Friday, October 26, 2012

Ядаргаа, сонин мэдрэмж, дуу

Ойрд хичээлээ шөнө сууж хийгээд байсан чинь ядраад тэгэж байгаа юм байлгүй хоолой дээр юм тээглэчихээд зүгээр болохгүй юм. Найзаасаа асуусан чинь ядрахаар тэгэж улаан хоолой нарийсдаг гэнээ. Би чинь өглөө 7-д босч охиноо хичээлд нь явуулчаад дараа нь хүүгээ босгож аваад хоёулаа сургууль руу дугуйдаад цэцэрлэгт нь оруулчаад 9 цагт лаб руугаа орж юмаа хийж байгаад орой 4 юмуу 5 цагт хүүгээ аваад ирж гурвуулаа хоолоо хийж идчихээд гэр орны ажил ус цасанд оруулах юм хум угаах хүүхдийн хичээл давтуулах гэсээр байгаад орой болохоор хоёр хүүхдээ унтуулчихаад арай гэж нэг юм завтай болж шөнө 12-с хойш нэг сайхан нам гүмд анхаарлаа төвлөрүүлж байж хичээлээ хийх боломж олдох юм. Тэгсээр байгаад арай гэж шөнө 2 заримдаа 3-т унтана. Сүүлийн долоо хоног бол дандаа 3т унтсан. Ойрд нэг л сонин болчлоо. Оройн хоолоо идчихээд өөрөө мэдэлгүй шууд ширээнийхээ доор газар нам уначихаад байна. Нэг мэдсэн шүлсээ гоожуулчихсан унтаж байх юм. Босоод ирэхээр нээх сонин мэдрэмж төрөх юмаа. Архи уусан хүмүүс тасарлаа гэж яриад байдаг бодвол ингэдэг байх даа гэж бодохоор инээд хүрээд. Бүр нөхөртэйгээ видео коол хийж байгаад тасраад уначихсан байгаа юм. Нөхөр гайхаад ээж нь хааччихваа гэсэн ширээн доогуур унтаж байнаа гэсэн гэнэ.
Дараагийн мэдрэмж нь энэ клипийг үзэхээр л ховсдуулаад байгаа юм шиг нэг сонин мэдрэмж төрөөд дахин дахин үзээд байнаа. Ямар ч гоё зураг авалт cinematography юм, ямар ч гоё аялгуу аранжировка юм. Яг энэ клип нь л гоё. Нөгөө клип нь бас жинхэнэ дуу нь үүнийгээ гүйцдэггүй.



1. Train - 50 ways to say goodbye 
2. Passion Pit - Take a walk
3. Pink - Blow me one kiss
4. The Wanted - Chasing the sun
5. Rihanna - Diamonds
6. One republic - Feel again
7. Maroon 5 - Payphone
8. Fun feat. Janelle Monae - We are young
9. One direction - What makes you beautiful
 Гэрт хүн байхгүй бол хөгжмөө чангалаад эсвэл чихэвчээр чанга сонсоорой.

6 comments:

Naraa said...

Bi huuhdee gargasnii daraa bas iimerhuu hemneleer 2 jil bolson l doo. Er n bol doroo l turdag um bilee, humuus "chi yostoi hurdan turlaa, yu heregleed bna?" geed l ih asuudag bj bilee. Heleh zovlogoo olddoggui um bilee. Ene gadniihan chin tsagaa tulahaar mongol hemnel oilgohgui um chin.

hina said...

yna hamagui guriij neg udur l yadargand orod unahbide.ydj neg udruu uhsen yum shig untdiin muu huuhduudteigee pajama udur gd ornoso boskuger unguruuvul johon ch gsn amrana da,oirhon huuhdude orhichih naiz bvl neg udur honulad l uuruu gantsara honoj uzvel bas l chimegui orchind amrana da,yuun tuluu surj bgaa bilee de, unshtal lag sanaa zovdog bna shd :p,tusuulsun chini.

Anonymous said...

Huuhduudee emee ovoo deer n esvel ah duu nar deeree 1 jil haruulaad hicheeldee tuvlurvul zugeer baihaa.

Anonymous said...

Эртхэн унтаж байлдаа.Тэгж байгаад цагаасаа эрт хөгшрөөд үрчийчих гэж байгаам зүгээр. Өөртөө анхаараач. Дуулвуу чи

miracle said...

Сайн унтаж амрах хэрэгтэй дээ. Одоохондоо таны ядаргаа гайгүй болохоор та өөрийн мэдэлгүй нам унтаад байгаа байх бүр их ядаргаанд орохоороо унтахаа больчихдийн байна лээ. Ерөөсөө нойр нь хүрэхгүй гөлийгөөл тэгсэн мөртлөө ямар ч ажлын бүтээмжгүй болоод

mongolbusgui said...

Uu tm uu? bi bas ue ue tegdii shdee, yadargaa gej bodoj bgaaguin bnaa. Zaa biye gamnaarai nzaa, neg yadargaand oruul garahad hetsuu shuu!