Friday, October 12, 2012

Монголын дунд сургуулиудын байдал

Өнөөдөр үүнийг олж уншаад сэтгэлээр их уналаа. Хөөрхий манай хүүхдүүд. Ийм байгаа хүүхдүүд том болоод хэн болох уу, цаашид яаж явах юм. Бүүр цаашилбал манай улсын ирээдүй юу болох бол.  Нам мам энээ тэрээ нь ч яахав. Хамгийн гол нь ийм судалгаагаар ийм үнэлгээ авсан гэдэг нь үнэн байна. Өөрөөр хэлбэл монголын ЕБС-н өнөөдрийн байдал ийм л байна.

Отгонбаярын нууж байсан “F” үнэлгээ

МАН засаг барьсан он жилүү­дэд, Боловсролын сайдаар Ё.От­гонбаяр ажилласан цаг хугацаанд номын хуудас эргээд л байж, Мон­голын үрс юу ч суралгүй явсаар байж. Байдал ийм дор орсныг сайд Ё.Отгонбаяр ажлаа өгөх хүртлээ нууж дарж байжээ. Үүний нотолгоо нь Олон улсын боловс­ро­лын үнэлгээний нийгэмлэг, Гер­маны өгөгдөл дата боловсруулах төв, АНУ-ын Бостон коллеж, Ка­надын статистикийн газар хамт­ран хийсэн "ТИМСС ба ПИРЛС 2011" судалгааны дүн юм. Уг су­далгааны дүнгээр Монголын ерөн­хий боловсролын сургуулийн су­рагчдын сурлагын чанарын дүг­нэлт олон улс дахь хамгийн доод түвшин буюу "F" үнэлгээ авчээ. Тус судалгааны байгууллагад тухайн үеийн БСШУЯ-ны зүгээс 1.5 сая ам.доллар төлсөн байна. Яамны бүтэн жилийн төсвийн тал хувийг тушаан байж хийлгэсэн судал­гааны дүн Монголын хүүхдүүдийн боловсролын түвшин шалан дээр байгааг нотолсон хэрэг болжээ. Сонгуулийн дүнд муугаар нө­лөөлнө гэж үзсэн бололтой тухайн үеийн яамны удирдлагууд судал­гааны дүнг хав дарсан байна. Аль дөрөвдүгээр сард хийгдсэн су­далгааны дүн уржигдархан олон түмэнд дэлгэгдлээ. Эцэг эхчүүд бид үр хүүхдүүдээ ямар түвшинд суурь боловсрол эзэмшиж байгааг ха­раад гутарлаа. Засаг солигдоогүй бол энэ мэтийг нуусаар, бүх асуу­дал окей гэж ойлгуулсаар дуусгах байжээ. Ё.Отгонбаяр сайд, МАН-ын дарга нар олон зүйлийг ард түм­нээс нуусан байж болно. Харин үр хүүхдүүдийнх нь хувь заяаг ээж ааваас нь нууж болохгүй байсан юм. Тухайлбал, сайд асан Ё.От­гонбаяр та боловсролын систе­мийн шинэчлэл нэртэй төсөл бо­ловсруулаад тэрбумаар нь мөнгө угааж байсан нөхдийг нууж болно. Харин түмний үр хүүхдийн боловс­ролын чанар шалан дээр унасныг нуусан тань дэндүү муухай хэрэг болжээ. Үүний чинь төлөө таныг Их хурлын гишүүний сэнтийгээс буул­гамаар байна. Та болоод танай намын дарга нар жилийн 18000 ам.долларын төлбөртэй америк сургуульд хүүхдээ сургадаг байж болно. Харин өөрсдийн хүүхдүү­дийн сурч байгаа орчин шигээр ардын хүүхдүүдийг ойлгож болох­гүй байсан юм. Та бүхний амьдрал тасарсаан тасарсан. Харин ард түмний амьдрал бол ахиж дэв­жээгүй хэвээр байгаа. Хэдэн бор хүүхэд нь нэг ширээн дээр гурав дөрвөөрөө шахцалдаж суугаад хичээлээ хийж байгаа. Үүнээс болж Монголын хүүхдүүдийн 68 хувь нь ямар нэг ужиг өвчний шинж тэм­дэгтэй болсон судалгааны дүн хүртэл гарсныг ноён сайдтан мэдэж байсан уу, үгүй юу. Наад захын ийм л юмыг ойлгохгүй, мэдрэхгүй Боловсролын сайдтай байсан нь монголчуудын эмгэнэл юм. 

Олон улсад боловсролын ча­нарын баталгаа болдог дээрх судалгааны "ПИРЛС"-аар дөрөвдү­гээр ангийн сурагчдын унших чад­варын түвшнийг судалсан бол ТИМСС нь дөрөв болон наймду­гаар ангийн сурагчдын математик, байгалийн ухааны мэдлэгийн түв­шинг тогтоосон юм билээ. Тус судалгаанд 80 гаруй улс орон хамрагдсанаас манай улс анх удаа оролцсон аж. Судалгаанд хотын 12, хөдөө, орон нутгийн 28 сур­гуулийн дөрөвдүгээр ангийн 43 бүлгийн 1313 сурагч, наймдугаар ангийн 40 бүлгийн 1297 сурагч, тэдний эцэг эх идэвхтэй хамрагд­сан байна.  

