Манай хүнийг түрээд аваад орж байна. |
Хагалгаанд
орохоос өмнө мэдээж эмч нь уулзаж хагалгааны явц, яаж хийх, эрсдлүүд
зэргийг тайлбарлаж өгөөд ойлгосон хүлээн зөвшөөрсөн гэдэг бичигт гарын
үсэг зуруулж авсан. Уламжлалт зүслэгийн хагалгаа бол 30-40 минут харин
лапароскопик хагалгаа бол нэг цаг гаран үргэлжилнэ, ер нь бол лапа
хийдэг харин байдал бишдвэл уламжлалт зүслэг рүү шилждэг гэж байна.
Ингээд манай хүнийг түрээд аваад явчихлаа, би хүлээлгийн өрөөнд
хүлээлээ. Тэгсэн 1:30-д эхэлсэн хагалгаа 4 болж байхад ч дуусдаггүй ээ.
Сүүлдээ миний санаа зовоод эхэллээ. Гэтэл ашгүй нэг сувилагч хүлээлгийн
өрөөг онгойлгоод манай хүний нэрийг хэлж байна, гүйгээд гарсан чинь нэг
өрөө рүү ор гэнэ. Орсон нэг эмчийн өрөө байнаа, харин манай Хүрздүүлсэн
чинь мэс заслын хувцастай дөнгөж гарч ирж байгаа бололтой цаад
хаалганаас ороод ирлээ. За яасан гэсэн чинь хэлж байнаа "Бид эхлээд
лапароскопик эхэлсэн боловч харсан чинь олгой нь хагарчихсан байсан,
тиймээс бид уламжлалт руу шилжиж нээхээс өөр аргагүй боллоо. Тэгээд
хэвлийн хөндийд тархсан байсан бохир шингэнийг нь цэвэрлэсэн. Танай
хүний гэдэсний өөхөн давхраа их зузаан байсан болохоор их хэцүү байлаа.
Гэхдээ санаа зоволтгүй одоо бүх юм зүгээр. Ердийн мухар олгойтой
харьцуулахад шарх нь жаахан том эдгэрэлт нь удаан байх байх" гэж байна.
Яая
манай хүн хагалгааны өрөөнөөс юу гарч ирсэн гэж бодно. Тэгээд тэр өдрөө
маргааш нь 2 өдөр би тас сахиастай, өөрөө босох нь байтугай хөдөлж ч
чадахгүй, чанга ярьж ч чадахгүй, хоолоо ч идэж чадахгүй аймаар байсан
шүү. Яг маргааш нь сувилагч нар нь CT зураг авахуулах ёстой гээд манай
хүнийг босгох гээд, өнөөх чинь босч чадахгүй өвдөөд байна гээд орилоод
хэвтчихсэн. Хэдэн сувилагч нар орж ирж 4 талаас нь татаад ч дийлдэггүй,
аргаа бараад Хүрздүүлсэн өөрийн биеэр доороос ирж заавал зураг авахуулах
ёстой босох ёстой гэж албан ёсоор хэлж байж арай гэж босч түрдэг сандал
дээр суусан шүү. Тэгээд шөнөдөө би харих ёстой, манай хүнтэй хэл
нэвтрэлцэх гээд сувилагч нар япон англи монголоор "Өвдөж байна, ам
цангаж байна, дотор муухайрч байна, хүндэрсэн, шээсэн, хийгээ гаргасан"
гэх мэт үгнүүдийг бичээд хажууд нь тавьчихсан, байсгээд нэг сувилагч орж
ирж халуун даралт эд нарыг нь үзэж дуслыг нь солихдоо өнөө үг бичсэн
цаасаа аваад эхнээс нь заагаад явдаг, манай хүн толгой дохиод эсвэл
сэгсрээд.
