Tuesday, June 25, 2013

Сургуулийн сонин сайхан

Намайг анх ирэхэд 5 хятад, 3 япон, 1 бангладеш, 1 шриланка тэгээд би нэмэгдээд байлаа л даа. 3 япон нь 3-уулаа мастер, нэг хятад мастер, би мастер тэгээд үлдсэн хятадууд бангла шриланктай бүгд докторын оюутнууд байсан юм. Тэгсэн чинь цувраад 2 япон, 2 хятад, 1 шриланка нь төгсөөд яваад өглөө. Ингээд би, 3 хятад, 1 бангладеш, 1 япон үлдвээ. Гэтэл докторын 2 хятад охин, мастерийн 1 япон оюутан хоёр энэ хавар төгсөж чаддаггүй дээ. Миний ойлгосноор paper-үүд нь ямар нэг сэтгүүлд хэвлэгдэж амжаагүй байгаа гээд хойшлуулчихсан. Аль дивангарт уг нь явуулсан юм билээ л дээ. Тэгээд одоо болтол таг чиг. Нөгөө 2 докторын хятад охидууд бараг уйлах нь ээ. Бүүр нэг хоол унднаас гарсан хүмүүс л яваад байна энд. Би л нэг хөгжилтэй хөөртэй юм ярьж сэтгэлийг сэргээх гэж оролддог юм. Харин япон оюутан уурласан юмуу жилийн чөлөө авсан юмуу ирэхээ байсан. Арай ч сургуулиа хаяна гэж баймааргүй юмаа.
Манай лабын судалгааг хүнд гээд тэр юмуу эсвэл япон оюутнууд graduate school-д сурах дургүй болсон гэсэн сүүлийн үеийн хандлагаас болсон юмуу манайд японоос оюутан элсэхээ байсан гэсэн, ялангуяа докторт. Шинэ хүн ирдэг ч багшийн шаардлагад хүрдэггүй ч юмуу ерөөсөө шинэ хүн авахгүй байгаа миний л ирсэн сүүлийн 2 жилд /Япон оюутнууд уг нь ирээд уулзаад л байдаг юм/. Тэгэхээр энэ лабын хамгийн отгон нь би байгаан.
Манай лаб чинь их сонион. Уг нь инженерүүд байхгүй юу. Гэтэл судалгаа нь болохоор микробиологи. Тэгсэн мөртлөө микробиологийн судалгааны лаб биш. Тэгэхээр элсэж орох гэсэн инженер background-тай оюутны хувьд бол тэс өөр судалгаа санагддаг юм шиг байгаан. Бусад лаб факультет болохоор дүүрэн япон оюутнууд японоор шаагилдаад л байна. Харин манайх болохоор нэг ч япон оюутан байхгүй болохоор японоор ярих хэрэг байхгүй /тэгээд би япон хэл сурахгүй байгаан гэж худлаа яриад яахав тиймээ/.
Лаос охин бас туршилт нь дуусахгүй туршилтын өрөөндөө амьдарч байна гэсэн. Ганцаараа биш л юм байна гэж бас тайвшраад байгаа юмаа би ккк. Гэснээс кофегоо ихдүүлээд байх шиг байнаа. Нөхөр явахдаа 200 гр кофе авч өгсөн нь аль хэзээний дуусчихсан. Тэгээд нэтээр захиж авбал хямд байдаг юм байна нэгмөсөн 2кг-г авчихая гэсэн чинь нөхөр ухаан алдаж унах гээд байх юм. Thesis-ээ бичиж дуусгахад 2 кг хүрэх юм шиг санагдаад. Аан нээрэн манай найз "Үс чинь сэгсийгээд, нүд чинь бүлтийгээд хоол унднаас гараад, нойр чинь хүрэхээ байгаад ирэхээр диплом чинь болж байнаа гэсэн үг шүү. Миний найз тэснэ шүү" гэсэн шдээ ккк. За за тэсэхээс. Манай хүү хирагана үсгээ үзээд дууссан биш гадаа гарахдаа ээждээ зурвас үлдээж байгаан "Мама дайсуки" /Ээждээ хайртай гэж орчуулах уу/ гэж бичээд харвасан сумтай зүрх зурчихсан байна лээ. Аав нь харснаа ээждээ хайрын захиа өгөхтэйгээ болчихжээ миний хүү гэнээ. За за ямар ч байсан монгол ч бай япон ч бай нэг бичиг үсэг сураад зурвас бичихтэйгээ болно гэдэг чинь тиймээ.

