Жил бүрийн энэ өдөр зүгээр л хань ижлийн минь төрсөн өдөр байлаа. Энэ өдөр зүгээр л манай гэр бүлийн хувьд онцгой өдөр байлаа. Гэтэл энэ жилээс эхлээд энэ өдөр ганц манай гэр бүлийн ч биш Монголын түүхэнд бас дэлхийн түүхэнд тэмдэглэгдэх нь ээ.
Намбарын Энхбаярыг баривчлаад хорьчихжээ. Сонин юм. Цагтаа Монголын шинэ удирдагч мэт тахин шүтүүлж тойрон хүрээлүүлж магтан дуулуулж байсан хүн хэзээ нэгэн цагт тойрон хүрээлж улыг нь долоогоод гүйж явсан нөхдүүддээ шоргоолжинд баригдах цаст уулын цагаан барс мэт бариулах юм гэж бодоо ч үгүй явсан байх даа. АТГ-ынхан барихгүй байж байж байснаа Энхбаярыг 7 сарын 1-ний хурлын протоколыг дэлгэнгүүт нь бөөн цэрэг цагдаа дайчлан гүйлдэж очиж баривчилдаг нь сонин. Ерөнхийлөгч, ерөнхий сайд, намын тэргүүнүүдтэй хийсэн тэр хурлын протоколыг эндээс уншаарай сонирхвол. Үйл явдал ч улам сонирхолтой болж байна даа. Өөрийг нь өшиглөөд хөөсөнд өширхсөн Энхбаяр хамтдаа наргиж цэнгэж явсан түүхээ дэлгээд эхэлмэгц айсан өнөө хэд нь түүнийг нэгмөсөн дарж авахаар улайрч эхлэв. Ядаж байхад өнөө Энхбаяр нь яасан ч их өмгөөлөх хамгаалах хүнтэй юм. Тэд нар нь бослого гаргана өлсгөлөн зарлана ч гэх шиг. Ганц Энхбаярыг баривчлах үйл ажиллагаанаас болж бүхэл бүтэн Монгол улс түүхэндээ тодоор бичигдэх өдөртэй болтлоо сонин содон үйл явдал болдог байна шд.
Дэлхийн түүхэнд энэ өдөр бичигдэх болсон учир нь өнөө Хойд Солонгосууд чинь пуужин харвачихаж. Азаар өнөөх нь хөөрөөд удалгүй дэлбэрээд хэдэн хэсэг болоод Өмнөд Солонгосын эргээс 150 км зайд усанд унажээ. Өглөөнөөс хойш энэ Японд J түгшүүр гээч юм зарлаж засгийн газар батлан хамгаалах салбар даяар нь бөөн сандралдсан хүмүүс. Харин тэр пуужин нь сөнөсний дараа л засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч нь ард иргэдээ энгийн өдөр тутмын амьдралдаа орж болно гэж хэлснийг бодоход хэрхэн сандарсныг төсөөлж болно. Ердөө ч ойлгохгүй юм энэ Хойд солонгосыг. Америкаас хүнсний тусламж гуйж арайхийж цөмийн хөтөлбөрөө бууруулая хоол авъя оронд нь гэж тохиролцоод бараг маргааш нь л пуужин харвана эцэг удирдагчийнхаа төрсөн өдрөөр гээд солиороод эхэлсэн. Пуужингаа харвачихсан юм чинь хохь чинь өлбөрч үх хоол өгөхөө болилоо гэсэн Америкууд. Аргагүй шд. Ёоо эдний энэ систем нь хэзээ нэг нурж унаж зовж зүдэрсэн ард түмэн нь нуруу тэнийх юм бол доо. Хурдлаасай.
2 comments:
Mongold hamgiin hund gemt heregtniig barisan eyreg medeetei doloo honog boljiino! :D
хөдөө амарч бгаад ирсэн чинь Энхбаярыг баривчилцан бшт. улс төрийг ойлгохкуум дөө. нэг болохоор бүгдээрээ буруутайм шиг нэг болохоор нэг нь л энхийн цагаан тагтаа бусдыгаа муулаал.
яаж хойд солонгост төрчөөгүй ийн. зүдэрцэн хэцүү хүмүүс шүү нээрээ.
Post a Comment