Ченж гэж үзэгдэл байнаа манайд. Дамын наймаанаас эхтэй ч юмуу, манайхны амархан мөнгө олох хүслийн дагавар үзэгдэл ч юмуу. Гадаад дотоодоос бараа авчирч хэдэн цаас нэмээд ард иргэддээ зарахыг арай ч ченж гэж хэлж болохгүй байх л даа. Ногоочдын тарьсан ногоог, малчдын махыг хямд аваад өчнөөн нугалаад хэрэглэгчдэд зарж байгаа үзэгдэл байна. Хуучин эзнээс нь аваад жаахан цэвэрлэж янзлаад мөнгө нэмээд зарж байгаа машины ченж бол бас яахав гэхсэн. Харин шинэ байр шинэ утасны дугаар зэргийг барилгын компани, оператороос нь очиж аваад яг хэрэглэгчдэд нь дундаас нь мөнгө нэмж зарах бол арай л биш ээ.
Хуучин дугаараа сэргээлгэж барих гээд Юнител орлоо. Наашаа ирэхээсээ өмнө дугаар луугаа залгаад л байсан юм, ашиглалтанд байхгүй гэхээр нь ашгүй хүн аваагүй байгаа юм байна гээд баясаад байсан юм л даа. Тэгсэн чинь таны хэлсэн энэ дугаар байхгүй байна хүн авчихаж гэнээ. Яасан сонин юм бэ сая хүртэл залгахад ашиглалтанд байхгүй байна гэсэн шдээ гэсэн чинь "Өө тэгвэл ченж л аваа биз. Тэд нар чинь бүх гайгүй дугаарыг түүж авчихаад дамлаж зардаг юм" гэнээ. Одоо тэгээд би хуучин дугаараа барья гэвэл ченжүүдээр сураглаж хайгаад өчнөөн үнээр худалдаж авах нь л дээ. За тэгвэл шинэ дугаар авъя гэсэн чинь цээжлэхэд гайгүй сонсоход эвтэйхэн дугаар нэг ширхэг ч алгаа. Бас бүгдийг нь ченжүүд хамаад авчихсан гэнээ. Баялаг бүтээхгүй зүгээр л бусдыгаа шулж амьдарч байгаа тийм даварчихсан амьтадтай тэмцвэл таарна. Ашиглаглагдахгүй 3 сар л болох юм бол шууд дахиад худалдаанд гаргачихдаг байвал таарна.
Бас шинэ байр байна. Хүүе яасан гээч. Нэг гайгүй компанийн гайгүй байрлалтай байр м2 нь 1 сая 800-р зарагдаж л дээ. Тэгсэн чинь ченжүүд бүх байр орцоор нь худалдаж аваад тэгээд хүмүүст м2-г нь 2 сая 200-р зарж байвал яахуу. Арай ч дээ тийм байж болохгүй биз дээ.
8 comments:
Монголд нээрээ бухимдах юм мундахгүй шүү.
Даварсан юм их бий.
Ямар ч хэцүү юм бэ дээ, хөдөлгөөнгүй сэргэлэн биш мань мэт нь хөлд нь чирэгдэж дуусах юм байна л даа.
Ingej mongolchuud mongolchuudiigee shulj amidarj bna sh dee. Arai l heterchijee.
Утасны аятайхан дугаар гэдгийг би ерөөсөө ойлгодоггүй юм. Ямар ч дугаарыг хэрэгцээ нь байвал цээжлээд хэрэглэж болно ш дээ. Хүмүүс өөрсдөө ингэж аятайхан дугаар гээд сэргэлэн хүмүүст мөнгө олох арга зам гаргаж өгч бгаа юм биш үү? Манайхаас өөр хаана ч гоё дугаар гэсэн ойлголт байхгүй байхаа.
Чэнж гэдэг ойлголтын хувьд зүгээр сууж байгаад эсвэл аль болох бага хөдөлмөрлөж мөнгө олох санаатай хүн олон байдгийн жишээ юм уу даа.
bairiig ern naad chenjuud chn uniign osgood bga bh shu. Bair ankh barigdj exlehdee owoo une gaigui bj bgd l dohood irhxeeree une n zeregtseed oschihdiin .ketsuu ketsuu
хаа газар ченжүүд байна аа байна. зах зээлий нбичигдээгүй хууль бололтой
Yag chenj gsn nergui l bolohoos haa gazar l bgaa shd. Ter bolgond buhimdah yuun. Ter dugaariin asuudal bol yaltachgui bid nar oorsdoo ereltiig uusgeed bgaa bolhoor argagui yum daa. Mongotei ni mongoo ergelduuleed mongoo nemeed olj l bhaas, mongogui manuus yaahav ingesgeed bairnii zeelee tolood yast melhiin hurdaar yavjil bval etsest ni neg hureh bgaa geed ter bolgond buhimddaggui shd kkk
welcome to mongolia :D
Post a Comment