Thursday, June 23, 2011

Даргын зөвлөгөө

Сонин харснаа манай дарга хэлж байна.
-Бридж группын захирал хийдэг байсан нэг япон нөхөр хар залуугаараа /50 гаран настай/ зуурдаар өнгөрчихөж. Манай Монголд их удаан /98 оноос хойш/ амьдарсан юм байна. Аягүй бол манай хоол унд агаарын бохирдол энээ тэрээд хордоод ийм бага насалж байгаа даа. Хэрвээ энэ хүн Япондоо байсан бол ингэж бага наслаа ч уу, үгүй ч үү. Япончууд чинь ямар ч байсан 70 элбэг хүрдэг биз дээ гэнээ. Тэгэхээр нь бид нар,

-Тэгээд бид нар Монголчууд өөрсдөө яагаад хордохгүй байгаан? гэсэн чинь дарга
-Бид нар чинь утаа мутаа хортой хоол хүнсний дархлаатай болчихсон байхгүй юу. Нараан чи Японд очихоороо эхэндээ машины зам бараадаад л яваад байдаг юм шүү дээ гэнээ.
-Яаж байгаан? гэсэн чинь,
-Яахав дээ. Очоод цэвэр агаарын хордлогонд орчихов. Жаахан машины утаа үнэрлэж дасч байгаад цаашаа цэвэр агаараар амьдрахгүй юу гэнээ. Баахан хөхрөлдөв.

3 comments:

Yuri said...

Hi, Tokyod surah bolsond ni bayar hurgye.
Uilmaar ch yum shig ineemeer ch yum shig ineedtei ch gesen Mongol hun gedgeeree setgel uvduud nulims garah geed baihiin. Japanese ert nas bardag humuus bas bainaa baina gants Mongold amidarsnaaraa gej dugnevel denduu tom enuurel bolno shuu dee darga meen

Nogoohon said...

Хэхэ мэдээж тийм байх л даа уг нь. Яалаа гэж манай оронд амьдарснаасаа болж л эрт нас барав гэж. Манай дарга их хошин шогийн мэдрэмжтэй хүн байгаан байнга л хошигнож байдаг. Тэгээд л бид нарыг цаашлуулж байгаан.

DBD Muruudugch said...

Хэхэ. Монголчууд маань богино насалдгын шалтгаанд нийгмийн стресс, бухимдал, буруу хооллолт, биеэ бодолгүй ажил, амьдралдаа зүтгэдэг гээд нэлээн олон шалтгаан бий л дээ. Тэр хүнд мэдээж нөлөөлсөн л байх даа. Японд сайхан тайван шдээ. Гэхдээ Монгол минь гоёо.