Saturday, October 6, 2012

iPhone 5 авлаа /дахин оруулав/


Японд ирснээс хойш Apple-ын бүтээгдэхүүн хэрэглэж үзээд энэ хазсан алимны улаан фен болчихлоо. Эхлээд лабын макпро хэрэглэж үзээд сураад таалагдаад өөртөө нэгийг авчихлаа. Дараа нь энд чинь iphone жирийн хэрэглээ болохоор аргагүйн эрхэнд холбоо барих юмтай болох гээд авсан юм. Тэгээд өөрөө хэрэглэж үзээд мэдрээд ирэхээр энэ iDevice-уудад чинь шууд донтдог юм байнаа. За тэгээд iPhone 5 гарсан сургаар 9 сарын 20-нд захиалга өгсөн юм.
Мөд ирэхгүй байхдаа гэж байтал 10 сарын 1-нд ирсэн шүү гээд залгадаг юм байна. Давхиж очоод авчихлаа.
Арай том хайрцагтай юм байна.


Наносим ордог болсон гэсэн. Энэ нь ердийн симнээс арай жижиг хэмжээтэйгээрээ л ялгаатай гэж байна лээ.



Залгуур чихэвч хоёр нь цоо шинэ загвартай болсон гэсэн.

Applestore id гэх мэт тохиргоог нь хийгээд дууслаа. Урд талын камер голдоо байрладаг болсон, бас нягтаршил нь өндөрссөн байна лээ. Одоо өөрийнхөө зургийг авахад гоё гарна, facetime-дахад би тод харагдана гэсэн үг л дээ.

iOS 6 үндсэн менюд онц өөрчлөлт байхгүй. Гүүгл мап биш өөрсдийн мап хэрэглэдэг болсон. Passbook гээд нэг функц нэмэгдснийг харж байгаа байх. Гэхдээ энэ тийм ч онц хэрэгцээтэй биш, билетны оронд хэрэглэж болох юм билээ.

Хальт харахаар Samsung Galaxy S санагдаад байгаа. Барьж байсан болохоор тэгээд байгаа ч юмуу. Ямар ч байсан шинэ iphone маань урьдын загваруудаасаа хамаагүй хөнгөн, арай урт хэмжээтэй болсон байна. Гэхдээ өргөн нь хэвээрээ. Энэ их чухал л даа. Galaxy барьж байхад нэг гараараа дуудлага авч чаддаггүй байлаа. iphone-д тийм зовлон байхгүй.

Сайн ажиглавал нүүрэнд нь наалт наачихсан байгаа. Урьдны утаснуудаа зурж хаширсан болохоор шинэ утас авангуутаа цуг наалтыг нь авчихсан. iphone-ны ганц дутагдал нь амархан зурагдаж хурууны хээ гарч муухай харагддаг.


Харин ар тал нь ийм метал оруулгатай болсон байна. Хар өнгөтэй дээр нь сайн харагдахгүй, цагаан нь харин гоё харагдсан учраас сонгосон юм. Гэхдээ энд үйлдвэрээс ирсэн хуулгыг нь хуулаагүй байгаа болохоор халтар юм шиг харагдаад байна.


Чихэвчний оролт доод талдаа болсон байна. Мөн залгуурны оролт ямар жижигхэн байгааг харж байгаа байх.

iPhone 5, iPhone 4S. Залгуурны өөрчлөлтийг цуг харуулав. Хуучин чихэвчээ хайгаад олсонгүй.

Calendar дээр нь монгол гээд сонгочихсон чинь ингэж гарч ирээд байх юм. Тахиа гэдэг нь сарыг нь хэлээд байх шиг байгаан.

Арай нимгэн болсон байгаа биз.

Хэдхэн хоноход зураад амжжээ. Хуулгыг нь аваагүй нь болж.

Сим картны оролт хэвээрээ.
Өөрийн үнэ нь 61,680 иен (1,110,240₮) боловч Японы үүрэн компаниуд янз бүрийн урамшуулал олгодог юм, тиймэрхүү юманд нь хамрагдаад сар сард нь хуваагаад төлчихнө. Нэг чухал юм нь LTE системийн ач тус юмуу шинэ А6 процессорынх нь ач тус юмуу их хурдан болсон байна. Safari ч юмуу аль нэг интернэт шаардсан хуудас нээгдэхэд хуучин 4 секунд орчим болдог байсан бол одоо 1 секунд.
За тэгээд ерөнхийд нь дүгнэхэд маш нимгэхэн, хөнгөхөн, тэгсэн мөртлөө арай том, арай удаан батарей нь дуусдаг, тэгсэн мөртлөө илүү хурдан илүү гоё болжээ.

8 comments:

Barimalch said...

Shine togloomooroo sain zugaatsaarai! Bi utsandaa 10-aad helnii tomovtor tolitoi, nileen heden nom setguul hadgalaad ovoo zugaatsaj bolood baigaa. gehdee androidiinh.

zulaa said...

au yumuu? mongold ochood barij boloh yumuu? softbank bish bol mongold ochood mobi-d taardaggui gej oilgood bsan?
meddeg humuus ni yalgaag ni sn heleed ogoorei..

Anonymous said...

:)
Zulaa-d:Mongold bolno shdee :)

mongolbusgui said...

Apple ch goyo l doo

zz said...

Galaxy xerelgeed iPhone jaahn ontsgui sanagdaad bdg bolsn bnlee..

alice said...

nadaa lav iphone ogt taalagddaggyi, bi S3-taa xairtai. :)

edna said...

4S mongold lockiig n gargahgui bga gej duulsan. 5 bol bur gargah boloogui bhoo

Anonymous said...

goy yumoo