Охин хичээлээсээ нүүр ам нь улайчихсан ирлээ. Яасан гэсэн зодолдсон гэнээ. Ангийнх нь нэг охин эртнээс л хажуугаар нь гарахдаа шүргээд түлхээд л байдаг байсан гэнэ. Тэгсэн өнөөдөр тэсэхээ байгаад дэлбэрсэн юмуу хаашаа юм гэнэт миний охиныг түлхэж унагаад "This is Japan. No English. No Mongolia" гээд хөл рүү нь өшиглөсөн гэнээ. Тэгэхээр нь манай охин үсэрч босч ирээд өнөө охиныг чинь хананд шахаж багалзуурдаад "I'm Mongolia. English OK! Mongolia OK! Ok?" гээд хөл рүү нь эргүүлж өшиглөөд тэгснээ хоёулаа үсдэлцэж аваад орилж чарлалдаад зодолдоод ангийнхан нь сандарч салгах гэж хашгиралдаад дундуур нь орж ноцолдоод бүр ангиасаа хальж корридортоо гараад ангийнх нь тал хүүхдүүд багшийгаа дуудахаар гүйлдээд "Сэнсэй. Иттэ иттэ. Хаяакү Хаяакү"/Багшаа, ирээрэй хурдлаарай/ гэж сургуулиараа нэг хашгиралдаад хажуу ангийн хүүхдүүд ангиасаа шагайж харцгаагаад бөөн юм болсон юм байхаа. Багш нь хар хурдаараа гүйж ирж зодооныг нь салгаад ангийнх нь хүүхдүүд өнөө япон охиныг багшдаа ховлоцгоогоод багш нь өнөө охиныг манай охиноос уучлал гуй гэсэн чинь гүрийгээд гуйхгүй байсан гэнэ. Тэгсэн багш нь уурлаад захирлын өрөө рүү чирээд аваад явсан гэнэ. Манай охин шарандаа баахан уйлаад ангийнхан нь аргадаж бөөн юм болсон юм байхаа.
Охин жаахан англи хэлтэй, багштайгаа ойр зуурын юмаа бас ангийнхаа ганц хоёр англи хэлтэй хүүхдүүдтэй харьцаад ойлголцоод байдаг юм, түүнд нь атаархсан юм болов уу. Эсвэл японоор ярихгүй болохоор нь уур нь хүрээд арьс өнгөний үзэл гаргаж байгаа санаатай юмуу болов уу.
Монгол руу аавд нь "Охин өнөөдөр сургууль дээрээ зодолдсон байнаа" гэсэн чинь шууд өөдөөс "Миний охин дийлсэн үү?" гэнээ. Ёооё энэ эрчүүдэд тэр эцсийн үр дүн нь л сонин болохоос хэнтэй яагаад зодолдсон энээ тэрээ нь огт сонин биш байдаг юм байх даа.
13 comments:
Хүүхэд гадаадад өсгөх зовлонгийн нэг нь энэ. Хар багаасаа нутаг нуга, арьс өнгөний үзэлтэй танилцаж байгаа нь өрөвдмөөр санагдаад байдаг юм. Намайг хэлсэн бол тоож авч хэлэлцэхгүй бараг шоолоод өнгөрөх биз, хүүхэд ингэхээр өөрийн эрхгүй зүрх өвддөг юмаа...
Харин тиймээ. Бушуухан төгсөөд нутаг буцмаар байна. Ядаж л эх орондоо өөрийн нутагтаа байвал сэтгэл өег юм даа. 7-хон настай охиноо хичнээн өрөвдвөө.
Dolookhon nastai huuhduud gehed yamar aimaar yum ve? Odii nasan deeree huuhduud uul ni hirgui saihan setgeltei baidagsan......Tanai ohin harin ih surhii yumaa bas. Uuriinkhuu uzel bodliig bas hamgaalaad........Gehdee l huuhed shuu dee...
yaasan ert bainaa, Japand dund angias ni iimerhuu um sonsogdood baidagsan.