Би
ёстой тэр хэд хоног ядарсандаа муужирч унахаа шахсан шүү. Өглөө 7д
босоод охиноо хичээлд нь явуулчаад хүүгээ авчирч цэцэрлэгт нь өгчихөөд
шууд нөхөр лүү очиж өдөржин асарч байгаад үдээс хойш сургуулиараа дайрч
реактораа эргэчихээд бас бус жижиг сажиг юм байвал хийчихээд хүүгийн
цэцэрлэг тарах цаг болонгуут хүүгээ аваад гэрт очиж охиноо аваад буцаад
эмнэлэг дээр ирж аавтайгаа байж байгаад 8 болж эргэлтийн цаг дуусангуут 2
хүүхэдтэйгээ гарч нэг юм идсэн болчихоод автобусандаа суугаад гэр
лүүгээ явна. Тэгээд сүүлдээ манай хүн бие нь тэнхрээд хоол ундаа иддэг
босч явдаг болохоор нь сургууль руугаа явж туршилтаа хийж байгаад орой
нэг мөсөн 2 хүүхдээ аваад очдог болсон. Нэг өдөр сувилагч нь хэлж байна
"Танай нөхөр сайжирч байна, анх ерөөсөө инээмсэглэж байгааг нь ч
хараагүй, тэгсэн одоо бүр тачигнатал инээдэг болчихож" гэнээ. Манай хүн 2
хүүхэдтэйгээ нуугдаж тоглоод инээж ханиагаад яваад байсан юм анх үхлүүт
орон дээрээ л хэвтэж байдаг байснаа бодвол. Эмнэлгийнх нь ор нь дээшээ
өргөгддөг тулдаа л манай хүнд их амар байлаа. За 00 оръё гэхээр
удирдлагаа аваад орны толгойгоо өргөөд босоод суучихна, тэгээд хажуу
тийшээ хөлөө буулгаад босдог байлаа. Би л очиж бие засуулахгүй бол өөрөө
арчиж цэвэрлэж чадахгүй шд. Сургууль дээр яг юм хийгээд сууж байтал
"Бие засмаар байнаа" гээд мессеж ирнэ. Сүүлдээ нэг өдөр очсон чинь би
өөрөө бие зассан гэчихсэн сууж байсан. Тэгээд тэрнээс хойш гайгүй болсон
доо. Мухар олгойн хагалгааны дараа аль болох хүндэрч унгаж гэдэснийхээ
хийг гаргаж бай гэдэг юм билээ, тэрийг нь байнга асууж шалгадаг, учир нь
гэдэс нь түгжрэх наалдах эрсдэл гардаг юм гэсэн.
Төлбөр
төлөх цаг боллоо. Би битүүхэндээ айгаад л байлаа. Тэгээд сүүлдээ
орчуулагч хүүхнээс асуулаа ер нь хэд орчим болох бол гэж. Би асуучихаад
ирье гээд гүйгээд явчлаа, удалгүй нэг цаас барьж ирснээ 180,000-200,000
гэдэг тоо харуулж байна. Үүнээсээ эрүүл мэндийн даатгал 70% хөнгөлөх үү
гэсэн чинь үгүй хөнгөлөөд үлдсэн төлөх ёстой 30 хувь нь энэ гэнээ. Oh My
God, where is this money? л гэж бодож байгаа юм чинь. Хоолой дээр нэг
юм шууд тээглэдэг байна шүү. Тэгээд ганц л арга байсан, эмнэлгээс гараад
явж байхдаа сургуулийнхаа гадаад харилцааны алба руу имэйл бичлээ.
"Манай нөхөр гэнэт ийм хагалгаанд орчихлоо, эмнэлгийн төлбөр ийм болно
гэж байна. Надад ийм их мөнгө байхгүй, би яах ёстой вэ" гээд.
Үргэлжлэл бий...
6 comments:
Bi bas ongorson jil olgoi ovdoj bgaagaa medehgui, gedes ovdood bna geed l guriij 4 honog yavav. Suuldee tesehee bgaad ER-d ochloo. Buten 8 orchim tsag onoshluulav. Tsusnii hed heden, seeshnii shinjilgee, eco-d haruulah, hamgiin suuld CT-r harj bj medsen. Az bolj hagaraagui bsan bolohoor durangiin hagalgaagaar avahuulsan.
Ih alh tegvel hii, shingen 2 chin sain yalgarna gej zovloj bsan.
Japan shig bish, US-d geriin hayagaar n bill n irne. Daralt uzsen bill, zurhnii bichleg hiisen, noirsuulah emchiinh, ER-n emchiinh, hagalgaa hiisen emchiinh, hevtuulsen emnelegiinh, avsan olgoid n hiisen shinjilgeenii ajiltniih geed l hichneen ch bill avav. Shine RX avahtai oroiltsoo ochson.
Harin hagalgaanii daraah emchiin uzleg n unegui bsan.
Emnelegiin uilchilgee n harin mash sain bsan daa.
Gadaad oyutand neeree 30%-iinh ni 80%-g nuhun olgodog shddee neeree, kkkk. 200 myangan yen gedeg bol end odoo haashaa yum be turgen duudaad emnelegt abaachuulah mungu gej baina shuu. Manai neg taniliin ah ni abaart orood emnelgiin mashaan ni irj emnelegt abaachij uguud neg zurag abaad 3500 nogoon bolson gesen, burhan mini.
японы эмчилгээ үнэндээ агуу юм аа ..
тэгээд ажил хийдэггүй, орлогогүй бол тэрнэс дахиад хөнгөлөх ёстой дооо?
manai egch bas solongost hagalgaand orson bas l daatgal hongoloson hernee say garui bolson gesen. gehdee ch emchilgee medeej hamaagui sain bsan bh. mgld bol unegui hagaluuldag biz dee hehehe
Уг наана чинь даатгал байвал буцаад төлбөр нь олгогддог гэж ярих юм билээ. Та нарын даатгал нь чухам ямар хэлбэрийнх нь байсан юм болдоо.
Би сүүлийн үед эрүүл мэндийн даатгал /Монголд/ чинь ер нь хүн дээрэмдээд байгаа юм байна гэж ойлгоод, бодохоор л гомдолтой санагдаад байгаа, заваараа манайхаар орж үзээрэй. жаахан нуршуу юм оруулчихсан байгаа.
Post a Comment