Friday, February 3, 2012

Иш муу Улаанбаатар минь

гэж бодохоор нулимс гармаар санагдах юм. Миний төрсөн хот, миний эх орны нийслэл, хоёрхон жилийн дараа бид гэр бүлээрээ буцаж очоод насан эцэслэтлээ байх газар минь юм шүү дээ. 
Өчигдөр орой хадам аавтай ярьсан юмаа. Нөхрийн дүүгийн эхнэр жирэмсэн болчихсон гэнээ. Нөхрийн дүү Солонгост сурч байгаан, эхнэр нь харин ажил хийж байгаан. Тэгсэн хөөрхий хадам аав маань дүүд ингэж зөвлөсөн гэнэ. "Миний хүү Заяаг наанаа байлгаж байгаад төрүүлээ. Наашаа тэгээд зун нь л ирж байна биз. Ирэнгүүтээ лагер гар эсвэл хөдөө яв. Энд Улаанбаатарт байгаа 10 жримсэн эх тутмын 5-ынх нь хүүхэд ямар нэг өвчтэй, согогтой төрж байна гэнэ. Тархины даралттай хүүхэд чинь одоо эрүүл хүүхдийн тоонд ордог болсон. Утаа энэ жил бүүр аймаар байна". Та энэ ярианаас юу ойлгов?
Агаарын бохирдлоос болоод жирэмсэн эх Улаанбаатарт байж болохоо байсан байна. Ай яа яа юутай гамшиг вэ. Ганц жирэмсэн хүн ч биш, хүүхэд багачууд хөгшин хөвөө за залуу ч бай ер нь бүгд л амьдарч байгаа биз дээ энд чинь. 
Жил болгон л өвөл болдгоороо л болдог, жил болгон хөлдөж үхэхгүйн тулд юм түлэх нь үнэн, утаа гарах нь үнэн. Дэлхийн хамгийн хүйтэн хот мөн үү мөн. Аль бараг 6-7 жилийн өмнөөс л агаарын бохирдлыг багасгах бууруулах төсөл хөтөлбөр арга хэмжээ өч төчнөөн юм л хийгээд байсан, утаа яг хэвээрээ, нэмэгдсэн үү гэхээс буураагүй л байх. 
Нэгэнт нүүгээд явчихгүй нь үнэн, өвөл гэдэг улирал алга болохгүй нь үнэн, гэр хорооллынхныг бүгдийг нь байранд оруулахгүй нь үнэн, гэр хорооллынхонд бүгдэнд нь цахилгаанаар халдаг юм өгөхгүй нь үнэн. Тэгэхээр нэг арга бодож олохгүй бол удахгүй Улаанбаатарчууд бүгдээрээ цацраг идэвхинд хордсон япончуудаас түрүүлээд уушгины хорт хавдраар үхээд үлдсэн нь дүрвээд дуусах нь. Ядаж байхад бид чинь цөөхүүлээ. 
Хэн нэг нь хэтэрхий хөлдүү хүйтэн тулдаа л хэнд ч эзлэгдэлгүй өдий хүртэл ингээд тусгаар тогтносон чигээрээ байж байгаа юм гэдэг бараг үнэн ч юмуу. Амьдрахад таатай сайхан газар байсан бол аль хэзээний аль нэг улс нь өчнөөн жилийн өмнө эзлээд колоноо болгоод өөрсдийн улсаа байгуулчихсан байх өө. 
Цаашид өвөлдөө улам хүйтэрч зундаа улам халах нь тодорхой болж байгаа болохоор /дэлхийн дулаарлаас болоод/ хотынхоо гудамж талбайг доогуураа халаалт малаалттай хийдэг ч юмуу, гэр хорооллынхныг зөвхөн боловсруулсан нүүрс түлш хэрэглэдэг стандарт гаргадаг ч юмуу, шинэ орон сууц барилгыг заавал дулаан гарааштай, гаднаа ногоон байгууламж, усан оргилууртай байлгах шаардлага тавьдаг ч юмуу, оргил хүйтрэлийн үед карантин зарлаж сургуулиудыг амрааж байдаг ч юмуу. Ер нь нэг эрс өөрчлөлт хийхгүй бол болохгүй нь ээ.  

2 comments:

Гуталчин said...

hmmm getsuu ch umaa daa,

utaag bagasgachihval tomchuud mongo saaj chadku sht tm blhr jiliin jild mngoo saah ged toohgui bhgui yu neg l ih yarisan uls hj bga um yuch bhgui. tednuudiin huuhed ehneruud yhv gachuurt handgait haa bdin housedaa amidraad ali esvel ovoldoo dalain eregt tarvalzaj bgad irdim chn yugaa mdhv dee

Anonymous said...

Mongold emegteichuud yalanguya durtai geed eldev jims ih iddeg biz getel hyatadad ter jims nogoo urguuldag gazriinh n 40% garui n notstoi uildverlliin himiin bohirdoltoi, gol morniih n 90% n bas bohirdoltoi gej baina. Manaih harin jimsniihee 99%, nogooniihoo 60%-iig iim hortoi ustai horstei gazraas avhaar huuhed emegteichuud ehelj hunsnii hordoltond ortoh n arggui baina.