Амьдарч байгаа газар нийгмийн сонин сайхан нүдэнд тусаад байгаа болохоор сонирхол төрөөд бичиж байгаа юм шүү. Тэрнээс Япон улс миний дүгнэлттэй дүгнэлтгүй удахгүй цогц бодлого эсвэл арга хэмжээ авч эхлэх байлгүй дээ.
Японы хүн ам буурч байгаа тухай би өмнө нь бичиж байсан. Учир шалтгаан нь хүмүүс хоорондоо гэрлэн үр хүүхэдтэй болж гэр бүлийн амьдрал зохиох нь эрс багассан явдал юм. Японд байж үзээгүй хүмүүсийн хувьд сонин байж магадгүй л дээ "Яагаад япончууд гэрлэх дургүй болоод байгаа нь". Одоогоор японы нийгэмд ганц бие хүмүүсийн тоо, түүнийг дагаад ганц бие хөгшчүүлийн тоо асар хурдацтай нэмэгдэж байна. Тэгвэл япончууд яагаад гэрлэх дургүй болчихов.
Нэгдүгээрт энэ нь цэвэр санхүүгийн асуудал. Учир нь эрэгтэй хүнд гэрлэлт гэдэг санхүүгийн хувьд маш хүндээр тусдаг. Нөхөр нь байрны төлбөр, хоол унд, хүүхдийн сургалтын төлбөр гэх мэт тухайн гэр бүлтэй холбоотой бүх мөнгийг олох үүрэг хүлээдэг. Харин эхнэр нь гэртээ сууж гэр орноо зохиуцуулж үр хүүхдээ асарна. Нэгэнт эр хүн гэрлэж хүүхэдтэй болсон бол тэднийгээ тэжээхийн төлөө, мөнгө олохын төлөө, өөрөөр хэлбэл ажлын төлөө морь мал мэт зүтгэх хэрэгтэй болно. Японы компанийн ажил гэдэг хүний шим шүүсийг сорж, нойр хоолоо умартан, гэр бүлээ мартан, чөлөөт цагаа бүрэн дүүрэн зориулж байж ажилдаа тэсч цалингаа авч байхыг шаарддаг их харгис системтэй. Хэрвээ нөхөр нь ажлаасаа халагдчихвал тухайн гэр бүл бараг шууд сүйрдэг. Иймээс гэрлэнэ гэдэг нь эрчүүдийн хувьд маш хүнд дарамт болдог байна.
Хоёрдугаар том шалтгаан нь. Эмэгтэйчүүдийн хувьд хүнтэй сууж хүүхэд гаргаа л бол ажлын career нь шууд дуусдаг явдал юм. Япон бол маш уламжлалт сэтгэхүйтэй нийгэмтэй бөгөөд эмэгтэй хүнийг ялангуяа гэрлэсэн эмэгтэй хүнийг ажлын байран дээр ихэд доогуур үнэлдэг. Мөн нөгөө талаасаа гэрлэсэн хүүхэдтэй эмэгтэй хүнд ажил хийх боломж бараг зуугаас ганц хувь. Цэцэрлэг асар өндөр үнэтэй, олдоц байхгүй, хүнээр хүүхдээ харуулах боломж бараг байдаггүй гэх мэт. Иймээс сайн боловсрол эзэмшиж сайхан ажил хийж байгаа эмэгтэй хүн хүнтэй сууж гэртээ үлдсэн насаа өнгөрөөх сонголт хийх нь сэтгэл зүйн асар өндөр тэвчээрийг шаардаж байгаа юм. Хичнээн сайн боловсролтой байсан ч, урьд нь ямар ч мундаг ажил хийж байсан тухайн эмэгтэй, хүнтэй гэрлэж хүүхэдтэй болсон л бол дахин ажил хийх боломж нь будаа болж байнаа л гэсэн үг. Хүүхэдтэй гэр бүлтэй ч гэсэн ажил хийгээд амьдарч байгаа япон эмэгтэйчүүд зөндөө байгаа л даа. Гэхдээ ээж нь ажил хийгээд явчихаар тухайн гэр орныг харж хандах, нөхөр хүүхдүүдээ халуун хоол ундтай тав тухтай байлгах ажил бас л орхигдчихож байгаа юм. Ингээд ерөнхийд нь авч үзвэл гэрлэнэ гэдэг эмэгтэй хүнээс бас маш том золиос шаарддаг учраас япон эмэгтэйчүүд гэрлэх дургүй болжээ.
Миний хувьд ч гэсэн, хүнтэй суугаад хүүхэд гаргавал гэртээ суухаас өөр аргагүй болно гэвэл би их л бодож байж шийдвэр гаргана, ер нь суухгүй ч гэж шийдэж магадгүй. Манай лабд нэг мундаг постдок япон хүүхэн байсан даа. Тэр хүртэл хэлж байгаа юм чинь, "Ойрын 10 жилдээ лав хүүхэдтэй болох төлөвлөгөө байхгүй. Миний career дөнгөж эхлээд ид дундаа явж байхад чинь одоо хүүхэд гаргаад гэрт суучихвал ямар хэрэг байхав" гэж байсан. Гэтэл нас нь 36 хүрч байна гэж байгаа юм.
Миний бодлоор компанийн ажилчдыг орой 6 гэхэд яс тараадаг болгох. Илүү цагаар аль болох ажиллуулахгүй байх. Ингэж байж аавыг нь гэр бүлийнхэнтэйгээ цуг байх цагтай болгоно.
