Monday, June 27, 2011

Амралтын өдрийн сонин хачин

Манай хүү миний утсаар AngryBird тоглож байгаад бүх зургийг устгачихжээ. Нэг хэсэг гэр чив чимээгүй болчихвол миний утсыг аваад хаа нэг газар ороод нуугдчихсан тоглож байна гэсэн үг. Энд тэнд авахуулсан хэдэн зураг байсан юмсан. За одоо өнгөрсөн. Зураг гэснээс би уг нь гайгүй зурчихдаг л даа. Гэхдээ зөвхөн харж л зурдаг юм. Итгэлт баяны хэлсэн үг байдаг даа. Юм мэддэг хүний хажууд ичмээр дамшиг даа билүү. Мэргэжлийн зураач хүнд бол үзүүлж болохгүй юм байгаан.
Тэнгис синема орж Кунгфу Панда-2 үзлээ. Ёстой хөөрхөн л юм байна. Манай 2 хүүхэд энэ удаа л 3D шилний ид шидийг жаахан мэдэрч байх шиг байна. Өмнө нь ийм кино үзэхээр энэ шилээр чинь яадгийн гээд авч шидчихээд байсан чинь энэ удаа ганц ч авалгүй эхнээс нь дуустал үзэв. Манай хүү их тэвчээргүй шд. Ямар нэг үзвэр үзэхээр эхлээд дөнгөж 10 минут боловуу үгүй юу энэ чинь хэзээ дуусахын гармаар л байх юм гээд үглээд эхэлнэ. Үзвэр дундуур шаал өөр юм яриад байдаг юм. "Энэ Кунгфу Панда чинь яагаад түрүүчийн анги дээрээ ирвэстэй дайсан болчихсон байсан юм бэ ээж, хөөе ээж, ээжээ. Би юм асуугаад байна шдээ" гээд орилоод байх жишээтэй. Эсвэл Шрек үзэж байснаа "Ээж энэ Шрек чинь ямар амьтан юм бэ?" "Хөөе аав миний попкорн дуусцан байна, хоёулаа гарч авъя тэгэх үү?" гээд орилоод байдаг ч юмуу. Чимээгүй суугаад киногоо үзээч дээ гэхээр "Тэгвэл би шээе" гэнэ. Ингээд байхаар ямар ч юм үзсэн болохгүй хамаг наастр унаад уур хүрээд эхэлдэг юм. Харин энэ удаа харьцангуй гайгүй ганц л асуулт асуусан. Учир нь аав нь ингэхийг нь мэдээд 2 том сав попкорн аваад өгчихсөн. Юмаа идээд ам нь завгүй сатаараастай.
Манай байранд нэг хятад авгай байдаг юм. Өчигдөр орой 2 хүүхдээ цэцэрлэгийн сааданд тоглуулж суутал өнөө хятад авгай 2 ачаа салхилуулаад гарч ирж байна. Юм ярилаа. Монголоор их аялгатай мөртлөө маш сайн ярих юм. Хүүхдүүд нь монгол нэртэй. /Бас хятад нэртэй ч байж магадгүй/ Хааяа энд авчирч хардаг гэнэ. Охиных нь хүүхдүүд гэнэ.  Энэ цэцэрлэгт хүүхдээ өгсөн чинь зодоод байна гэнээ. Хамгийн сонирхолтой нь зодсон хүүхдийг биш зодуулсан өнөө хятад жаалыг багш нь харанхуй өрөөнд хийчихсэн байгаа юм. Хэр удсаныг бүүмэд "Багшаа би шээе яа" гээд орилоод байсан чинь өөр ангийн нэг багш ирж хаалгыг нь онгойлгож өгсөн гэнэ. "Та тэгээд захирал дээр нь орж хэл ам хийхгүй яагаа вэ, жаахан хүүхдийг яагаад харанхуй өрөөнд хийж байгаан болохгүй шдээ. Ингэж айснаас болоод мэдрэлд нь юм орчихвол яана" гэсэн чинь "Би хэл ам хийгээгүй ээ, энэ муу хужаа юу гээд байгаан гээд намайг үзэхгүй байлгүй дээ. Зүгээр л хүүхдээ өөр хувийн цэцэрлэгт өгчихсөн" гэсэн. Би за тийм дээ тэгэх л байх гэж бодлоо. Хүүхдүүд нь хоорондоо хятадаар ярих юм, тэгсэн мөртлөө монгол хүүхдүүдтэй чөлөөтэй ямар ч аялгагүй монголоор ярина. Тэгсэн хүү нь бас 2 хүүхэдтэй гэж байна. Тэгэхээр энэ хятад авгай монголд охин хүү хоёртойгоо ирсэн, тэд нар нь дахиад хүнтэй суугаад хоёр хоёр хүүхэд гаргасан. Ёстой үржиж өгч байна даа гэж бодогдов. Би өвөрмонгол гэж хэлэхгүй байгаан. /Би асуугаагүй л дээ/ Тэгэхээр хятад болов уу гэж бодов. Миний мэдэхийн эднийх чинь манай байранд 4 жил болж байна. "Та монголд хэзээ ирсэн юм бэ? Удаж байна уу?" гэхээр "Ихээ эрт ирсээн, удаж байна удаж байна" гэх. Баахан дэмий балай юм бодож байснаа за тэгээд хэн ч хаана ч очоод амьдрах гэж л зүтгэдэг шүү дээ, манай монголчууд ч гэсэн дэлхийн янз бүрийн оронд очоод үр хүүхэд гаргаад амьдрах гээд л үзэж байгаа гэж бодоод орхив. Гэхдээ л хятад гэнгүүт дотроос нэг юм...
Борцтой цай чанаж уулаа. Гэрээр нэг үнэр нь ханхлаад л, уусан чинь хамаг хөлс гараад. Энэ борц гэдэг зүйлийг идээгүй ямар удаа вэ? Дэлгүүрт ууттай савтай янз бүрээрээ л байдаг болж энэ борц чинь. 
Өө нээрээ бензин ховордоод картын барааны үед талоноор талх авдаг байсан шиг талон малоноор авч байгаа юм байх. Бензин зардаг компаниуд баахан картаа шахаж байгаа юм байхаа. Өөрийнхөө карттай хүндээ л нэг удаад максимум 20,000 төгрөгөнд бензин өгч байгаа юмуу даа. Саяхан л дизель ховордоод нүдний гэм болчихсон байсан чинь одоо нөгөө гол А-92 нь бас ховордчихсон юм гэнээ. Манай найз залгаж байна. Эрдэнэтэд явна гэнэ "Энд бензин ёстой зүгээр зоргоор нь өгч байна, найз нь банкаа дүүргэж байна" гэнээ. Хотоос бусад газарт машин бага болохоор клонкуудынх нь бензин арай дуусаагүй байгаа юм байлгүй. Саяхан л тийм байсан биз дээ хаа сайгүй. 
Эцэст нь зурагнаасаа ганцыг оруулчихая. 
  Жирх зурсан ухаантай юм.
     

