Японы засгийн газар хямралд ороод байна уу, эсвэл ер нь хааяа ингэдэг нь яг над дээр таарчихав уу. Миний сарын стипендийг 8000 иенээр бууруулчихаж. Ганц минийх биш л дээ, Японы засгийн газрын тэтгэлэг буурч байгаа тул ADB бас ингэж бууруулж байгаа юм гэнэ. Сургуулиар дүүрэн гадаад оюутнуудын шуугиан. Олон жил мастер докторт сураад сурчихсан хал оюутнууд "Өө тэгдэг юм. Байнга буурсаар байгаан. Анх бүр сард 200,000 иен байсан гээд бод доо" гээд нэг их цочирдож хүлээж авахгүй байгаан. Мань мэтийн шинэковууд нь учиргүй сэтгэл санаагаар унадаг байна шүү.
Нэг франц оюутанд хямдхан хүнсний дэлгүүр зааж өгсөнд баярласандаа нулимс унагаах шахлаа шд хөөрхий минь. Ирээд ганц сар л болж байгаан. "Би анх ирээд юмны үнэнд нь шоконд ороод. 4-хөн ширхэг жүрж 5 евротой тэнцүү үнэтэй байхыг хараад олигтой идэх юм ч худалдаж авч чадахаа байчихсан байсан юм. Ийм дэлгүүр байдгийг мэдээд Японд амьдарч болмоор санагдаж байна" гэж байгаа юм чинь. Ёоо энэ Японы үнэ хөөрхий франц охиныг хүртэл шоконд оруулсан байна шүү. Би ганцаараа шоконд ордоггүй л юм байна хихихи.
Нөхөр Монгол руу 7 хоног аялан тоглолтоор явчихсан. Нөгөө хэдэн солонгосууд нь өдөр шөнөгүй утасдаад замын зардлыг чинь бүх зардалтай нь төлье ганц 7 хоног ирээд туслаад өгөөч гээд гуйгаад байхаар нөхөр онгироод алга болоод өгсөөн. Цагаан сарын өмнө ажил хөөцөлдөөд явж байдаг та хэдээс өөр хүн байхгүй дээ гэсэн зүгээр зүгээр гээд л алга болж өглөө шд. Ирэхэд нь бөөн ном дэвтэр захисан улс л үлдлээ. Энд чинь элементийн дэвтэр байхгүй, хэдэн дэвтэр захиж хүүгээ гарыг нь зүгшрүүлэх дасгал хийлгэх, бас охиноо монгол хэлийг нь давтуулж бичгийн хэвийг нь алдуулахгүй байлгахгүй бол япон хэл гэж тэмдэг үсэг бичсээр байгаад бичгийн хэвгүй болох нь.
Нээрэн бас машинд дайруулахаа шахаад. Ямар азаар энэ японы машинууд нь ногоон гэрлээр ухасхийгээд дайрдаггүй юм, тэр тулдаа л зүгээр өнгөрлөө. Монголд би ийм авир гаргасан бол шууд бялцга болохгүй юу, еэ бурхаан. Машин руу харсан гэрэл улаан байхаар нь хүний гэрэл ногоон байгаа гэж бодоод дугуйтайгаа зам руу ороодохсон чинь шууд машины ногоон асчихдаг гэж байна шд. Бантсандаа замын голд зогсоод буцаад дугуйгаа чирээд ухардаг байгаа. Хоёр талаас ганц ч машин хөдлөхгүй намайг харцгаагаад байгаан. Тэгээд хичнээн ногоон гэрэл нь асаастай байгаа ч намайг буцаад замын цаана гарсан хойно хөдөлцгөөж байгаа байхгүй юу. Тийм хөөрхөн шдээ хайр хүрмээр. Ёо монголд ногоон гэрэл асаа л бол машинууд уралдаанд орж байгаа юм шиг л хаазаа гишгээд ухасхийцгээнэ шүү дээ, юун тэр зам гарч амжаагүй явган хүн энээ тэрээ бол хамаа байхгүй. Эдний бас нэг анзаарууштай сайхан юм нь, явган хүний ногоон гэрэл асч дуусаад нилээн удаж байж машины ногоон гэрэл асдаг юм. Манайд шууд автоматаар зэрэг солигддог шд тээ. Зам гарч амжаагүй явган зорчигчид дайруулж үхээрэй гэж байгаа юмуу хаашаа юм.