7 comments:

Piglet said...

Сүүлийн үеийн судалгаагаар Японы Их Дээд сургуулийн мастер, докторын зэргээр ихэвчлэн гадны оюутнууд сурч байгаа гэсэн. Нэг ийм баримт байна лээ. Тодай гэхэд төгсөлтийн дараах сургалтад элсэж буй оюутнуудын 70% нь гадаад, тэрний 70% нь хятадууд гэсэн.
Япончууд өөрсдөө ажил дээр гарахаараа их зэрэг дэв баримталдаг, тэгээд мастерт бол сураад байгаа ч докторт бүхэл бүтэн 4 жил зарцуулаад ажил дээр гарахаар өөрөөс нь дүү хүмүүс аль хэдийн дээд тушаалтан болчихсон, тэр нь өөрийх нь доор орж буй арай ахмад хүнтэй харьцахад хэцүү, арай ахмад нь өөрөөс дүү хүнээр удирдуулах хэцүү байдаг гэнэ лээ. Тэгээд л их сургуулиа төгсөөд шууд ажил дээр гарах нь ихэссэн болохоор дээрхи байдал ажиглагдаад байгаа гэсэн. Жинхэнэ их сургуулийн профессор болох хүсэлтэй эсвэл үнэхээр судалгаанд амь амьдралаа зориулсан хүмүүс л ингээд туршилт гээд зууралдаад байдаг байх даа.
Найзын чинь хэлснийг манай тэнхмийхэн PhD syndrome гэдэг байж билээ. Хэцүү ч гэлээ ард нь гарахаар хийх байхаа олж ядаад байдгийн нэг хэсэгтээ. Амжилт! Кофегоо ихдүүлэв.
Одоо хүү нь ээждээ, аавдаа янз бүрийн зурвас, элдэв уран бүтээлээ бэлэглэж өгнө шүү дээ. Тэмдэглэлт өдрүүдийг хоосон орхихгүй дээ тэд нар чинь.

baidag l negen said...

coffee baihgui bol yaj amidarhiin

Barimalch said...

Sonin post baina surguuliinhaa adal yavdluudaas postolvol ih sonin baina.

mongolbusgui said...

PhD syndrome, MD syndrome gej bas bdii shdee gkkk.
master hamgaalj bhd bi yaag tegj bsn, hool hooloigoor davahaa bgd segsiigd, noir hurehee baichihdg ym bna lee. Bi idehgui hirnee stressnees bolson uu ih huugd targalj bsn hehe.
Udahgui duusnaa, thesis bichih suuliin 2 sar yag tiim bdaltai yawna, duusahaar saihan shuu :) Amjilt!
Jich coffee zugeer l gehdee ternii orond ayataiahn unertei nogoon tsai handlaad uu, handaldag danh-g n avchih, sain nogoon tsainii unerte bas tolgoi sergeed ih shn boldog ym.

bi odoo ugluu bur heden blog shalgadag ajiltai boljee gkkk

Zoey said...

Hezee neg thesisee bichij ehleed ingej usee zulgaaj suuh yum boldoo. Ter boltol us min shan urgaj l baig :p

Anonymous said...

Dan coffee geltgui mash shn nogoon tsai, jimsnii tsai mun zugiin baltai haluun usand limon hiigeed uuval ih zugeer bdg. Good Luck;-)

amore said...

sain bnuu? bi odoo dund syrgyyliin syragch tokiogiin ih syrgyylid anagaahiin chigleleer syrah sonirholtoi. ta yaj tokiogiin ih syrgyylid elssen be? yu yug anhaarah shaardlagati bdag we?