Ажлын эгчийн Герман найз нь ирсэн гэнээ. Супермаркет орж хүнс цуглуулж л дээ. Тэгсэн кг нь 18,000төгрөг /10 евро/ гэсэн усан үзмийг хараад "Би Германдаа ч ийм үнэтэй усан үзэм үзээгүй юм байна" гэсэн гэнэ.
Манай улс өөрөө үйлдвэрлэгч улс биш учраас бараг бүх юмаа гаднаас зөөдөг. Гадаадад үйлдвэрлээд нэмүү өртөг замын зардал татвар бүх юм шингэсэн үнэн дээр нэмээд зарж буй хүн өөрийн ашгийн хувиа нэмнэ.
Энд тэнд солонгос гэр ахуйн барааны дэлгүүр байдаг даа. Мэдээж ашиг олох үнээ нэмээд л зарж байгаа. Тэр нь бараг 2 юмуу 3 нугална гэсэн үг. Харин бидний цалин хэд билээ. Жишээ аваад үзье. Солонгосоос бараагаа оруулж ирж зардаг онлайн дэлгүүр байнаа. Тэндээ 26,000 вон гэсэн углаашийг /энэ нь монголоор 31,200 төгрөг гэсэн үг/ энд авчирч өгөхөд 52,500 төгрөг гэж байгаа юм. Бараг л хоёр нугалж байгаа биз. Замын зардал ашгаа нэмээд шүү дээ, нэмэлгүй ч яахав дээ. Гэтэл жирийн дундаж Солонгос хүний цалин 2 сая вон буюу 2 сая 400 мянган төгрөг. Тийм цалинтай хүн 30,000-аар зуны гоё углааш аваад өмсөж байна. Харин бидний дундаж цалин 600,000 гэе. 4 дахин бага цалинтай мөртлөө яг тэр барааг нь 2 дахин өндөр үнээр авах юм. Одоо өөр яахав дээ ямар ч сонголт алга. Уг нь энэ хөөрхөн углаашийг тэр 31,000-аар нь авдаг байсан бол сайхан аа.
Бас англи дахь H&M-ийн вэбсайт үзэж суулаа. Барааных нь үнийг тооны машинд хийгээд үзэхээр захын бүтик дэлгүүрийн бараанаас ч хямд гараад байгаа юм. Юу гэхээр нэг цамц байна, монгол мөнгөөр бодвол 20-25,000 болно, гэтэл яг тэр цамц нь аль нэг дэлгүүрт 49,000 эсвэл бүр 69,000 гээд байж байх жишээтэй. Англичуудад атаархав. Мань мэтээс нь хэд дахин өндөр цалинтай мөртлөө хэдэн хувь хямд юм аваад байх юм.
Манай цалинг нэмэх үү үгүй юу гэж бөөн маргаан гарлаа саяхан манай ажил дээр. Хөөрхий нөгөө муу гадаад дарга маань монгол өртөг өндөртэй орон гэж мянга хэлээд манай ажилчдын цалин яаж ч бодсон доогуур байна гэж мянга хэлээд нөгөө муу төв дээр суудаг гадаад нөхдүүд үгүй ээ монгол доогуур хөгжилтэй буурай орон өртөг өндөр байх ёсгүй тэгэхээр цалин нэмэх шаардлагагүй гэж зүтгээд байгаа юм. Манайхан ажил хаялт зарлая гэж хүртэл үзсэн гээч.
1 comment:
harin yag tm bdag bhku yu, end neeh unetei gadgaadaddaa bol meeer hyamd. tegsen manaihan bugd brand geed hoshuuraad avhig n yaana. tsalin n yaj hureed ch bdin medku.
Post a Comment