Wednesday, June 15, 2011

Ёооё энэ хүүхдүүд үү?

Өнөөдөр манай 2-ыг харах хүн байхгүй болохоор дүүгийн найз охиныг ганц өдөр хараад өгөөч гэж гуйсан юм. Иймээ тиймээ юм болох юмуу эсвэл манай хоёр орилж хашгираад дийлдэхээ байвал залгаарай гэсэн. Тэгсэн сая үдээс хойш залгаж байнаа. "Энэ хоёр чинь Маамуу нааш ир тоглоомын газар луу явж тоглоё гээд гар хөлнөөс зуураад орилж чарлаад байна шдээ яах уу?" гэнээ. Бүр тэсэхээ байхаараа залгаж байна гэсэн үг л дээ. Манай хоёр чинь баргийн хүний тэсвэр тэвчээрийг шалгадаг юм. 
Би ч уурлаад л "Битгий дэмий юм яриад бай гэж хэл. Алив манай охинд утсаа өгөөдөх дөө, эгч нь загнаадхая" гэлээ. "Май ээж чинь ярья гэж байна" гээд цааш нь өгч байна. Байна уу гээд авангуут нь
-Та хоёр яагаад эгчийгээ зовоогоод байгаан. Эгчид нь ээж нь мөнгө үлдээгээгүй. Тэгээд ч тэр тоглоомын газар луу амралтын өдөр л явна. Битгий маяглаад байгаарай. Эгчийнхээ үгэнд яагаад орохгүй байгаан гээд л урсгаж өглөө. Тэгсэн чинь охин жаахан сонсож байснаа,
-Таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна. Та дараа дахин залгана уу" гээд тасалчихдаг юм даа. Ёооё би яг уурандаа бөглөрөх гэж байна шд. Инээд ч хүрээд уур ч хүрээд. Ажлынхандаа хэлсэн чинь савж унацгаагаад.

8 comments:

Anonymous said...

ha ha ha:D

Миний блог said...

Хахаха. Сэргэлэн, гэнэхэн жаалууд байна даа кккк

Anonymous said...

hehe, huurhun zolig we

Galzuudleo said...

Ха ха айхтар хуухэд вэ

Cаарал said...

эх нь хээр алаг бол унага нь шийр алаг гэж үгүй мөн үнэн үг шүү...

Unknown said...

Айхтар айхтар манай хүү 1 нас хүрэх гэж байгаам сая ээжийнхээ түрүүвчийг уудлаад мөнгө нэг нэгээр нь аваад надад өгөөд байна ш д. Хаа нэгтээ л ээжийнхээ худалдаа хийж байгааг сайтар ажигласан бололтойдог

peakfinder said...

Guilgee uhaan saitai sergelen ohin baina shuu. Tom bolood neg yum duulgana daa.

Anonymous said...

Хахаха энийг чинь жинхэнэ чадаж байна шт гэдэг байхгүй юу хаха. Хөөрхөн юм бэ