5 сарын дундуур хөдөө явсан гээд байсан даа. Тэр зургуудаасаа орууллаа. Хөдөө ёстой сайхан байна лээ. Бүх юм нь амгалан тайван, хүмүүс нь жаргалтай, стресстэж бухимдах юм ерөөсөө алга. Би ер нь 40 гараад нөхөртэйгээ хөдөө байшин барьж ногоо тарьж тахиа гахай тэжээж амьдарна гэж мөрөөддөг юм.
22-ын товчоо гарангуут байдаг хоолны газар |
Ийм гэр хэлбэртэй байшин |
Шинэхэн хатгасан хашаанууд. Хотын ойр орчмын газар их эрэлттэй болоод байгаа. |
5 сар гарчихаад байхад чинь уулны цас бүрэн хайлаагүй байлаа. |
Онгоц нисч байлаа |
Яг доогуур гарахад нь зургийг нь авав. Буух гэж байгаа бололтой. |
Энэ овоон дээр хол явах гэж байгаа хүмүүс тахил өргөөд байгаа бололтой. Бид нар зургийг нь авах гэж зогссон. |
Үхэр мал сайхан бэлчиж байлаа |
Үхэр зам хөндөлддөг нөгөө л зангаараа хөндөлдөөд зогсчихно. |
Ингээд л зам зурайгаад л байна яваад л байна даа |
Яваад л байж гэнэ яваад л байж гэнэ. |
Сэлэнгэ аймгийн Баянгол суманд ирлээ. |
Сумын тамгын газрынхан гаднаа мод тарьж байна. |
Нарс тарихаар авчирчээ. |
Цас хайлаагүй байгаа биз. |
Энэ сум Ногоон сум болохоор зорьж байгаа юм билээ. Сум болгон ингэж санаачлагатай зүтгэвэл ч... |
Ард талдаа бас тарьж байна. |
Улсын тэргүүний сургууль гэсэн. Миний ар талд нөгөө хүүхдүүд бужигнаж байгаа. |
Энэ төгөл бол энэ сургуулийнхний тарьж ургуулсан төгөл. Мундаг байгаа биз дээ. |
Нэг айлд зочилтол өнгөрсөн намрын ургацынхаа үлдэгдлээр дайлав. Хаврын хавсарганаар чацаргана идэх ч сайхан байсан шүү. |
Энэ айлын чацарганы талбай. 5-хан жилийн өмнө энд юу ч байхгүй хоосон тал байсан гээд төсөөл дөө. |
Эдний бүйлээс цэцэглэсэн байв. |
Бүйлээс их гоё мод шүү. Хавар эхлээд цэцэг нь гардаг юм. |
Бүх л цэцгэн дээр суудаг шавьж энд цугласан байв. Аргагүй дээ ойр хавийн хамгийн анхны цэцэг юм чинь. |
Хараад л баймаар их гоё мод шүү. |
Харин эдний зөгийнүүд нь их ууртай байлаа. Ойртож чадсангүй. |
Хүлэмж рүү шагайхад |
Шинэ суулгасан чацарганы моднууд |
Үрийн талбай бэлдсэн байх шиг байна. Цаана нь бас чимэглэл маягаар 3 нарс суулгажээ. |
Алимны мод. Ингэж хажуу тйиш нь дарж гадасладаг юм. Тэгэж байгаад намар дээрээс нь шороогоор бүтэн овоолж өвөлжүүлдэг. Одоо бол тэр шорооноос нь ухаад гаргаад ирчихсэн байгаа байдал. |
За ингээд буцар замдаа орлоо. Замд нэг айлын өвөлжөө байна. |
Цайран харагдах хонь ямаан сүрэг ээ хө хө хө |
Сул асгасан сувд шигээ хө |
Ахиад бас нэг өвөлжөөтэй айл. |
Даваа өөд мацав. Сонин юмаа, наашаа ирж байхдаа эдгээр давааг нэг их анзаараагүй байх юм. Буцахдаа л учиргүй их анзаарав. |
Давааны оройд бараг хүрлээ. |
Даваанаас буулаа |
Яг л зураг шиг сайхан харагдаж байгаа биз. |
Яг л уран зураг. |
Миний эх орон ямар сайхан юм бэ гэж. |
Хусан ой, нарсан ой хамт. |
Дан нарсан ой. |
Замд нэг нуур байдаг даа, баруун тийш Дархан Эрдэнэт явж байсан хүмүүс мэднэ дээ. Хурдтай явж байгаа машины цонхоор авсан болохоор аятайхан гарсангүй. |
Хотод ороод ирлээ гэж. |
Хотын төв гудамж. Саяхан л хонь мал бэлчсэн хөдөө хээр явж байсан нь худлаа ч юм шиг өөр ертөнц ч юм шиг санагдав. |
За нэг иймэрхүү л яваад ирсэн дээ. Хөдөө сайхан байна лээ. Ёстой сайхан байсан. Жинхэнэ жаргалтай хүмүүс чинь хөдөөнийхөн юм байна лээ шдээ.
7 comments:
Ysan saihan yum be minii eh oron. Mash ih bayarlalaa goyo engiin zuragnuud baina.
40 chini arai ert yum bishuu dee hotiinhoo hugjil bolon bidniihee tolgoid huvi nemree oruulaad hotdoo jaahan ch gesen bai l daa hehe.
Huu ni edgesen biz de.
Amjilt :)
bi yavmaaaaaaaaar bn
Сайн уу Юрий. Хүү маань бүүр гайгүй болсон. Одоо шинжилгээ нь сайн гардаг болсон. Их олон эмчид үзүүлээд эцэст нь их сайн эмч олж үзүүлсэн. Намайг хэт санаа зовоод хүүхдэдээ хэт хүчтэй эмчилгээ ойрхон ойрхон хийсэн байна гэсэн. Бас хүүгээсээ илүү намайг өөрөө тайван бай гэсэн шүү хэхэ.
Нээрээ 40 арай эрт ч юмуу. Одоо 10-хан жилийн дараа юм байна шдээ.
Сийлээн хүрээд ирээ.
HI, za ashgui dee huuhed l uvduhgui bol busad ni bol zovlon bishee. Eh huuhed 2 huin holboootoi gej yag unen (ugaasaa ch batlaad baih yumgui uenen l dee hehe) bi setgel sanaa jaahan tavguideed baihaar huuhduud maani ch untaj chadahgui tavguiteed baidagiin buur nyalh baihdaa. Eh huu 2 bolon ger buld ni eruul enhiig husie :)
saihan bichleg zuragnuud bn. hodoo yavah ch goyo shuu. tani ajil ih baharhmaar umaa
мод ургамалтай ойр ажилладаг болтой. Алимны мод Монголд ургадаг юм уу, ямар сортынх юм бол бас Монголд бут маягаар зарагддаг болуу?
Бас лимон болон анарын үрийг шороонд булсан чинь үндэслээд 10-15 см ургачихаад байгаа, Монголдоо аваачаад таривал ургах боловуу?
Нэргүй-д: Лимон анарын мод чинь гэрт нэг хэсэг ургана. Цаашдаа мод болон ургаад жимс өгөх эсэхийг нь ёстой мэдэхгүй бараг үгүй л болов уу.
Алимны мод монголд урганаа. Сортоосоо болоод хучдаг хучдаггүй гэж янз бүр байна. Бидний мэдэж байгаагаар монголд 12 төрлийн алимний мод ургаж байна.
Post a Comment