Thursday, February 9, 2012

Цэцэрлэг сургуулийн асуудал

босч ирлээ дээ хөөрхий. Өчигдөр охины сургуулиас залгаж байна. Англи хэлний багш нь хэлмэрчлэн хичээлийн эрхлэгч нь ярьж байнаа. Ёо би ёстой пал хийгээд явчихдаг байна шд. Манай өнөө сахилгагүй саваагүй охин маань ямар нэг хэрэг тарьчихаагүй байгаа л гэж бодлоо. Тэгсэн харин дүүг нь асууж байна. Би анх охиноо оруулж байхдаа дүү нь бас удахгүй танай сургуульд орно гэж хэлж байсан юм. Дүү нь манай сургуульд орно гэлүү, төрсөн өдрийг нь хэлээд өгөөч гээд цаашаа хоорондоо баахан юм ярьж байснаа "Уучлаарай энэ хавар 1-р ангид зөвхөн 2011 оны 4 сарын 1-нээс 2012 оны 3 сарын 31-ны хооронд 6 нас хүрч байгаа хүүхдийг л авна. Танай хүү 6 сард 6 нас хүрэх болохоор энэ жил сургуульд орж чадахгүй нь киндергарденд л явах хэрэгтэй юм байна" гэж авдаг юм даа. 
Ёо би ёстой уурандаа цус харвахаа шахдаг байна шд. Миний хүү одоо болтол цэцэрлэг олдохгүй гэртээ сууж байгаа юм. Тэгээд энэ 4 сараас 1-р ангид оруулъя тэр болтол яаж ийж байгаад аргалъя гэдэг шийдэлд хүрчихээд өдөр хоногийг арай ядан гэртээ өнгөрөөж байгаа байхгүй юу. Эдний цэцэрлэг нь 2 янз байдаг юм. Нэг нь аав ээж нь завгүй айлын хүүхдийг нь харж өгдөг зүгээр өдөр өнжүүлэх. Энэ нь зүгээр л хооллоод тоглуулаад унтуулаад асраад л байж байна. Цагийн сонголттой, ихэвчлэн өглөөнөөс орой хүртэл заримдаа нэмэлт төлбөрөөр хагас сайн өдөр харж өгч болно. Төлбөрийг тогтоохдоо аав ээжийн цалин дээр үндэслэнэ. Жишээ нь, аав ээжийн жилийн орлого 2 сая иен орчим байвал сарын 20,000 иен орчим, 3 сая бол 30,000 гээд л явж өгнө шүү дээ. Би ажил хийдэггүй ядуу оюутан байнаа гэсэн чинь уучлаарай стипендээ орлого гэж тооц гэж байгаан. За за жилийн яг 2 сая иен болж байна тэгвэл цэцэрлэгийн төлбөр нь сарын 20,000 иен болох нь байна уу гэсэн чинь, уучлаарай аавын цалинг нэм гэнээ. Аав нь ажил олдохгүй байнаа удахгүй ажилд орох байхаа гэсэн чинь, уучлаарай танай нөхөр завтай л байгаа юм байна шд, хүүхдээ өөрөө хараг, цэцэрлэгт авахгүй гэсэн шүү дээ. 
Нөгөө нь болохоороо яг сургууль шиг форм өмсөөд автобусаар зөөлгөөд хичээл мичээл хийдэг сургуулийн өмнөх боловсрол олгодог kindergarten. Тэр нь болохоор аймаар үнэтэй бас бүгд хүүхэд нь дүүрчихсэн гээд авахгүй гэдэг юм. Ёо төлбөр нь хэд гээч. Хаалгаар нь анх орох төлбөр буюу entrance fee нь 5 настай хүүхдийнх 60,000 иен, тэгээд сарын төлбөр нь хоол унд, ном дэвтэрийн хураамж энэ тэртэйгээ нийлээд бараг 30,000 иен гэсэн. Намайг гадаад хүн гээд бүр арай илүүг ч төлж магадгүй гээд байсныг яана гээ тэр хотын захиргааны ажилтан. За дүүрч дүүрч, мөнгийг нь төлөөд хүүхдээ явуулъя гээд ойр хавийн бүх ийм цэцэрлэгээр нь очсон чинь бүгд 5 настай хүүхдийн анги нь дүүрчихсэн, орон тоо байхгүй уучлаарай гэж байгаа юм чинь. 
Тэгээд л миний муу хүү шоовдорлогдон үлдэж нийгэмших үйл ажиллагаанаас хоцрон гэртээ ганцаархнаа эгчийгээ хичээлээ тарж ирэхийг нь хүлээн уйдаж суудаг болсон доо аль 11 сараас хойш. Тэгсэн чинь одоо энэ муу сургууль нь хүртэл авахгүй гэж маяглах нь байна шд. Одоо миний хүү энэ 4 сараас сургуульд биш тэр киндергарденд нь орчоод зун 6 нас хүрээд ирэх жилийн хавар 4 сард арай гэж 1-р ангид ороод намар нь монголдоо 7 настай хүүхэд харьж очоод  дахиад 1-р ангид суух болж байна уу? Ядаж байхад эдний хичээлийн жил нь олноос онцгой, түмнээс тэс өөр, эсрэгийн эсэргүү хачин хуваарьтай, хавар 4 сард шинэ хичээлийн жил эхлээд дараа жилийн 3 сард төгсдөг юм. 
Үгүй ээ үгүй, би хүүгээ энэ хавар 4 сард 1-р ангид оруулмаар байна. Хотын захиргаан дээр очиж би гадаад хүн, нутагтаа очоод миний хүү үргэлжлүүлж сургуульд сурч чадахгүй болох гээд байна гэж уурладаг юм билүү.  

