Monday, June 6, 2011

Манай гаригийн мөс хайлж байна

Хэрвээ та бүхэнд жаахан зав байвал энэ бичлэгийг үзнэ үү. English subtitle-ийг нь тавиад үзвэл илүү ойлгомжтой байх болов уу.
Mr. James Balog дэлхийн дулаарлын нөлөөгөөр манай гаригийн мөсөн бүрхүүл хэр хурдацтай хайлж татарч буйг фото зургийн аргаар харуулсан байна.
Зарим зүйлийг нь би бас сайн ойлгосонгүй гэхдээ л үнэхээр ийм хурдан хайлж татарч байгаа юм бол тун удахгүй ердөө хэдхэн жилийн дараа гэхэд манай дэлхийн мөсөн бүрхүүл хайлж дуусаад далайн түвшин тэр хэмжээгээр нэмэгдэх юм болов уу.  

1 comment:

Монгол бүсгүй said...

киног завандаа үзэхээр жоорлолоо. энэ яах аргагүй манай гаригийн өмнө тулгарч байгаа асуудал. харамсалтай нь судлаач эрдэмтийг эс тооцвол хүн төрөлхтөн өдөр тутмын аар саар ажлаасаа илүү гарч түүнд анхаарал хандуулахгүй байгаа юм. хэдий хэмжээний талбайтай мөс хайлна төдий хэмжээний хар өнгийн талбай үүснэ, ингэснээр энэ хар талбай нь нарны илчийг мөн төдий хэмжээгээр шингээж дахиад л тодорхой хэмжээний мөс хайлна гэсэн үг.