Japand baga, dund angiin huuhduud bie bienee yalgavarlaj, gaduurhah(bulling) gedeg chini bur niigmiin tom asuudal baigaa yum, ternees bolj amia horloh uzegdel neleed baidag. Bur tom humuusiin dund ch ajil deeree hen 1-d daramtluulah, gaduurhagdah g.m...Amia horloltoor Japan barag delhiid deeguur orj baigaa baih shuu.
Тэр зодооны улыг тавьдаг охин яааасан айхтар юм бэ? Яахлаараа Монголд тийм дургүй айн?. No ENglish гэж байгааг бодохнээ атаархчилдээ.
Танай охин харин сайн байнашд. Өөрийнхөө үзэл бодлыг хамгаалаад. Би лав танай охины насан дээр байсан бол зодуулцан суужаагаа :/
Mundag ohin bna, bi bas end ireed udaagui bhdaa ohinoo tsetserlegt ni huuhed odood bval erguuleed uzeed bgaarai, buuj ogch bolkuu gej surgaj bsn, ed nar jaahan sul doroi huuhded durgui yum shig bgaan, bas het huchteid ni ch gesn,
gehdee ih ert bnaa, ug ni ihevchlen dund angias gej duulddiin.
zarim neg tiim t1 humuus bdgiin, bodvol eej aav ni bas gertee tegj helj yariltsatsgaadag bh, tegeed ter ohin tegj bgaa bhaa, tuunees ug ni baga bh tusmaa ijime gedeg asuudal baga bdg gej duulsan yumsan,
ene bichlegiig unshaad ohinoosoo asuulaa shd, tanai angi gaigui yu gej, tegsen odoogoor gaigaui l yum shig bna, sanaa zovoh l yum...
Би яг аавын асуусныг л түрүүлж асуух байсан байна. Би хүүгээ цэцэрлэгтээ асуудал үүсгэхэд нь тэгдэг юм. Ер нь бол ямартай ч өөрөө дээрэлхэж болкуу бас хүнд дээрэлхүүлж болкуу гэж үздэг. Ми хүүг оролдоод цохиод байвал эргүүлээд цохь л гэж хэлдэг.
Тэр охины хувьд аав нь юмуу ээж нь тийм юм ярьсан байж таарна. Тэрнээс санаагаараа өнгөний үзэл гаргана гэж байхгүй л болов уу?
Охин нь хэлээ хичээн сайн үзэж удахгүй ойлголцоод ирэхээрээ гайгүй болох байхаа.
Very good!
Ohind chiny amjilt husii.
Tegj uzeltseh heregtei sh de, uuruus ny boloogui uur hunees bolson bol uzeltseh ny zuv.
Japanii niigemd neg tiim ungu ayas baigaad baidag yumaa, suuld irsen huniig gaduurhah geed baidag, ter nadad ogtoos taalagddaggui yumniih ny neg.
ер нь манай монголчууд хэзээ ч хүнд дээрэлхүүлж байх ёсгүй чадах л зүйлээ хийх л хэрэгтэйшт
aavuud neeree yag ingedeg shde, yasiin yu bolsiin gej yuch asuuhgui shuud zoruuleed zohison u ? gej asuudagiin bn lee
hehe..
yostoi ineedteimaa..tanai oxin bs ih shartai bn aa hehehe..hanand shanaad I;m MOngolia gj helsniig bur tosoolood ineed hureed bnaa..
aav bs aimaar ain? aav nar bugd ingj asuuh bhoo
яанаа манай охин байсан бол зодуулаад өнгөрөх байсан байхаа
яагаадч юм ерөөсөө хүнтэй муудалцаж зодолддоггүй юм. Заримдаа зодуулцан гээд ирдэг бодоод байсан жаахан зодоонч болгох хэрэгтэй ч юмуу
Post a Comment