Saturday, April 28, 2012

Нарнаас хамгаалах бүтээгдэхүүн

Гоо сайхны зарим бүтээгдэхүүн дээр SPF50/ PA +++ гэх мэт тэмдэглээ байдаг, та үүнийг юу гэсэн утгатай болохыг бүрэн дүүрэн мэдэх үү? Ямар ч байсан нарнаас хамгаалах юм байна гэж ойлгодог гэж ээж маань хариулж байсан. Тийм ээ зөв зөв. 

SPF гэдэг нь Skin Protection Factor /нарнаас хамгаалах хүчин зүйл, фактор, коэффициент/ хэмээх үгсийн товчлол юм.  Харин ар талынх нь тоо бол "хүн нарны гэрэлд гараад анхны борлох түлэгдэх хүртэлх хугацааг" дахин ихэсгэсэн /үржүүлсэн/ тоо. Өөрөөр хэлбэл, таны арьс наранд гараад 10 минутын дараагаас борлож эхэлдэг байжээ гэж бодъё. Тэгвэл та SPF 15 гэсэн тос түрхчихвэл 10 минут х 15 = 150 минутын дараагаас л борлож эхлэх нь. Тэгэхээр ийм тос түрхээд 150 минут наранд борлочихно түлэгдчихнэ гэж айлгүй гадуур явж болох нь ээ.  Дахиад өөр жишээ авъя. Таны арьс маш хурдан 5-хан минутанд борлочихдог гэж саная, тэгээд та SPF50 гэсэн нарнаас хамгаалах тос крем юу ч юм нэг юм түрхээд гарвал 5 минут х 50 = 250 минут гадуур борлохоос айлгүй явж чадах нь. Хувцас ч гэсэн UVB туяанаас хамгаалах чадвар нь SPF-аар хэмжигдэнэ, жишээ нь, шилэн трико-2, малгай-3-6, зуны нимгэн хувцас-6, нарны хамгаалалттай хувцас-30 хүртэл гэх мэт.   
SPF хэмжүүр нь зөвхөн UVB туяан дээр л яригддаг юм шүү. UVA туяанаас хамгаалах хэмжүүр нь SPF-аар хэмжигдэхгүй. Харин PA-г UVA туяанаас хамгаалах хэмжүүр болгон Япон улсад хэрэглэдэг. Энэ нь РА+, PA++, PA+++ гэж гурван янз байдаг. 
PA+ бага зэргийн UVA туяанаас хамгаалах нөлөөтэй, эмзэг арьсыг сул болон дунд зэргийн хүчтэй UVA туяанаас хамгаална.
PA++ боломжийн дунд зэргийн хамгаалах нөлөөтэй, хэвийн арьсыг дунд зэргийн UVA туяанаас хамгаалж чадна. 
PA+++ сайн хамгаалах нөлөөтэй, одоогийн байдлаар гараад байгаа хамгийн дээд үзүүлэлт. Хэвийн арьсыг хамгийн хүчтэй UVA туяанаас хамгаалж чадна. 
Наранд хэт түлэгдэх борлох нь арьсыг маш их хөгшрөөж үрчлээтүүлдэг, цаашилбал арьсны хорт хавдар үүсэх суурь болдог гэж урьдны бичлэгтээ тайлбарласан байгаа. Тиймээс арьсаа эрүүл мэндийнхээ төлөө, нүүрээ гоо сайхныхаа төлөө нарнаас сайн хамгаалж байгаарай. 

4 comments:

mongolbusgui said...
This comment has been removed by the author.
mongolbusgui said...

Sain uu? Yostoi heregtei medeelel oruulsan baina, Minii oruulii daa gej bodoj bsn bichlegiig hiichihsn bna shde, bayarlalaa. Er n humuus SPA, PA-n tuhai sain meddeggui bh shuu. Bi ooriihoo blog dr ene bichlegiig n oruulj boloh uu? (eh surwaljiig n duridaad copy paste hiichii tegeh uu?)

Тэмээчин бүсгүй said...

Өөрийнхөө арьсыг хэдэн минутанд борлодогыг нь яаж мэддэг юм бол, гого зөвлөгөө байна шүү.

Nogoohon said...

Тэгээ тэг. Эх сурвалжийг нь дурдаад авч болно.
Тэмээчин бүсгүй минь ээ. Би ч гэсэн сайн мэдэхгүй ээ. Гэхдээ хамгийн бага буюу 5 минутаар л бодсон нь дээр байх гэж хаширлаад байгаа.