Цэцэрлэгийн тоог нэмэгдүүлж орой хүртэл ажилладаг болгож төлбөрийг нь тодорхой хэмжээгээр буулгах. Мөн сургуулийн дараа хүүхэд хардаг газрыг нэмэгдүүлэх. Ингэснээр ээжүүдэд ажил хийх боломж олдоно. Ядаж иймэрхүү маягаар массын нуруун дээр ирэх дарамтыг буулгах арга хэмжээ авбал зүгээр дээ.
За хүний нийгмийг баахан оношлолоо. Харьж байгаад өөрийн нийгмээ бас баахан оношилноо.
13 comments:
Solongos, japan 2 ih adilhan ymaa. Neg heseg Korea emegteichuudiin huwid yag iim asuudal uuseed, odoosn Working Mom gdg oilgolt garch ireed, eejuuded ih tusaldag bolj bgaa, emee uvuu nar n ach zee naraa ih sain hardii shdee hehe. Turult bagassan gd end bas yasli tsetserleg unegui bolood, ulsaas huuhdiin mungu uguud ih l arga hemjee avch bh shig bna. Japan ch bas tegeh blgui dee tee. Er n emegtei hun bolj turuh hetsuu ymaa ai ch gazart :P
За тэгээд хэт хөгжиж, өндөр боловсрохын "хорон" талыг харжу, чи тэгээд эцсийн дүнгээр нь монголын нүүдэлчин ахуйгаас дээгүүр бодно уу? Үүнээ чи эргэлзээд эхэлсэн чинь сайн. Тийгээд үр хүүхдээ жипанжих аюулаас үтэрлэн салгахуйяа тэр дээр. Өө нээрээ чи чинү ахмадыг үзэн ядах үзлээр хүмүүжүүлчихсэн билүү. Тийн болохоор Монголд минү бүү авчираарай тэднийгээ.........!
Niigmiin undsen huvisagchuud n manaih yoponoos tes oor l doo.
манайхаас шал дор айн. тэр цэцэрлэг нь ч шийдэгдчихгүй, хүүхэд асрагч ч гэж байхгүй. би гэхдээ гэртээ 1 жил суулаа, хүүхдүүдээ зөөгөөд. яг одооноос л сэтгэл уналт эхэлж байна, карьер байхгүй, мэдлэг хоцрогдсон гэх мэтээр... ирээдүй үнэн бүрхэг харагдаад болох биш. гэвч наад япончуудын хажууд юу ч биш байна шүү. үнэхээр эмэгтэй хүн том биш юмаа гэхэд өөртөө таарсан карьертай байх хэрэгтэй шүү, нээрээ....
Ih sonirholtoi bailaa. Sanhuugiin darmat ih baidag bol hetsuu l dee. Tegeed ulamjlal n erchuudiig gertee shuud bitgii hari, zamaaraa sake uu gedeg baih l daa. Mongol erchuud ch bas ajlaa taraad shuud haridag yumuu?! Harin hamgiin ert harij huuhduuddee tsag gargadag humuus bol mini baigaa gazriin humus baina daa. Turiin alban haagchid ch ihteig heleh uu, udees hoish 3 geed taraad ehleh yum. Ugluu mash ih ert ehelj boldog uyan hatan huvaaritai yum l daa. Tedeed 4 gehed barag bugdeee harij baih uymaa. Yund ingetlee yaarav geheer " manai ehner delguur yavaya gesen", "oroi huugiin hockeyn temtseentei" esvel "bi unuudur yogatai, esvel curling-iin temtseentei" gene. Zarim n bas nom unshigchiin club, nehmelchdiin clubiin arga hemjeetei gene. Tiimees ch "soccer mom", "hockey mom" gesen ner tomiyo elbeg. Bi ch yu dutahav heden jil l soccer, tennis odoo basket mom-iin ajlaa oroi ajlaa tarj hooloo idchihe hiideg, enendee ch durtai.
Canada.
Ene Anon odoo bolil doo. Yagaad hyniig ingej heldeg yum be? Hyn uuriin yzel bodloo internetiin negeehen zaid helj bolohgyi boltson yum yy? Naran uurt chini yaj tuvug bolson geed ingej heleh byy hel tolgoid ch bagtahgyi ygeer helj suudag yum bee. Post byhen deer l yanz byriin yum bicheed baihiin. Naraa busdiin adil amidarch yavaa jiriin l neg emegtei shd.
Та нар руу дайрцгаагаад яахуув д. Ээжийг таньбэр нь элдвээр хэлээднийтээд пиардан цацаад байвал тан нарт сайхан байх уу. Ийм хүн үр хүүхдээ сайнаар хүмүүжүүлж чадах уу? Үр дүнд нь тэгээд сайнаар тусах уу. Дууринд автахаасаа урьдааржаахан алсыг харж, саруул ирээдүйн төлөө өнөөдрийн саартай тэмцэж байвал дээр дээ ууг нь. Ингэж тэмцдэг юмуу гэх л байх. Гэвч овоо босгоогүй бол гэдэг байх аа. Ер нь тэгээд өнөөдрийн чихэрнээс давс дээр гэдэг шүү
Ногоохон жапанд байдаг нэг өбөр монголын гэдэнг хөдөлгөжээ дээ, янз нь ...
Өөрөө эхлээд хүнтэй сууж хүүхэдтэй болоод үзчих дээ. Тэгээд амьдралын тухай жаахан ойлголттой болж ав. Өөрөө ер нь бас нэг "бурхнаар бөөлжигч" байх шиг байна даа.
Post a Comment