Tuesday, October 16, 2012

Машинд тамхи татах нь илүү хортой

Цонх нь онгорхой байсан ч, агааржуулагч нь ажиллаж байсан ч машинд тамхи татах нь агаар дахь хортой бодисын байж болох дээд хязгаарыг хэт давж байгаа тухай эрдэмтэд мэдээлж байна.
 Шотландын багийнхны 85 машинтай аялагчдын дунд хийсэн хэмжилтээр энэхүү хортой бодисын хэмжээ ДЭМБ-с тогтоосон хязгаарыг давж буй тухай үүнд хойд суудалд сууж яваа хүүхэд илүүтэй хорддог тухай Tobacco Control сэтгүүл мэдээллээ.
Хүүхдүүд харьцангуй хурдан амьсгалдаг, дархлааны систем нь гүйцэд хөгжөөгүй, дам тамхидалтаас өөрийн хүсэлтээр зайлах холдох боломжгүй байдаг нь ийнхүү тэднийг хохирогч болгож байна гэж Абердийний их сургуулийн доктор Шон Сэмпл хэлжээ.
Машины арын суудалд байрлуулсан төхөөрөмжөөр машин доторх агаарын чанарыг 10 минутаас 1 цагийн доторхи хугацаанд шалгасан байна. 85 машинаас 49-т нь тус бүр 4 хүртэл тамхи татсан байна. Эдгээр 49 машин дахь ширхэглэгт тоосонцорын /particle matter-2.5/ хэмжээ 85микрограмм/м3 байсан нь ДЭМБ-аас тогтоосон доторх /indoor/ агаарын бохирдлын хязгаар болох 25 микрограмм/м3-с даруй 3 дахин өндөр байсан байна.  Хэдийгээр эдгээр машин зарим нь цонхоо томоор онгойлгосон байсан ч, ганц ширхэг тамхи татсан ч агаарын бохирдлын хэмжээ тодорхой цэгүүдэд хязгаараас давж байжээ. Харин үлдсэн 36 тамхи татаагүй машинаас 34-д нь энэхүү үзүүлэлт дунджаар 7.4 μg/m3 байв. 
ДЭМБ-ын стандарт, агаарын бохирдлын дээд хязгаар нарийн ширхэглэгт тоосонцрын хувьд РМ2.5 - 25μg/m3, том ширхэглэгт тоосонцрын хувьд РМ10 - 50μg/m3 байдаг байна.
Тиймээс эцэг эхчүүдэд хүүхэд тань машинд яваа үед ямар ч тохиолдолд тамхи битгий татаж байгаарай гэж зөвлөе.
Дашрамд Улаанбаатар хотын агаарын чанарын мэдээ оруулчихая. Хаанаас үүнийг хардагийг мэднэ биз дээ. ЭНД
 

3 comments:

Anonymous said...

chuhal medeelel bn shu. neg zuil asuuya. Ta Mac deer yaj mongol fontoor bichdeg ve?

miracle said...

Харин заримдаа дүүгээ цэцэрлэгт нь хүргэж өгөх, авах үед таксинд суухаар жолооч нь тамхи татаад байдийн. Энэнээс хойш уучлаарай тамхи татахаа больчихгүй юу гэж байхаас

Anonymous said...

Монгол фонт татсан. Мөнгөнбороо гэдэг сайтнаас татсан санагдана. Бас заавар нь цуг байсан. Болохгүй бол гүүглдээд үзээрэй. Mac deer yaj mongoloor bichih ve гэхээр гараад ирж байна лээ.