулаад явж өгч байгаа даа.
Сониноос ирэх хагас сайнд гэртээ хэдэн найзуудаа урьж интернэйшнл паарти хийх гэж байгаа. Бараг 2 жил болж байхад би гэртээ ганц ч удаа дайллага цайллага house warming хийгээгүй, одоо нэг хийхгүй бол залгуулаад дипломын ажил гэсээр байгаад нэг мэдэхэд явах болох нь.
2 comments:
Сар шинийн мэнд! Хүүхдүүд хөөрхөн юм бэ, манай охин хүртэл намайг цайны дээж өргөж байгааг харчихаад ээж хүний дээрээс цай цацаад юу хийгээд байнаа гэсэн шд хэхэ.
хөөрхөн байнаа хөөрхөн байна
манай Бор багадаа ээж та мөрөө гарга гээд дээлийнх нь хоолойг татаад мөрийг нь гаргасышт
Post a Comment