Thursday, March 21, 2013

Мэдээ уншаад бодлоо

Сэтгэгдлийг хянана гээд хэдэн муу муухай үгтэй хяналтын систем байгуулж байна ч гэх шиг. Бүр элгийн гэхэд элгийн юм хийх юмаа энэ АН-ынхан. Биднийгээ их л сайн хянаж цагдмаар санагдаж л дээ. Гэхдээ хамгийн инээдтэй нь АН засаг барьж байх үед энэ талаар дув дуугай байснаа өөрсдөө засгийн эрхэнд гарангуутаа Сэлэм Тогмид царайлаад баруун солгойгүй муусайн хар шар хувалзууд гээд цавчиж өгөх юмаа. Энэ нэр нь хүртэл адилхан болчихож. Хуучин ядаж л МАХН ба АН гээд ялгачихдаг байлаа, одоо ч бүр АН ба АН болж дээ.
Миний бодлоор сэтгэгдлийг хянаж цагдах гэж байхын оронд нийт массынхаа боловсролыг дээшлүүлэх тал дээр л ажиллах хэрэгтэй санагдах юм. Ард иргэдийн ихэнх хувь нь хүнийг ингэж харааж доромжилдог болтлоо сэтгэхүй боловсрол нь муудсан байна гэдгийг энэ Ардын Намынхан үгүй ээ Ардчилсан Намынхан ойлгодоггүй юм байх даа. Хүний үг хэлэх эрхийг хааж боочихоод яаж Ардчилсан нам гэдэг нэрийг зүүж явж чадаж байгаа юм бол доо. Хэдийгээр муу муухай үг хэлж байгаа ч гэсэн тэр чинь хүний үг хэлэх л эрх чөлөө шүү дээ эцсийн эцэст. Ийм тэнэг арга хэмжээ авч байхын оронд яаж нийт массаа аажим аажмаар соён гэгээрүүлж хүнийг элдэв муу муухай үгээр хэлдэггүй болгох вэ л гэж бодмоор юм. Яаж ч бодсон тиймэрхүү үг чинь боловсрол өндөртэй гайгүй сэтгэхүйтэй хүний амнаас гарахгүй шүү дээ. Амнаас нь гарч буй үг тухайн хүнийг ямар хэмжээний боловсролтой нийгмийн аль түвшний хүн бэ гэдгийг шууд л тодорхойлдог. Угаасаа тийм зан араншинтай тийм үг амнаасаа урсгаж байдаг түвшний хүнийг тийм үг хэлэхийг нь хорьлоо гээд тэр чинь сайн сайхан хүн болоод төлөвших үү? Үгүй л байх. Үүнийг засахын тулд одооноос боловсролын системдээ анхаарч хүнийхээ амьдрах нийгмийг эрүүл саруул аюулгүй болгоход л санаа зовмоор юм шиг.

2 comments:

mongolbusgui said...

yaag unen, bolovsrol geheesee iluuteigeer Etic (hun bh yos surtahuun)denduu doroi bnaa. Alivaa yms, uzegdeliig oilgoh chadwar denduu muu, yag l huuchin huu shig, uuriihuu hemjeend setgej, uuriihuu hemjeend oilgoj bh shig sanagdaad bhiin. Hichneen medeeleliin erin zuun gd bgaa ch muhar susegiin shinjtei zuild itgeed, haraaj eruugd l. 1000 nom unshsan mergen blaa gd yos surtahuun geech zuil bhgui bol hereg alga daa tiimee.

би said...

Хүүе тэр жагсаалтанд байна шдээ, Бүхэл бүтэн 2 улсыг хараал доромжлолын үгс гээд оруулчихсан байгаа. Бас цөмийн зэвсэгийн талаарх сэтгэгдэл бичхийг бүүр хаасан. Цөмийн зэвсэг гэж бичиж болохгүй болсон. Үнэхээр гамшиг болж байна даа. Үнэнхүү хараалыг бол хамаа алга.