Хонь зулзагална гэж ярьдаг болжээ одооны хүүхдүүд. Тэгсэн арван жилийн программд нь уран зохиолын хичээл хасчихсан байх юм. Сэтгүүлч зохиолчид хуучны учир мэддэг хүмүүс манай улсыг устгах бодлого төр засгийн хэмжээнд явагдаад байна гэж хардах нь ч аргагүй юм.
Өчигдөр 2 хүүхэддээ "Унага урт сайхан зоотой, уужим сайхан ташаатай, хөлдөө жороотой, хүзүүндээ молцогтой, чонон хоёр чихтэй, цолмон хоёр нүдтэй..." гээд шүлгийг үг бүрийн утгыг нэг бүрчлэн тайлбарлаж өглөө. Жишээ нь урт сайхан зоотой гэж юу гэсэн үг вэ гэсэн чинь манай 2 урт сайхан хүзүүтэй гэх. Тэгээд л үглэн дуулан байж урт сайхан зоо нуруутай гэж байгаа юм гээд л зааж өглөө. За тэгээд цаашлаад жороо морь яаж явдгийг дөрвөн хөллөж давхиж баахан үзүүллээ. Би өөрөө хотын хүүхэд. Хөдөө тоотой л явж байсан. Жороо морь унах нь бүү хэл жирийн морь ч тоотой унаж үзсэн. Тэгээд жороо морины явдлыг яаж мэддэг болсон бэ гэвэл ном ном номноос.
Энэ боловсролын яамныхан тэр заавал унших ёстой ч билүү дунд сургуулийн хичээлийн программд оруулах ёстой ч билүү номын жагсаалтаа хурдхан гаргаад уран зохиолын хичээлийг буцаад албан ёсоор ордог болгомоор юм. Манай охины ангид Уншлагын хичээл гээд тусгай хичээл ордог. Түүн дээрээ японы хөөрхөн хөөрхөн жижигхэн зохиолууд уншаад ойлгосноо өөрсдийн үгээр бичдэг, бас нэг нэгээрээ илтгэл бэлдэж самбарын өмнө гарч ярьдаг гэж байгаа юм. Дөнгөж 3-р анги шүү дээ. Ер нь аль ч улс дунд сургуулийн хөтөлбөртөө тухайн улс орны хэл уран зохиолын хичээлийг заавал оруулдаг. Энэ нь бүр тусгай бодлогоор тодорхойлогддог. Тэгэхэд монголын боловсролын систем программаасаа уран зохиолын хичээлийг хасаад хаячихсан ч байх шиг. Юу ч гэхэв, хэлэх үг олдохгүй юм.
9 comments:
Хүүе энэ үнэн юм уу арай ч дээ дэлхий даяар хүмүүс ном уншихаа болиод монголд бас багасаад байхад уран зохиолын хичээл хасаад хаяхаар тэр хүүхдүүдийг ном унших талаар юм ярилтгүй болно биз дээ. Ёстой тэр бодлогоор устгах санаа нтр нь үнэн байхаа. Ёстой тэнэгийн
yostoi odoo l sonsloo, yamar zavharsan hurgan darga ni tegj oorchlolt oruulsan yum be. Hezeenees haschihsan yum?
саяхан япон монголын төвд нэг лэкц болсон тэрийг нь сонссон чинь япончууд монголчууд хоөр хөгжлөөрөө тэс ялгаатай.. адаглаад манайхан уншсан номоороо ч тэс зөрүүтэй гэж авдын эхэх
Unshix yostoi nomiin jagsaalt garsan bna lee. Za yostoi arai ch dee l gemeer sanagdsaniig nuux yuun. Naanadaj Gazar shoroo gdg saixan zoxiol ch bxgyi bna lee. News.mn deer ch bilyy tavisan bsan sanagdana.
Huushee tiim uu? yamar geechiin uhaand n uhna ishig shuglesen nuhduud tiim shiid gargav aa. Unshina gedeg chini hamgiin chuhal, huuhdiin stegen bodoh chadwariig hugjuuldeg gants zuil shuu dee. End bol huuhed 4 nastaigaasaa unshij suraad, huuhedtei ail bol jildee dundjaar 1-3 saya won zuvhun huuhdiinnomong zartsuuldag gsn tootsoo bdg ym bilee. Ih unhsih tusam huuhdiin setgen bodoh chadwar hugjine shde. Uu yaasan erguu nuhduud we, bur heleh ug ch oldohgui n ee.
hasaad haychihsaniig sonsood unendee uur, durgui, zevuu geed l ih olon yum zereg hurch bsn shuu...
teneg gehed arai denduu teneg bgaazde.
tehed end jpnd yaj bna, hugjluuruu hnebugaug ch daguulahgui jpnd hurtel nom unshihiin ach holbogdliig magtan duulaad, baga surguulid bhad ni unshih yostoi nomiih ni jagsaaltiig gargaad, jild heden nom unshsanaar ni uralduulaad bhad, manaihaan gej... za za uur hurchlee kkk, tegj bgaad ednii baga surguuliin nomiin sangiin talaar bichleg hiinee, kkk
yanaa ugui bhaa..1r surguulid uran zoxiol ordog shdee..manai huugin angid..sonin yumaa..
thde odooni ene huuhduud yarij ooriigoo ilerxiilj chadahgui bs Zow bichig bj avah yum algaa..FB uzej bhd dandaa aldaatai bichne..
manaihn english, math 2-r l huuhduudee shahaad bhin..har bagaas ni 6n nastaid ni oruulchaad l ..huuhed zalxdag gsn shd ee..
ooriigoo ilerxiilj surgamar bgm da
Тэр номын жагсаалт гээчийг Монголын Пситрологийн хүрээлэн ч билүү нэг сүнс сүлд далд ухаан мухаан судалдаг газраас гаргасан гэсэн. Тийм болохоор тэр жагсаалт гээчийг авч үзэх хэрэггүй байх. Одоо харин Боловсролын яамнаас албан ёсоор тийм жагсаалт гаргах л юм гэсэн шд. За тэр жагсаалт ч яахав. Уран зохиолын хичээлээ тусад нь бие даан оруулдаг л болгочмоор юм.
Аан тийм. Уран зохиолын хичээлийг хасч хаяад монгол хэлний хичээлтэй хамтруулсан гээд бараг 3-4 жил болж байгаа байх шүү.
Post a Comment