6 comments:

Гуталчин said...

Hyatad ch gsn huuhdiig arai tegj bolomgui sanagdahin. Mongoljson hujaa haa saigui l bgoo doo.

Ta sain l zurdag um bn shtee :)

Anonymous said...

bid bugd hun shuu dee
zurag (:

Anonymous said...

utsaa computrt holboj baigaad recovery my files gedeg program-r sergeechihee ustgasan zurag odoo no problem bolson shuu dee ( :

Nogoohon said...

Гуталчин: Харин тиймээ, хүүхдийг тэгэж болохгүй шдээ. Тэр багш монгол хүүхэд байсан бол тэгэх байсан болов уу гэж бодож байлаа. Монголжсон хятад хаа сайгүй юм билээ.
Нэргүй: Тийм ээ бид бүгд хүн шүү дээ. Энэ амьдралын богинохон хугацаанд монгол ч байна уу хятад ч байна уу бид жаргаж л амьдрах ёстой.
Кааспер: нөгөө про-г чинь татчихлаа. өнөө орой зав гаргаж байгаад ноцолдоно доо. Би нээрэн ямар азаар блог хөтөлвөө. Их юм олж мэдэж байна шүү. Баярлалаа.
Ингэхэд :) гэдэг чинь инээгээд байгаа юмуу (: гэдэг чинь инээгээд байгаа юмуу 2-уулаа инээгээд байгаа юмуу?

Anonymous said...

Humuus (: gej ineediim baina lee bi bolohoor (: gej ineediin xoxo! za yamartai ch amjilt shuu!

Anonymous said...

bishee humuus :) gej ineediin baina lee haha buruu bichiv....