Wednesday, January 26, 2011

Мэдрэлийн ядаргаа мөн үү?

Өнгөрсөн жил миний үс алга дарам газар халцраад. Бүр үсний нүх сүв ч байхгүй гяв гялаан.  Азаар ар дагзандаа байсан. Тэгээд бүтэн сар хуйх руугаа тариа тариулж байж үс маань ургаад. Эмчийн хэлснээр мэдрэлийн ядаргаа гэсэн. Тэгсэн энэ жил дахиад л халцраад эхэллээ яг нөгөө газраа. Халзан болох нь ээ. Энэ жил арай жижиг хэмжээтэй халцарч байна гээд баярлаад байгаа юмаа. 
Бас өдөржин РС шагайж шагайж орой гэхэд нүд чилээд чинэрээд бүрэлзээд нулимс ч гарах гэж үзэх шиг. Орой гэртээ очоод үргэлжлүүлэн шагайх ямар ч чадваргүй болчих юм. Сонин юмаа. Бүх хүмүүс ингээд шагайгаад л сууж байгаа биз дээ. Яахаараа заавал би ингэж хүндээр тусгаж авдаг байна. Яанаа компьютертэй ажиллаж чадахгүй болчих вий дээ. Ийм зовлонтой хүмүүс байвал яаж шийдэж байна хуваалцаач. 
Бас үс ингэж халцрах нь үнэхээр ядаргаа мөн үү? Юунаас болдог юм болоо. 

3 comments:

Enkhtaivan BuBu said...

mmm sain medehgui bnaa,biyee bodooroi.

Anonymous said...

nudend dusaadag dusaaguur bdag. minii us bas neg heseg gazartaa 2,3 jil daraalj haltsarsan, bas neg ugaadag shampoo, conditioner bdag um bilee. harin MGL-d ochood ber tsetsegnii zovhon tsetsegtei hesgiig ni haichilj avaad butsalgaad ugaahaar us ih otgordog geed neg zunjin ugaasan, neeree ih otgordog sanagdsan. magadgui sanaa dagasan baij bolohiin.

Nogoohon said...

Баярлалаа. Туршиж үзнээ.