За их юм бичиж чадахгүй нь ээ. Би уг нь их завгүй байгаа байхгүй юу. Ойрд нэт ороогүй байж байгаад шагайсан чинь миний 10 жилийн дурсамжийн маань эзэн Whitney Houston нас барчихсан байх юм. Миний үеийнхний 10 жилийн дурсамж шууд сэргэнэ дээ дууг нь сонсвол. Ум ма ни бад ми хум. Хойд төрөлдөө сайн ханьтай учраарай гэж ерөөе.
За их юм бичиж чадахгүй нь ээ. Би уг нь их завгүй байгаа байхгүй юу. Ойрд нэт ороогүй байж байгаад шагайсан чинь миний 10 жилийн дурсамжийн маань эзэн Whitney Houston нас барчихсан байх юм. Миний үеийнхний 10 жилийн дурсамж шууд сэргэнэ дээ дууг нь сонсвол. Ум ма ни бад ми хум. Хойд төрөлдөө сайн ханьтай учраарай гэж ерөөе.
9 comments:
Гилийн хатан эгчээ, таны блог дээр сээгий үлдээж болохгүй байна. Бичлэгээс чинь уншсан чинь ямар аймаар юм бэ наад Манчестер чинь. Болгоомжтой байж байгаад ирээрэй.
uu nadad sanaa tavisand bayarlalaa, sanaa zovoltgui. unuudur Bi haranhui bolohoos umnu hoteldoo hureed irsen. Haranhuid gadagshaa garahgui ee.
Gazar hudlultiin daraah sergeen bosgoltoos shaltgaalan yaponii yen changaran Yaponii export aldagdaltai garsan gej sonsogdoj baisan. Tegeed buuruulj baigaa. Odoohondoo ch gaigui l bna. Harin dahij buurah yum bol hetsuudej ehleh baihdaa.
houston neeree muu xuntei suusnaas l xamag yum bolson te. aimshgiin ner xundgui bolxoosoo omno barag nas barsan ni deer baix doo. bas mongold mashinii tal nogoon assan ch yavgan xuniig zaaval ongoroox durem zamiin xodolgoonioi duremd baidgiin. bas nemelt sektoriin gerleer ergej abigaa mashinuud yavgan xuniig exelj ongoruulne gesen zaalt baidag. bid mordodgui bolxoos. gexdee yavgan xun gargaad zogsood baival ariin mashinii jolooch buuj ireed budaa bolgox, gerleeree uulzvar nevterch chadaxgui baix magadlal 100 xuvi bolgoo
Засгийн газрын тэтгэлэг 2002 оны үед сард 210 мянган иен байсан бол буурсаар буурсаар одоо зарим сургуульд 70 мянга болсон дуулдсан. Хямралын нөлөөгөөр эдийн засаг муудаж цалин тэтгэмж багасч байхад бензин шатахуун, хүнсний бүтээгдэхүүний үнэ хэдэн жилийн өмнөхтэй харьцуулалтгүй өндөр болж өртөг нэмэгдэж, ялангуяа хувийн зардлаар сурдаг оюутнуудад улам л хэцүү болж байгаа байх даа.
мөнгө багасна гэдэг чинь асуудал л байнадаа ийм оюутнуудаа дэмжиж эгч нь бас нэг юм бодож байгаа гэж томрох хэхэ х
urd zam ni boglorootei baival nogoo ni assan ch yavahgui huleegeed zogsoj baidgiim bn lee shde
xarin timee..mgld zam garah gj bi lav aigaad dandaa guij gardag..nogoon asch bga ch gsn xervee dund ni ulaan bolchuul gj aigaad guidii sh de..
bs gartsaar bolovch ulaan gerleer dairaad bdg xumuus barag 90% bga..
yostoi ngoo Geendee ch bi Goondoo ch bii gdg shg..joloochdoo ch bi yavgan zorchigchdoo ch bii de..bugdiinh ni tarxind yum suulgahgui bol..PC bsn bol formatlaj bgd shine System suulgahsn :p
Post a Comment