Японд байгаа хүн сакурагийн тухай бичихгүй бол алдас болох байлгүй дээ. Энд ирэхээсээ өмнө хүмүүс сакураг магтан дуулаад байхад нь ойшоодоггүй байжээ. Харин түүний гоо сайхныг өөрөө биеэрээ мэдрээд магтан дуулах үйл ажиллагаанд хувь нэмрээ өргөхөөр шийдлээ.
Манай гэрийн яг хажууд нэг хөөрхөн саад байдаг юм. Хэрэг болгож аппаратаа авч гарч хэдэн зураг дарлаа. Хурдхан зургийг нь авч үлдэхгүй бол сакура цэцэг чинь салхинд бороо шиг асгараад л дуусчихдаг юм байна.
|
Ганц сакура ч биш өөр зөндөө цэцэг ургах юм моднуудаас нь. |
|
Айлын эрх танхи нохойн зургийг нь авчихсан. |
|
Манай хажуу айлын хашаан дахь цэцгүүд. |
|
Сакура модны сүүдэрт хөгшид нарлаж хүүхнүүд хүүхдүүдтэйгээ буу халаад л. Аргагүй л япончуудын хүсэн хүлээдэг үе нь юм билээ. |
6 comments:
Ямар гоёын бэ бас романчик юмаа. Сакураа модны доор дам дам гээл дуу байдаг л байх даа наана чинь ккккккккккккккккккккккккккккк
Ооо яандраа инчиодоо юунгойн. Халуун бүсийн чийглэг уур амьсгал тэс ондоо юм оо. Ийм байхад цэцэг ургахгүй гээд ч яахийн? Ийм цэцэгс харж байгаа хүмүүсийн сэтгэл санаа сайхан байхаас ч яахийн. Харин би энд.....
:(
ямар гоё юм бэ? монголд байгалийн түүхийн музейгийн урд талд ганц сакура ургадаг, тэр бүр 5 сард цэцэглэдэг юм байлээ. аргагүй л дулаан орон гэж сайхан юмаа
тэр айлын хашаанд ургаж байгаа улаан ягаан цэцэгтэй ямар гоё мод вэ? ямар нэртэйн болоо?
yaasan ch goe yum dee. sakura delgereh ueer ni Japan yavhiinsan gej husen moroodood heden jil bolloo l doo :( getel ene jil yuuuuun haa holiin japan yavah gereesee ch garj chadahgui bsaar btal ongorov oo hoorhii
yamar goeiiin bee? sakurag tsetsegleh uyer ger buleeree zaaval jpn yavnaa.
Post a Comment