Өнөөдөр би талбайн хойд талаас нэвт урагшаа алхаад Гадаад явдлын яам орох гэвээ. Тэгсэн яг тэр Шангрилагийн урд ГЯЯ-ны тэр уулзварыг засаж байгаа юм байна. Ордны хоёр талаарх замыг хоёр урсгалтай болгох гэж байгаа тул энэ уулзварыг машид өргөтгөн засч байгаа ажээ.
Тэр хавиар бол машинтай хүмүүс л явна уу гэхээс мань мэтийн явган нөхөд аль болох холуур тойрч өнгөрөхийг хичээх хэрэгтэй. Гэсэн ч ГЯЯ руу орохын тулд талбайгаас ирж байгаа хүн тэр уулзвараар гарахаас өөр сонголтгүй тул гарлаа. Сэтгэгдэл гэвэл яг дайнд оролцоод ирсэн мэт байна. Хаа сайгүй хөглөрөх чулуу шороо гүн ухсан нүх, овоолсон замын боржоон чулуу зэрэг нь бөмбөгдөлтөнд өртсөн окопыг санагдуулна. Яг зам гарах үед хойшоо талбай руу эргэдэг машины урсгалын гэрэл бас явган хүнийхтэй цуг ногоон асдаг тул би бээр замын яг голд очтол хойшоо эргэж байгаа машинууд намайг голдоо хийгээд урсчихлаа. Би ядаж байхад гав ганцаар. /Дайсны танкууд миний хажуугаар намайг шүргэх шахан давхилдана./ Арай гэж энэ урсгал зогсонгуут өөдөөс зам гарах гээд зогсож байгаа хэдэн хүнийг хараад би жаахан зориг орж нэг юм замаа гаталтал, цаад талын явган хүний зам, саадан тусгаарлалт нь алга болоод машин замтайгаа зэрэгцүүлээд уртаа том нүх ухчихаж. ГЯЯ-аар урагшаа эргэдэг машин зам хүртэл. За тэгээд тэр уулзвар хүртэл нь бас бөөн шороо ухсан нүхний ирмэг дээгүүр ардаасаа ирж байгаа машинд шүргүүлчих вий гэж айн бөгсөө хавчин байж урагшаа эргэдэг уулзварыг хөндлөн гараад ГЯЯ дээрээ ирэв. Ёооё би бүр айсандаа хөлөрчихсөн байсан шүү.

Бүдүүвчилж зурав |
Энэ цайвар ногоон нь миний явсан зам, саарал ногоон нь шороо буюу асфалтьгүй газар, улаан хэрээс нь замын хашлага буюу боржоон байхгүй, хар цэгүүд нь шороо пургиж байгааг харуулж байгаа юм.
Хурдан дуусаасай. Хэрвээ дуусчихвал ёстой янзын зам болох юм билээ л дээ. Харин замын ажил дуустал зам засвар хийгдэж байгаа газрын ойр хавиар битгий явган яваарай.
Нээрээ Цэцэг төвөөс хойшоо явдаг замыг хаачихсан байна лээ. Бас Төв музейгээс УБ шилэн банк хүртэл хаасан гэж байсан. Харин түрүүчийнх нь засвар нь дуусаад нээгдсэн замууд нь ёстой сайхан болсон байна лээ дээ. МУИС-ын уулзвараас Төв музей хүртэл, Зоос гоёлоос СУИС хүртэл давхиад баймаар сайхан хар зам. Өнөөдөр миний айсан ч яамай. Хот маань гоё замтай болж л байна.
4 comments:
гүй чи минь ганц хоёр фото гар утсаараа ч болов дараад хавсаргачихгүй дээ, гүй ядаж гүүглү маап дээрээс принт скрийн хийгээд дээр нь зурчихсан бол...
kkkk lag zursan bn shtee. ta zurgandaa muu bsin bn sht kkk
Gutalchin
Хэхэ нээрээ тэгдэг байж. Өөрийнхөө зурсныг харсан чинь аймаар санагдчихлаа.
Neeree UB-t zam garna gej urlag shuu. Ongorson zun MGL-d ochood humsaa yanzluuldag baatar bolood aavaar hurguulchiheed ooroo harichiha geel buusiin. Ug ni ch 4 zamaas Ih delguur hurvel harichih geed bdag, 4 zamiig garch chadahgui 30 minut zamiin heg taldaa naashaa ch eg guigeed, tsaashaa ch neg guigeed aaviig duudaj avuulsan shd. Tegeed oroi ni naizuudtaigaa garna gesen chini eej, aav 2 chi zam garch chadahgui baij haachihav geed shoolood.
Post a Comment