Sunday, June 19, 2011

Шинэ мэдээ!

Уг нь энэ мэдээ маань нилээн дээр ирсэн юм. Гэхдээ би гэр бүлийн болон ойр дотны хэдхэн хүндээ хэлсэн байсан юм л даа. Харин та нартаа хэлэхэд болохгүй нь юу байхав дээ гэж бодлоо. Би ирэх намар Япон руу сургуульд явна. 2-хон жил болчихоод ирнээ. Нэг сургуульд apply хийгээд дараа нь тэр сургуулиараа дамжуулж тэтгэлэгт өрсөлдөөд, тэгсэн 5 сарын сүүлээр хамгийн эцсийн хариу маань ирээд. 
Ингээд би гэдэг хүн энэ намар 10 сарын 1-нээс эхлээд Токиогийн их сургуульд магистрт ADB-ын тэтгэлгээр сурах боллоо. Нэг л санаанд багтахгүй юм, гэхдээ болох байлгүй дээ. Ажлынхандаа хэлээгүй байгаа, наадмын дараа хүний нөөцдөө эхлээд хэлнэ дээ. Явахын өмнө ажлын болон амины зохицуулах ажил асар их байнаа. Ямар ч байсан блогоо таслахгүй хөтөлсөөр байх болно. 
      

8 comments:

Cаарал said...

Жибэн улсын номер нэг их сургуульд тэтгэлэгтэй сурна гэдэг нэг талаас аз мэт санагдавч нөгөө талаас хүссэн болгон сонгогдоод байдаггүй, шилэгдмэлүүд нь л тунаж шалгардаг жамтай билээ. Тийм болохоор намайг хүссэн хүсээгүй амжилттай сураад ирнэ гэдэгт итгэж байнам.

Гилийн хатан said...

minii email-eer asuusan asuultiin hariu end yavjiine

Dahin bayar hurgeye

naraa said...

Ээ би Гилиийн хатан эгчийнхээ асуултанд хариу бичээгүй байна шдээ.

naraa said...

Саарал ахаа баярлалаа. Шүүсээ шахуулахаа одооноос мэдрээд л байгаа хэхэ.

DBD Muruudugch said...

Ямар сайхан мэдээ вээ. Баярлаж байна гэж жигтэйхэн. Ямар гоё вэ. Ёстой сайн, бас мундаг байна. Шалгалт өгөөд тэнцэнэ гэдэг чинь хамгийн том даваа. Ирээд сайн сураад үзүүлээд өгөөрэй. Одооноос Япон хэл үзэх хэрэгтэй шүү. Ирээд хэрэг болно. Дахин дахин баяр хүргэе. Бас АМЖИЛТ ХҮСЬЕ.

Ulemj said...

За баяр хүргье

BuBu said...

bayr hurgey!!!
Ene bichlegiin ner zugeer neg shine medee bish, SHAN MEDEE gj nerlevel boloh bj dee.

BuBu said...

:)