Monday, June 20, 2011

Найздаа гомдов

Оюутан цагаасаа найзалсан гарын таван хуруунд элбэг багтах хэдхэн найзтай юм би. Ажил амьдралын мөр хөөсөөр амрах зугаалах завдал ч болдоггүйгээс тэрүү амьдрал зохиосон эмэгтэй хүний жам ёсоор ч тэрүү найз цөөтэй. 
Сарын өмнө овоо л юм үзэж нүд тайлсан найз маань над руу гэнэт залгаад сая төгрөг өгөөд элсэж ордог сүлжээний тухай учиргүй магтаад орохыг ятгаад байсан юм. Би түүнд тархиа угаалгасныг нь мянга тайлбарлаад наадах чинь гэмт хэрэг чи хохирогч болно эсвэл хамтран залилагч болно гэж мянга хэлээд байхад л өөрийнхөө зүтгээд байсан юм. Уг нь их л ашигтай юм шиг байна шдээ гээд гэнэн зангаа хэн нэгэнд ашиглуулсан нь тов тодорхой байсан муу найз маань. Чи удахгүй учрыг нь ойлгоно, наадхыг чинь санхүүгийн пирамид гэдэг залилангийн хэрэг, бушуухан холдож үз гэж ятгасны хүчинд найз маань өөрөө ч орчихолгүй өрөөлийг ч ятгалгүй салсан байх.
Гэтэл өнөөдрийн сонин дээр өнөөх сүлжээний хүмүүсийг баривчлан эрүүгийн хэрэг үүсгэн хорьсон мэдээ гарсныг хараад гэнэн цайлган зангаараа найз руугаа залгаад "Чиний нөгөө яриад байсан сүлжээнийхэн баригдаад эрүүгийн хэрэг үүсчихсэн байна" гээд хэлчихсэн чинь харин өөдөөс учиргүй уурлан тас намжирддаг байна шүү. "1-рт тэр чинь миний сүлжээ биш, 2-рт би наад мэдээг чинь 3 хоногийн өмнө сонссон. Гэхдээ яахав мэдээлэл өгсөнд чинь баярлалаа". "Би чинийх гээгүй чиний ярьж байсан гэсэн шдээ". "Тэгээд яачихаав. Ямар ч байсан мэдээлэл өгсөнд чинь баярлалаа". "Аан заа за" гээд би загнуулсандаа гомдоод дуу маань цаашаа ороод утсаа тавьчихсан. Би уг нь түүнд энэ чинь гэмт хэрэг гэж хэлсэн маань үнэн байгаа биз дээ л гэж хэлэх гэсэн юм. Угаасаа л 10 жилийн алгебрийн хичээл дээр санхүүгийн пирамид гээд залилангийн тухай үздэг л биз дээ. Элсэж орсон хүмүүс нь доороо бас олон хүн оруулаад тэднийхээ оруулсан мөнгөөр цалинждаг, тэгээд хамгийн эхний пирамидын орой дээрх хүмүүс нь хожоод доод суурины хүмүүс нь бүгд хохироод үлддэг гээд.
Өдий олон жил найзалчихаад надад ингэж муухай хандахад нь гомдмоор санагдлаа. "Харин тийм байна лээ, найз нь ойлгосон" гэж хэлэх болов уу л гэж бодсон юм.   

9 comments:

Гуталчин said...

odoo taivshir daa. zarimdaa humuusees sanaand oromgui uildel, zan avir gardag l um bilee.

Anonymous said...

Нэг талаар чиний ч буруу ш дээ. Жишээ нь чи хэдий найзынхаа төлөө сэтгэл зовинон ингэж хэлсэн ч гэсэн хэтэрхий яршигтай ч гэхиймуу бодлоо тулгасан байрын ярилцажээ гэж би бодож байна. Найз чинь нэг удаа тэвчсэн байж болох ч хоёр дахь удаагаа тэвчээгүй л байна.
Сүлжээнийх муу л гэдэг юм билээ би ямар үзсэн ч биш гэхдээ зарим нь зүгээр байж болох л юм.
Чи яг ямар зүйл гэдгийг нь асуухаасаа илүү найзыгаа луйварчин болохнуу гэсэн янзтай л харьцсан байна Найздаа гомдох хэрэггүйдээ.

chuups said...

yahav dee yag nogoo itgesen yum ni buruugaar ergeed setgel sanaagaar unatsan suujiihad dahial neg hun nermees bolool yariad baihaar buur uurlasan bhaa. bi lav zarimdaa tegdeg medchiheel aimaar setgeleer untsan baihad dahial neg hun sanuulaad heleed bhaar uur ooriin erhgui hureed bdag yum

Cаарал said...

Зүгээр зүгээр, дараа уулзахаараа нүүрийг нь нэг сайн маажчих, тэгээ л даваа унаа тэнцээд явчихна...

mongolbusgui said...

Hmm, h tiimee, sain naizaa gej itgeed hatuu ug haramgui heleed, shuumjchihdeg suuld n ug daahgui gomdollood bdg hun bdg ym bilee. Nadad ch bas yag chamd tohioldson shig ym bolchood, bi uur hureed naiztaigaa holboogoo tasaltsii shdee, bi law dahij nuuriig n harhaas uur hureed uulzaj chadqun bna lee. Gehdee bitgii sanaagaar unaara, olon jil nohrolson humuus doroo uchiraa oloh bhaa hu. :)

Anonymous said...

Yamar negen ih surguuliin bolovsroltoi hun bolgon l suljee bol luivar gedgiig oilgoh yostoi. Naiz chine notstoi aldaa gargaj esvel suljeend turuulj orchood oir toirniihniigoo oruulah gej byatshhan zali gargajee. Tegeed 2uulaa deed bolovsroltoi naizuud neg negendee iim zuil sanal bolgono gedeg ih sonin asuudal...

DBD Muruudugch said...

Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдах гээч болж. Найз чинь их бухимдсан байсан байхаа. Аягүй бол өөрөө мөнгөө өгөөд эргүүлж авч чадахгүй хямарч байхад нь өөрөө залгаад, тэгээд л уур нь хүрсэн хэрэг. Түүнээс биш уурлая гэж уурлаагүй байхаа. Бухимдсан үед хааяа тархинаас биш амнаас үг гарчдаг шүү дээ. Хэлье гэж бодолгүй хэл нь хальтарсан байхаа. Гомдоод хэрэггүй.

Anonymous said...

Ter hvnii amidral bolood ter hvn yu hiihee songoh ni ter hvnii l erh. Chamd yer ni yamar hamaatai yum be. Chi chin yostoi stupid gar bna sh dee.

UROLOGY said...

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг 
зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? 
Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 
хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл 
манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.
имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)