Thursday, October 17, 2013

Reverse culture shock

Би зүгээр үнэнээ л хэлье тэгэх үү. Та нар намайг эх орноо мууллаа гээд яавал ч яа.  Хэлэхгүй бол болохгүй нь ээ.
БИД НАР ЧИНЬ УТАА ШОРООН ДУНДАА УУРЛАНХАН УРАЛЦАНХАН Л АМЬДАРДАГ ЮМ БАЙНА.
Ганц өгүүлбэрээр илэрхийлэхэд ийм л байна даа. Гадаадад хэр удаан амьдарснаасаа шалтгаалаад монголд ирсэн хүмүүс reverse culture shock-оосоо хэдэн сараас бүр хэдэн жилээр хүртэл гардаггүй гэж нэг газраас уншлаа. Би ч бас яахав том хүн учир ойлгоно, хүүхдүүд л хэцүү юм даа. Онгоцны буудлаас эхлээд л шоконд орсон юмнууд гэвэл
-Утаа утаа гайхамшигт утаа хамар нармай хорсгоод л аймшигтай мэдэгдэж байна лээ. Манайх ямар анх удаа ингэж хүйтэн өвөл болж үзэж байгаа газар биш, угаасаа л хүйтэн байсан байх ч болно, дэлхийн хамгийн хүйтэн нийслэл гээд хүлээн зөвшөөрөгдчихсөн байна цаана чинь. Тэгээд ямар 10 сая хүн гал түлээд байгаа биш, ганц сая хүнтэй хотыг өвөлд нь утаагүй дулаан өвөлжүүлчих технологи бүр бодоод бодоод олддоггүй л юм байх даа. Япон Герман эд нар манай газар нутаг дээр бидний оронд байсан бол аль хэдийн тэр чигээрээ халдаг хот байгуулчихсан байгаа даа гудамж талбай хана туурга нь хүртэл халдаг.
-Зам дээр шүргэлцсэн 2 машины жолооч нар заамдалцаад зодолдох гэж байв. Хүмүүсийн харьцаа бол зодчихно шүү л гээд байх юмаа. Дэлгүүрт худалдагчаар нь гуйлгаж юм авдаг байсан бол ирээд монгол дэлгүүрээс худалдагчийг нь гуйж байж юм авах жишээтэй. Хүн орж гарахад "тавтай морил, баярлалаа" гээд хэлэхээ байг ээ байг. Ядаж зарж байгаа юмаа аятайхан тайлбарлаад өгдөг нэг ч худалдагч үзсэнгүй. Үзээ ч гүй л дээ угаасаа, үзэх ч гүй юм шиг байна дөө миний нас лав хүрэхгүй шинжтэй. 
-Байрны гадаа иртэл нохойгоо салхилуулж байсан 8,9 насны хүү хөөрхөн гөлгөө уяагаар нь шууд аймшигтайгаар ороолгоод байх юм. Охин хүү бид 3 бондгос хийтлээ цочив. Манай хүү бүр сэтгэл нь өвдчихсөн "Наад гөлгөө зодоод байх юм бол надад өгчих гээд хэлчих үү ээжээ" гээд.
-Машинтай явж байхдаа бөглөрөөд зогсож байтал хажууд зогсож байсан том автобусны кондуктор нь хогийн саваа барьчихсан автобуснаасаа бууж ирснээ шууд замын хажууд хогоо сархийтэл нь асгачихаад автобус руугаа орчихов. Хотын төвд сансрын тунель доор шүү дээ. Манай 2 хүүхдийн ам нь зүгээр л ангайгаастай нүд нь духан дээрээ.
-Замын бөглөрөл бол Гиннесийн номонд ч орохоор болжээ. Намайг явж байхад 170,000 машинтай гэж байсан ирсэн чинь 370,000 болчихсон байна шүү дээ. Машингүй байх ямар ч арга алга. Нийтийн тээвэр сайн хөгжөөгүй, бүх юм нь энд тэнд армаг тармаг байрлалтай, бас маш хүйтэн хэцүү цаг агаартай болохоор машингүй байх хэцүү юм, гэхдээ бас өдөржин бөглөрч таглараад 2хон ажил амжуулах ч бас хэцүү юм.
-Замын хажуугаар явган хүний зам гэж бараг юу ч байхгүй, алхах ямар ч боломжгүй, яг дайны зориулалтаар окоп ухаад хаячихсан аятай сэндийчээд хаячдаг яг хэвээрээ. Тэгээд шороо нь улаанаараа эргээд л. Бүх юманд шар өнгөтэй шороо түрхчихээд байгаа юм шиг л харагдаад байх юм. Хаашаа л харна шав шар шороо. Ойлгож байна л даа, угаасаа байгалийн тогтоц цаг агаар нь ийм хуурай гээд мэдэж л байна. Харин ч тийм учраас хотдоо ногоон байгууламж усан оргилуур гэх мэт агаарыг чийглэж зөөллөж байх юм маш ихээр байгуулах ёстой л баймаар юм.
-Хамгийн сүүлд хэлэхэд юмны үнэ аймшигтай нэмэгдчихжээ. Бүр аймшигтай. Урьд нь 10,000 төгрөгөөр 4 ширхэг юм авчихдаг байсан бол одоо 2 ширхэг юм авч хүрэхгүй болсон байна. Номин ороод 3 уут идэж уух юм авсан чинь тооцоо 118,000 болоод нүд орой дээрээ гарлаа. Японоос ч үнэтэй байнаа хүнсний барааны үнэ. 
За мэдэхгүй сэтгэл санаа маш их хямарч байна. Ийм газар амьдарч байсан билүү гэж бодлоо. Цаг агаараас авахуулаад бидний бүтээсэн хот бидний бүтээсэн нийгэм амьдрахад их хэцүү юм. Яагаад өөрсөддөө улам хэцүү орчин үүсгээд байдаг юм бүү мэдээ. Хийх юм асар их байна.


