Thursday, February 2, 2012

Японы цас

Өглөөд гарахаасаа өмнө тв-гээр мэдээ хардаг юм. Тэгсэн эдний хойд нутгуудаар нь ёстой аймаар цас орох юмаа. Япон бол ер нь дэлхийн хамгийн их хур тунадас унадаг орны тоонд орно. Дэлхийн дундаж хур тунадасны хэмжээ жилд 1700 мм байдаг бол Японых жилд 2200 мм байдаг. Тэгэхээр хэр их бороо цас ордог нь ойлгогдоно биз. Урагшаа урд эргээрээ гайгүй харин Солонгос руу харсан хойд эрэг, хойд хэсэг болох Хоккайдо эд нар нь өвөлжингөө өдөржингөө цас орж байдаг байхаа. Цаг агаар харахаар дандаа л цастай гэж байдаг юм. Хойноос ирж буй Хойд туйлын эсвэл Сибирын хүйтэн агаарын урсгал Номхон далайн халуун агаарын урсгалтай яг Японы хойд эрэг дагаад мөргөлдөж байдаг юм билээ. Тэгээд л хур тунадас унаад байдаг хэрэг.
Одоо бол Хоккайдо Нийгата эд нарт зарим газраа 3 метр тэдэн сантиметр, бүр 4 метр өндөр цас орж байна гээд телевизээр мэдээлээд байна. Хамаг байшин савных нь хаалга цонх дарагдаад дээвэр багана нь цасаа даахгүй нураад тэдэн хүн гэмтсэн л гээд байна. Юун машин явах нь байтугай хүн явах замаа арай гэж хонгил үүсгэж гаргаж байгаа юм чинь. Хөөрхий ганцаараа амьдардаг өвөө эмээ нар хэцүү юмаа. Энэ цас их ордог хавийн хүмүүс нь цасаа цэвэрлэж дийлэхгүй, бүр сүүлдээ хүчрэхээ байгаад цагдаа дууддаг юм шиг байгаан. Цагдаа нар нь ч хүчрэхээ байгаад цэрэг дууддаг юм шиг байгаан. Хэд хэдэн газар бөөн цэргүүд оччихсон цас цэвэрлэж байгаа харагдсан. Хэр их цас орж байгааг тв-ээс авсан зургаас хараарай.





Токио хот Экваторын бүс рүүгээ арай ойрхон урагшаа байрладаг болохоор бас Номхон далайн халуун агаарын урсгалын бүсд байдаг болохоор хур тунадас гайгүй бас өвөлдөө агаарын температур ч гайгүй байдаг.  
Токио хотыг Токиогийн булан мөн Чиба мужийн урагшаа түрж орсон хошуу далайгаас тусгаарлаж байдаг болохоор цунамигийн аюул харьцангуй гайгүй байдаг. 

2 comments:

Anonymous said...

Bi hamgiin ih tsas Denvert l anh uzsen oroi 6 tsagaas tasraltgui orood ogloo boshod mashinuud 60-80cm tsasand daruultsan bi yaraad bosood mashinaa jaahan uhaj tsevelechiheed oroi 6 tsagt bas yad adil tsas darsan. Heden jildee neg tegj ordog gesen.

chuups said...

pee manai mongold ingej oruul yanaa