Sunday, February 5, 2012

Манай хоёр хүүхэд

Манай хоёр хүүхэд энд ирснээсээ хойш 00 угаах л их дуртай болчихоод байх юм. Яагаад юм бүү мэд. Намайг 00 угаах гэхээр би угаая би угаая үгүй би гээд надтай ч хоорондоо ч булаацалдаад. Тэгээд эхлээд нэгээр нь угаалгаад дуусангуут нь за одоо чи гээд дараагийнхаар нь угаалгаад. Заримдаа 00-оо угаагаарай гээд орилонгуут пижигнэтэл хоёулаа гүйлдэж ирээд би чи гэж булаацалдан байж дуртай нь аргагүй угааж байнаа. 
Охины багштай нь уулзах гээд сургууль дээр нь очсон чинь гадаа нь байдаг хиймэл цөөрмийн ирмэг дээр нь манай охин гараад суучихсан зонтикныхоо үзүүрээр хэдэн загасыг нь хатгачихсан бусад бүх хүүхэд манай охиныг гайхаад харчихсан зогсоцгоож байх юм. Бас энэ загаснууд чинь баригдахгүй байна гэж гомдоллоод байгаа юмаа. 
Ирээд удаагүй байхдаа бид хэд саданд салхилж явсан чинь урдаас нэг нохой хөтөлсөн эмгэн гарч ирээд. Яг хажуугаар зөрөх үед нь манай хүү Ваа гээд нохойг нь цочоочихсон чинь нохой эмгэн хоёр бондгосхийтлээ цочоод айсан нохой нь эмгэнээ чирж унагаах шахав. 
Охины ангийн нэг хүүд манай хүү их таалагдсан бололтой зөндөө чихэр печень өглөө. Манай хүү дуртай нь аргагүй бүх чихрийг нь ам дүүрэн чихээд идээд зогсож байсан юм. Аав ээж хоёр нь орлоо гэсэн чинь хүү би хамт орлоо, тоглохгүй, энэ Рио чинь ер нь муухай харагдаад байна дэмий дэмий гэж авдаг байгаа. Өгсөн юмыг нь ярьж чадахгүй болтлоо ам дүүрэн чихчихсэн идэж байж. Өнөөх нь хамт тоглох гээд хажууд нь царайчлаад зогсоод байгаа байхгүй юу уг нь.
Манай хүн их хурхирдаг юм. Эртээд өглөө унтаж байхад нь манай хоёр бичлэг хийчихсэн байж л дээ. Орой нь манайд өнөө Лаос охин ирсэн чинь хийсэн бичлэгээ сэмхэн ширээн доогуур тавьчихсан байгаан. Бид нар юм яриад сууж байсан чинь нэг хүн учиргүй чанга хурхираад болдоггүй ээ. Яах аргагүй манай хүн л хурхираад байна аа. Бүр санаа зовмоор хурхираад байна. Манай хүн сандраад хаана юу дуугараад байна гээд чимээгээр нь ширээн доогуур тонгойсон чинь миний утас байж байгаан. Манай хоёр булт үсрээд нөгөө өрөө рүү гүйлдээд алга болж байгаан. Лаос охин учрыг нь ойлгочихоод бид хэд элгээ хөштөл инээлдэв. 
Бас нэг удаа нөхөр бид хоёр гар утасныхаа зургуудийг үзэж байв. Аппаратаар л зураг дарахаас утсаар нэг их зураг авдаггүй голдуу манай хоёрын л авсан зургууд байдаг юм. Тэгсэн бид хэд ширээ тойроод баахан чихэр шоколад /манай хоёрын ёолкны бэлэг/ идэж байгаа зураг байна.  Дараа нь хүү нэг ууттай шоколад барьчихсан сэжиг бүхий жоготой хараад сууж байгаа зураг байна. Дараа нь аав нь ганцаараа өмнөө баахан шоколадны хоосон цаастай сууж байгаа зураг байна. Тэгснээ аав нь дээшээ хараад ухаангүй унаад өгсөн зураг байна. Тэгээд унасан аавынхаа хажууд хүү гар мараа V болгоод баяр хөөртэй нь аргагүй нүд мүдээ ирмээд авахуулчихсан зураг байна. Бид хоёр хараад үхтлээ инээлдлээ шд. Уг нь аав нь тв үзэж байгаад залхуу нь хүрээд унтаад өгч л дээ. 
Охины ангийнхан нэг өдөр хичээлээ тараад охинтой цуг ирцгээлээ. Нөхөр бид хоёр хөл хөөр болоод л за орцгоо барьцгаа энээ тэрээ хоол унд гоё юм хийж өгье гэж байсан чинь охин шууд "За аав ээж та хоёр эд нарыг сайхан дайлж цайлаад миний ном тоглоомуудыг үзүүлчих. Би гарч дугуй уналаа" гэж авдаг юм даа. 
Хүмүүс манай зургийн аппаратыг үзэх их дуртай байдаг юм. Мэдээж хүн эргүүлж тойруулж үзэж байгаад асаагаад авсан зурагнуудыг нь үздэг биз дээ. Нөхөр бид хоёр дотор нь ямар зураг байгааг нь сайн шалгаж байж хүнд үзүүлдэг юм. Тэгэхгүй бол манай хоёр чинь элдэв зураг авч бичлэг хийчихээд буцаагаад яг байсан байранд нь юу ч болоогүй юм шиг таглаад тавьчихдаг байхгүй юу. Тэгээд хүн үзэж байтал гэнэт хачин хачин балай зураг бичлэг гарч ирээд нүүр түлнэ шүү дээ. Манай дүү үзэж байсан чинь миний уснаас гараад хувцсаа сольж өмсөж байгаа зураг гарч ирээд, хаалганы завсраар авсан бололтой тал гарсан байгаан. Хадам аав үзэж байсан чинь нөхөр бид хоёр аавын хамаатны хуриманд хэдэн төгрөг өгөх тухай нэгд нэгэнгүй бичээд авчихсан бичлэг гарч ирж байгаан. Их харамлаж байнаа бид хоёр тэр бичлэгэн дээр хихихи яанаа. 
Манай хоёр байнга л нэг хэрэг тарьж байдаг юм, мартчихаад байх юмаа. 

4 comments:

Гуталчин said...

whaaaa hahaha baahan ineelee sht

би said...

Ёстой хөөрхөн юмаа. Сайхан гэр бүл шүү. Аз жаргал хүсэе.

Монгол бүсгүй said...

хүүхдүүд ийм байхдаа л хөөрхөн, тэрүүгээр нь байлгаарай... хөгжилтэй байдаг юм байна, баахан инээлээ, жинхэнэ дайсны цэргүүд. нээрээ хүүхэд байхдаа хэрэг хийхээрээ юу ч болоогүйм шиг яг байранд нь сэмхэн тавьчихдаг сан... баригдсаны дараа юу болох бол яах бол гэж зүрх савлаастай ч би биш, мэдэхгүй гэж гүрийнэ дээ гэж бэлдээстэй

Aamregled said...

ямар инээдтэйн