12 comments:

Barimalch said...

Welcome to reality! Taniig huurch argalj yoponoos avchirlaa! he he

Oo anhnii heden sar nuser shokond orood jiliin daraa zugeer garaad goy bolchihnoo zugeer!

Hunsnii une bol Amerikaas unetei boltson baigaa n ayultai unen shuu.

Hamgiin gol n mahnii chenj mafia n ih hurald 2-3 hunee suulgatsan orlogo nemegdeh ochuuhen todiid mahnii uniig osgood baidag muuhai mafiin ajillagaa Mongold yavagdaad baina. Eniig zogsoohgui bol evguiteh l baih.

Gehdee reality-d tavtai moril udahgui ta shine akvariumdaa dasna! ;D

Za goy yum gevel hotiin heden gol gudamjuudiig shunu bur tusgai mashinaar tseverledeg boltson ene uvul haniad arai bagasah magadlaltai l baih.

Piglet said...

Төсөөлж байснаас илүү асуудалтай байгаа юм байна. Дотор нь байхад өдөр тутмын ажил амьдралдаа дарагдаад тэгээд ч удаан хугацаагаар өөр газар амьдарч үзээгүй хүмүүс их тул харьцуулалт хийхгүй болоод байна л гээд яваад байгаа. Гаднаас очсон нэгнийгээ удахгүй дасчихна юун сүртэй юм л гэцгээдэг. Ихэнх нь эхэн үедээ харьцуулалт хийгээд болохгүй бүтэхгүй байна гэдэг яваандаа уусчихсан нь их байх юм. Бодоод байхаар бас ганцаарханаа тэмцээд бүтэхгүй гээд шантардаг байх. Санаа байвч сачий нь хүрэхгүй гэдэг шиг л юм болдог гэсэн. За ямар ч байсан эргээд уусалгүйхэн өөрийн хэмжээндээ хичээгээрэй! Би бас удахгүй очоод хичээнээ.

Julia said...

Бодож төсөөлж байсан яг л байна даа. Бид нар Монголоос гараад удаагүй, тэгээд зун болгон очоод байгаа болохоор ерөнхийд нь мэдээд л байгаа юм. Гэхдээ яг очоод дунд нь амьдраад эхлэхээр аргагүй илүү шоконд орж мэдэрч байгаа байх. Тэгэхээр заримдаа бас харих уу яах вэ гэсэн бодол төрдөг юм шүү. Намар, өвөл харьж байгаа хүмүүс илүү сөрөг зүйлсийг нь мэдэрдэг шиг байгаа юм. Зун бол арай гайгүй.
Нийгмийн өөрчлөлт, дэвшил нь хувьсгал шиг нэг өдөр хийгдчихдэггүй учраас яахав хүн болгон дор бүрнээ хичээж байтал яваандаа ирээдүйд гоё болох байхаа. Монголд бас байгаа сайн сайхан зүйлсийн тухай аажимдаа дасахаараа бичээрэй.

miracle said...

Харин юмны үнэ л хамгийн хэцүү байгаам даа. Тэгээд одоо өөрсдөө юм үйлдвэрлэдэггүй хүмүүс яалтай ч юм билээ. Тэгээд харьцаа угаасаа хэцүү л дээ. Манайхан чинь тэгээд худалдагч нтр-д эелдэг байх нтр гсн шаардлага тавьдаггүйм шиг байгаамөө. Эсвэл цалинг нь хэдэн бараа зарснаар нь тогтоож өгвөл арай эелдэг болж магад юм. За тэгээд амжил хүсье даа. Бүгдээрээ л дор бүрнээ хичээцгээе кк

Aamregled said...

