Thursday, February 2, 2012

Семестер дуусах гээд...

Семестер дуусах гээд шалгалт репортоор булж байнаа. Манай сургуулиар дүүрэн л бичих даалгаврынхаа ихийг гайхаж шалгалтандаа бэлдсэн оюутнууд байна. Би чинь энэ семестерт 9 хичээл сонгочихсон юмаа. 4 нь ёолкны өмнөхөн хаагаад одоо үлдсэн 5 нь хаах гээд манийгаа чангалж байна. Лабын туршлагатай хуучин оюутнууд нэг семестерт хэт олон хичээл сонгох жаахан дэмий байдаг юм гээд байсан бас үнэн л юм шиг байна. Хэт олон юм руу самгардаад яг нэг хичээлээ тогтож ойлгохгүй гүйлгээд өнгөрөх гээд байх юм. 

За хашир хүн гэж хаширсан хүнийг хэлдэгийн хувьд, хүн ард минь хэрвээ та нар graduate school-д сурах гэж байгаа бол бичих даалгавраа заавал deadline-д нь хүргэлгүй өгсөн өдрөөс нь хэдхэн хоногийн дотор бичээд өгчихийг хичээж байгаарай. Өө хугацаа нь хаа ч байсан юм болоогүй байна гэж явж байтал дараагийн хичээл дээр дараагийн даалгавар өгчихнө, ихэнхдээ хугацаа нь бараг л давхацна. Зарим багш нар даалгавар өгөхийн хажуугаар шалгалт аваад байх юм. Гэхдээ эдний шалгалтыг эсвэл даалгаврын сэдвийг харж байхад аль болох бүтээлч сэтгэлгээ шаардсан байгаа юм. Шалгалт гэхээр би чинь шууд монголоороо сэтгээд заасан хичээл дотроосоо нэг юм асуух юм байх гэж бодоод байлаа. Тэгсэн чинь зүгээр л "Энэ системийг ер нь тогтвортой байлгахын тулд таны бодлоор цаашид яах хэрэгтэй вэ?" ч юмуу, "Далайн түвшин нэмэгдэж байгаагаас болж үүсч буй хүндрэлүүдээс хэрхэн сэргийлэх вэ, цаашид яах вэ?" ч юмуу нэг тийм ерөнхий асуулт байгаа юм. Түүнийгээ элдэв мэдээлэл дээр тулгуурлан баяжуулж бичих ёстой. Тэгээд хамгийн сайхан нь шалгалтан дээр та ямар ч материал үзэж харж юу ч ашиглаж болно, бүх юм ОК. Оюутнууд iPad, лекцийн материалуудаа, элдэв сонин сэтгүүл, ном есөн шидийн юм чирж ирсэн байгаа юмаа. Манайд чинь хуулуулахгүй гэдэг шд. 
Бас тэрнээс гадна бичих даалгаврын хувьд хуулах гэж нэг том аюул байна аа даа. Би боддог байлаа. Нэг сэдэв өгөөд юм бичээд ир гэдэг, тэр оюутан хаа нэгтэйгээс хэн нэгний бичсэнийг үг үсэггүй сайхан хуулаад тавьчихсан эсэхийг хянадаг юм болов уу яаж хянадаг юм бол гэсэн чинь. Багш нарт нь нэг программ байна. Үгийн алдаа хайдаг програм шиг. Оюутны бичсэнийг тэр програмаараа сканердуулчихдаг юм байна. Хэрвээ нэг өгүүлбэрийн дараалсан үгнүүдийн 80% нь интернэт дэх ямар нэг мэдээлэлтэй давхцаж байвал илрүүлдэг. Өөрөөр хэлбэл 10 үгтэй өгүүлбэр байлаа гэхэд дараалсан хамгийн багадаа 8 үг нь интернэт дэх аль нэг сайт дээрх мэдээлэлтэй үгийн дарааллаараа таарч байвал илрүүлээд энэ сайт дээрх ийм мэдээлэлтэй тэдэн хувь таарч байна гээд гаргаад ирдэг юм байна. Гүүгл чинь үгсийн дарааллаар хайдаггүй биз дээ. Зүгээр тухайн сайтад тэр үгнүүд хаа ч хамаагүй байрлаж байвал гаргаж ирдэг. Гүүгл-д тийм функц байдаг ч билүү? За ямар ч байсан тийм хянадаг аппликейшнтэй юм байна лээ. Тийм болохоор өөрийнхөө үгээр сайхан тайлбарлаад бичээрэй, хулгай хийх гэж хуурах гэж оролдох хэрэггүй, тэгвэл өөрт чинь л муу юм болно гэдгийг маш сайхан тайлбарлаад өгч байгаа юм. 
Өө тийм, нээрэн монголын ямар нэг юмны тухай мэдээлэл нэтээс хайхаар үнэн хэцүүтэй. Бүгд бие биенээсээ хуулаад хуулаад тавьчихсан, яг адилхан мэдээллүүд хэн нь эхэлж ер нь бичсэн нь мэдэгдэхгүй ондоо ондоо сайтууд дээр тууж явах юм. Хуулаад тавьж болно, ядаж эх сурвалжийг нь дурьдах хэрэгтэй биз дээ. Дан дан дан гэж ийм газар ийм хүн бичсэн байна гээд хэлчихгүй өөрөө бичсэн юм шиг өөрийнхөө нэрийг доор нь тавьчихсан байх юм.  

2 comments:

Aamregled said...

наад чинь харин амар зүйл байнадаа.. уг нь хүний оюун тархийг хөгжүүлээд дажгүй юм тээ

Unknown said...

Australia germand bas tegj shalgadag gsn