Tuesday, June 7, 2011

Бүрүүшка

Бүрүүшка
Хүүхдийн баяраар аав нь хүүдээ эвлүүлдэг робот охиндоо ярьдаг Чебурашка авч өгсөн юм. Тэгсэн манай хоёр тэр Чебурашкаг маш их сонирхож байнаа. Уг нь хүүхэлдэйн киног нь үзэж л байдаг яг гартаа барихаар тийм их сонин байгаа юм болов уу байнга л өнөөхөө булаацалдаж орилоон чарлаан хэрүүл болно. Дүү нь эгчийнхээ нүдийг хариулж байгаад булаагаад гүйчихнэ охин араас нь орилж гүйгээд л. Тэгсэн хүү ингэнээ,
-Ээжээ энэ Бүрүүшка чинь яг ямар амьтан юм бэ? Би ээрч муураад яг ямар амьтан болох талаар нь бодож байх зуур охин өмнөөс маань хариулж байна.
-Сохор номин байхгүй юу.
Хаха, нээрээ энэ Чебурашка чинь ямар амьтан юм бэ? Би лав хүүхдэдээ хариулж чадаагүй шд.

10 comments:

mongoo said...

neeree yamar amitan yum boloo gej bi bas deer bodood olooguishd. iim amitan baidguim bna l gej bodson. zugeer kinonii xiimel amitan.

Мишаа said...

hulgan shdee he he
sonin yumaa mededgvi geheer sorry shuu gehdee

Мишаа said...

unendee bi ch bas sain medehgvi. Huuhduud l baga bhad hulgana gedeg bsiin

Nogoohon said...

Хулгана биш байхаа сүүлгүй ш дээ хэхэ.

Yuri said...

hehe yun huurhun yum be. Zohiomol amitan baihaa. Japand bas ovoo aldartai shde huurhun Buruushkaa chini :)

Монгол бүсгүй said...

сармагчин луу дөхөж очих байхаа

Anonymous said...

Buruushka chini zohiol deeree bol haluun ornoos importolson mandarinii hairtsagnaas garch irdeg shd. tegeed delguuriinhen zooparkad avaachij ogson chini yamar amitan gedgiig ni todorhoilj chadahgui butsaachihdag. tegeel ter delguuriinhee utasnii buheeg dotor heseg amidardag yum daa. teheer haluun ornii zohiomol amitan

Nogoohon said...

Харин тиймээ зохиомол амьтан гээд хүн болгон хэлж байна лээ. Би бүр ажил дээрээ Бүрүүшка ямар амьтан бэ гэдэг хэлэлцүүлэг явуулсан гээд бод доо. хэхэхэ

Anonymous said...

Гена матар Чебрушка хоёр гэрлэвэл юу гарах вэ гэсэн чинь Чебэргина гэдэг шиг л зохиомол амьтан байхдаа тэ хахаха

miracle said...

Дэлхийн хамгийн алдартай зохиомол амьтдын нэг гэж тооцогддог гэж сонсож байсан нээх хөөрхөн шд кк манайд бас нэг байдийн тэгсэн одоо манай дүүгийн хүүхэд 10н сартай л даа тэрийг их сонирхноо зогсоочихоор чихнээс нь татаад унагаачихна тэгээл эргүүлж тойруулж хараал гэдсэн дээр нь дараад дуугаргахаар аягүй сонирхоод ямар ч байсан нэг юм дараад байна гэж мэдээд байх шиг байгаан энд тэнд нь хуруугаараа дарж үзээл кк