эхэндээ тэгдийнмөө одоо больцон кк .. харин хүүхдүүд л хэцүү байна

Anonymous said...

Үнэхээр үнэн шүү. Би л гэхэд өнгөрсөн жил Японоос ирээд одоо хүртэл шокноосоо гарч чадахгүй байна. Би 2000-аад оны эхээр Япон яваад 10-аад жил болоод эргэж ирсэн чинь арай ч дээ гэмээр болсон байна. Нус цэр, замын түгжрээ, утаа, бүдүүлэг жолооч гээд ярьвал байнаа байна. Намайг явах үед арай л ийм байгаагүй санагдаад байгаа юм.
Гэтэл хүмүүс даснаа л гэх юм. Гэхдээ би одоо хүртэл дасч чадахгүй байнга бухимдалтай, стресстэй явдаг болоод сэтгэл зүйчид ханддаг юмуу гэж бодож байгаа. Тэр үнийн тухайд бүр ч ярилтгүй. Японыг аймаар үнэтэй газар гэж хүмүүс ярьдаг ч яг дотр нь ороод амьдраад ирэхээр хамаагүй хямдаар болгоод явдаг л байсан ш дээ. Тэгсэн чинь энд юмны үнэ тасархай өндөр байна. 36 саяын үнэтэй шампансктай бар байна гээд байсан. Бас барьж байгаа орон сууц нь дандаа элитүүдэд зориулагдсан.

ZAYA said...

Хальт стресстэв.
Хэцүү шүү нээрээ, уг нь дасах гэлгүйгээр өөрчлөх гэж тэмц.
Амжилт хүсье.

Anonymous said...

Ёооох, яаааг үнэн.Загатнасан газар маажаа хаячлаа.Энэ дээр суудаг эдгээрийг хийж эмхлэх ёстой хүмүүс юуу хийдгийг бурхан ч мэдэхгүй бхөө.Болдогсон бол нээрээ схан тоншоод өгөхийсс.

Anonymous said...

Ардчилсан нэртэй Капиталист нийгмийн үнэн төрх. Социализм ч бас тийм ч харааж зүхэхээр юм байгаагүй бололтой. Бид тархиа угаалгачихаад тэгж бодоод байгаа болохоос.
Хог хаях, хэрхэн амьдрахыг заадаг байж

nmn said...

Хэхэх над шиг хаана ч амьдарч байгаад ирсэн гэсэн Улаанбаатартаа хайр зарладаг хүн алгаа. Болж бүтэхгүйг нь хараад байвал угаасаа хаана ч адилхан санагддаг юм дөө. Надад бол Улаанбаатарт амьдрах нөхцөл хэцүү, юмнууд нь тэнгэрт тулсан үнэтэй нь мэдэгддэг ч эндээ л амьдрахаас цааш тэр болгонд стрессдээд өөрийгөө зовоогоод байдаггүй юм. Тэгээд ч мэдээ үздэггүй, телевиз тэр чигээр нь үздэггүй, хааяаа нэг блог уншихаас мэдээ уншихгүй, улс төрийн амьдрал бодож стрессдэхгүй /гэхдээ сонгуулийн үеээр асар их идэвхи царайлж хар эрт очиж сонгуулиа өгнө хаха/, мөнгөтэй бол айриш орчихоод л мөнгөгүй бол ээжийн хоолийг очиж идчихээд л явж байхад нэг их стрессдээд байдаггүй л юм шиг байна. Өдөрт түгжирч гацаад явж байхдаа нийтийн тээврээр янз бүрийн үнэр үнэрлээд, эсвэл даарч хөрөөд биш өөрийнхөө машинд явж байгаадаа талархаад л... хэхэ би ч найгүй оптимист юм уу, дасан зохицогч юм уу..

zz said...

Yag tegdg shu ankh ireed ketsuu bsn. Chi xarin ch utaa baga bhd irle. Bi yag 1sard irsen. Hed xonog xooloi yum zalgij chadahgui xorsood bsn. Tgd l dassan da. Yumnii une yagaad iim bdiin buu medee. Bi mongoloos xuvtsas avch chaddaggui unetei uchraas. Yamr xool xunse unetei gd avahgui bailtai bish. Xuvrtsasiig bl korea yavahda neg sain avchihdg. Tendees xyamd ayataixn yum zondoo avna. Ter konduktar arai dendnee. Aimaar xumuus bnaa bna. Xumuusiin tarxiig yaj oorhildgiin bgan.

edna said...

хэхэ яг л над шиг юм болж байган байнадаа. чи ядаж бхад утааны үеээр иржээ. би хавар шорооны үеээр ирээд зун арай гайгүй блоод одоо бол утаанас болоод бас л нэрвтээд явж бн.