Судалгааны дүнг дүгнэх явцад л эхнээсээ муу дүн авч эхэлжээ. Наад зах нь сургуулиас ирүүлсэн сурагчийн овог, нэр, төрсөн онтой холбоотой мэдээллээс эхлээд их алдаатай, тэр бүү хэл зарим багш, сургууль хэдэн хүүхэдтэйгээ  ч мэдэхгүй байсан байна. Тестийн шалгалтын ерөнхий үзүүлэлтээс харвал манай улсын дөрөвдүгээр ангийн сурагчдын  хувьд бичгийн хэв муухай, алдаатай бичдэг, ун­шаад ойлгох чадвар сул байна. Хот, хөдөөгийн зарим сургуулийг харьцуулан нарийвчилсан судал­гаагаар хотын захын зарим сур­гууль хөдөөгийн сургуулиас илт муу байжээ. Хөдөөгийн сурагчдын үзүүлэлт хотынхоос доогуур  бо­ловч бичгийн хэв сайн, хариулах чадвар чанартай байсан байна. Ер нь бол сурагчдын унших, ойлгох чадвар муу байгаа нь тестийн шалгалтын үеэр зөв хариултыг таамгаар сонгох, хариултыг баг­цаалан хайж байгаагаас тодорхой харагдсан гэж судалгааг гардаж хийсэн мэргэжилтнүүд дүгнэлтдээ тусгажээ. Ийнхүү судалгаанд оролцсон дөрөвдүгээр ангийн сурагчдын сурлагын чанарыг хан­галтгүй гэж үзсэн бол наймдугаар ангийн сурагчдын тестийн дүнг маш муу гэж дүгнэсэн байх юм. Тухайлбал, Улаанбаатарын сур­гуулиудын математикийн дундаж дүн 28 хувь, байгалийн ухаан 33.6 хувь гэсэн үнэлгээ авсан байхад Баян-Өлгий аймгийн сургуулиуд математик 14.9 хувь, байгалийн ухаан 17.0 хувь гэсэн үнэлгээ авчээ. Нэгтгээд улсын хэмжээнд дүгнэвэл манай улс 39.6 хувь буюу олон улсын үнэлгээгээр "F" үнэлгээ авчээ. Ийм л муу үр дүнтэй гарсан Монголын боловсролын салбарыг шинэчлэлийн Засгийн газар хүлээн авч байгаа бололтой. Хэдий хугацаанд, ямар үр дүн гаргаж ажиллахыг мэдэхгүй байна. Харин бодит үнэн гэвэл нийтээрээ нийлэг шахуу болчихсон Монголын бага дунд боловсролыг өмнөх засгийн нөхөд Кембирж мембирж гэсэн яриагаар хуурч өнөөдөрт хүрсэн байсан нь л үнэн байна.

6 comments:

nomin said...

:(((((((((((

Anonymous said...

yadaad l bagsh nariinhaa tsaling nemj huuhded yum zaah setgeltei blgoh heregtei bnaa..uuriih n huuhduud ulsuj bgaa bolov uu daarch bgaa bolov uu oroi ochood yu iduulhuu margaashin talh yah ve geed l hotin zahin surguuliudin bagsh nar bugd

Naraa said...

Ene medeeg unshij amjaagui bsan um bna. Yamar uur hurmeer, bas gomdmoor um be? Ene heden uls torchid bidniig, bas huuhduudiig maani zugeer l amitai goltoi huuheldei bailgahiin tuld oor yu yu bidnees nuuj bsan boloo?

Mongol huuhduud yu buruu hiisen gehdee ovol n hortoi agaaraar, havar namar n shoroogoor amisgalj, muudsan hool idej hordoj, surgalt nertei turshiltiin tuulai bolj yavj bna ve?

Daanch dee.

Barimalch said...

Buten 10 onoo deed unelgeetei bichileg boljee. Buh humuusiin blogiin postuud iimerhuu shudraga bodit baival ih sain l baih.

miracle said...

Яанаа энэ тэгээд яг үнэн юмуу? Одоо тэгээд 4р ангийн хүүхэд уншиж ойлгох чадвар муу байгаамуу? Үнэхээр ийм муу болчихсиймуу би 1994 онд 1р ангид хөдөө 1р ангид орж байсан. 1р ангийн шинэ жилээр хурдан уншигч хүүхэд шалгаруулж байхад манай ангийн охин 1 минутад 199 уншаад 1р ангийнханаас хурдан уншигч болж байлаа. Бусад ангийнхан маань тэрнээс бага гэхдээ ихэнх нь 100с дээш жишээ нь би 169 уншиж байсан бас 4р анги төгсөхдөө манай ангийнхан баахан эх зохиолын тэмдэглэл хийнэ гээл сургуулийн номын сангаас хүүхэд болгон 1 1 ном аваад уншаад хоорондоо солилцоод 42 зохиолын тэмдэглэл хийж байсан. Би дүү нараа хараал байхад ер нь муудаад байгаа нь ажиглагддаг л байсан гэхдээ үнэндээ ийм муу болчихсон гэж ёстой бодсонгүй арай ч дээ. Манай боловсролын систем практик талдаа муу гэж боддог байсан ч уншиж бичих, байгалийн ухаан онолын талдаа бол хангалттай сайн гэж боддог байсийн. Бас ийм зүйлийг нуун дарагдуулаад байхдаа яадаг байнаа. Энэ чинь хичнээн хүүхдийн ирээдүй билээ дээ. Засаж сайжруулахын оронд нуун дарагдуулж байдаг

Anonymous said...

4r angiin huuhduudiin buruu bichdeg shaltgaan n todorhoi. Buh sonin setguul tv eer dandaa buruu bichsen yum gargadag. Bur nomon deer hurtel nil aldaa. Minutiin unshlaga gedeg tiim ach holbogdoltoi zuil bish. 169 bnuu 500 bnuu neeh yalgagui