11 comments:

zz said...

kindergarden ni gaigui l yum bn shd ee..sariin 30 gdg chn...

zz said...

Oh sorry..30 000 yen chn mongoloor barag 300 000 bilu?

Aamregled said...

huuhdiinhee tuluu temts

Nogoohon said...

30'000 иен чинь 17-оор үржүүлэхээр 510'000 л даа. За тэрийг нь төлөөд явуулая гээд байхад олдохгүй эсвэл авахгүй байгаа юм чинь.

Гилийн хатан said...

Uu huugiin nas hursengui yu? tursun saraar ni tootsdgiin.

naadah chin Japand baigaa hun burt tohiolddog asuudal, hetsuu. Bi chamd helsen biluu, manai eejiig yerduu 1 sariin hugatsaatai Japand ochood, manai huuhdiig tsetserlegees avaad, hurgej uguhud nadaas asuulgui "emee irsen" geed tsetserlegees ni hasaj bailaa. Tegeed heden sar gertee suuj baij surguulid orson shuu.

Anonymous said...

Yaagaad ch nemergui asuudal daa, Japan huuhduud ni uursduu hurtel hohirood l yavj baidgiin. 4 sard tursun huuhduud ueiihenteigee bish neg jil duu huuhduudtei, 3 sard tursunguud ni uuruusuu tomchuudtai hotsrogdoshiigeed l yavj baidgiin, yaj ch heruul hiij temtseed nemergui. Terend Orvol gadaad hund ajil olj ogdog gazar ajil haij baigaa gesen bichig nuhurtuu avaad huugee tsetserlegt ni ogson ni deer. Bas neg asuudal Bol oyutan hunii scholarship Bol orlogo bish tul tanaih huuhdiin tsetserlegiin tulbur barag l tuluh yosgui dee. Ali muj, yamar ku, shi-d amidarch bgaa yum be? Yagaad orlogotoi gej uzeed baigaag gaihaad barahgui ni.

ZAYA said...

ээ, яамар хэцүү юм бэ?
Ядаж цэцэрлэгт нь явуулахгүй бол тээ.
Гэхдээ гомдлын мөрт, ийш тийээ хандвал бичгээр хандах илүү үртэй байж магад.

chuups said...

yamar aimaar uneteim bee burhan min?

peakfinder said...

Hecuu asuudal yumaa. Durem n' tiim bol naaduul chin' hodlohgui baihaa daa, gehdee uchir baidlaa tailbarlasan alban zahia bicheed yavuulaad uzehgui yu.
End bolohoor 3 nas hursen buh huuhed ulsiin preschoold odort 2 cag hagas baina uu daa yavah erhtei sh dee (unegui). Baga surguulid anglid 4 nastai, scotlandad 5 nastai avdag yum bilee.

edna said...

манай хүүхэд 4,17НД төрсөн тэгээд ёочингийн дунд ангид авахгүй бага ангид авч байгаа, 3-5 нас хүртэлх хүүхдүүд 30 000 эн, 3аас доош бол бүр 50 шдээ. 2 долоо хоногийн зөрүүтэй хүүхэд авахгүй бгаам чинь 2 сарын зөрүү бүр авахгүй ээ, эд нар чинь монголд бсан бол аргалаад өгчинө, энд тэгдэггүйн бналээ. манай хүүхэд одоо ёочин, онгакү киошицү эд нартаа хамгийн том нь дэнхийгэд явж бдын шдээ, ядаж бхад монгол блохоор эд нарас нуруу ч өндрийг хэлэх үү. аан бас чний стэпэндийг орлогот тооцохгүй бх ёстой, чи орлогын такс төлдөггүй биздээ. би сая намар төрөх үеээрээ 3 сар хоикүэнд өгсөн такс төлдөггүй гээд 7000 иэнээр л авдын бналээ. манай эн хавиар жилийн дундас ёочинд ороод бдаг. хоикүэн, ёочин эд нарт цагаар хардаг анги бгаадаа, бүр тэнд мөнгөө л төлүүл асудалгүй харна, ядаж эгчийг нь иртэл 2 цаг хүртэл өгч болдоггүй юмуу, том хүүхэд хямдхан бх бхаа, 3 настай хүүхэд лав цаг н 350 эн ч билүү

Anonymous said...

Appreciate this post. Let me try it out.

My site; tips to burn fat