Wednesday, April 11, 2012

Зоригтой ээж

ч гэх юмуу, бүдүүн зүрхтэй ээж ч гэх юмуу өөрийгөө одоо юу ч гэмээр юм бэ дээ. Өөрийгөө буруутгаад л зүхээд сууж байна. Гэхдээ бүх зүйл зүгээр өнгөрсөнд нь бурханд баярлах юм.
Өчигдөр өдөр 12 цаг хүртэл хичээлтэй болохоор 2 хүүхдээ гэрт нь орхичихоод явчихсан юм. Охины хичээл өглөө 9-с тараад эрт ороод ирэхээр нь буцаад оронд нь хэвтүүлчихээд дүүтэйгээ унтаж бай, ээж нь 12-с тараад гүйгээд ирнэ тэгээд хоол хийж өгье гэчихээд яваад өглөө. Тэгээд хичээлээ тараад ороод ирсэн чинь манай хоёр аль хэдийн босчихсон ор дэрээ хураачихсан тв үзээд сууцгааж байна. За та 2 хэзээ боссон юм гэсэн чинь охин ингэж авдаг байна шүү.
"Бид 2 аль 10 цагт боссон. Тэгээд өлсөөд сүүтэй юм халааж идэх гээд. Тэгээд плиткээ асаагаад дээр нь саванд сүү хийж тавьчихаад тв үзээд хүлээж байсан чинь аймаар муухай үнэр үнэртээд явчихсан, тэгэхээр нь хамраа чимхэж байгаад плиткэндээ ойртож байгаад унтраачихсан. Жаахан байж байгаад за за энэ нь ажиллахгүй юм байна гэж бодоод нөгөө талынх нь плиткийг асааж сүүгээ халааж уусан." гэж авдаг юм даа.
Ёоо миний зүрх зүгээр л зогсчихсон. Японд газан плитка хэрэглэдэг юм, бас өглөөний хоолыг нь би сүүг нь халааж өгсөөр байгаад сургачихсан юм, бас манай печь эвдэрчихсэн. Ёо яаж хордоод үхчихээгүй юм, дахиж асаагаад дэлбэрчихээгүй юм. Түй түй түй бүр бодохоор дотор муухайраад байх юм. Дахиж л хоёулахныг нь орхиж явахгүй байхаас. Тэгээд охиндоо газан плитканы ажилладаг зарчим яаж ажиллуулахыг нь бүүр сайн зааж өглөө шд. Гэхдээ намайг байхгүйд хэзээ ч хэрэглэж болохгүй гэж сайн л захилаа. Ааваас нь нуучихсөөн, мэдвэл намайг алах байлгүй.

11 comments:

Naraa said...

Muu eej bna aa. Omnoh bichleg deeree chi Japand bainga gazar hodloj bdag tuhai bichsen bsan. Genet gazar hodolbol yana?

Gas unerteed bna geed horshuud chin tsagdaa duudaad, gert 2 baga nasnii huuhed bgaag medvel naana chin yamar arga heljee avdag bol? End bol Child Endangerment geed l huuhdiig avch yavaad, etseg eh-g shuuhed duudna.

Tolbortei ch hamaagui tsetserlegt ogson n deer bhaa. Huuhded bol ayulgui bdal ih chuhal.

Tanih tanihgui humuuseer babysitter hiilgej haruulah buur demii. Huuhduud-g chin sem oroldoj, goochilj magadgui.

Dahij iimerhuu alham bitgii hiigeerei

chuups said...

gui ee tolbortei ch hamagui tsetserleg ni oldohgui baigaam bishuu. naad huuhediin asuudal chin yasan hetsuum be? mongolruu tur yavuulbal yasiin hoo?

peakfinder said...

Ээ хүний газар хүүхдийн асуудал хэцүү. Яаж ийгээд нэг газар данстай болгож авахгүй бол. Эмээ өвөө ирж харж өгөх боломж бий юу? Би аав, ээж, эмээ, үеэл ах, дүү гээд бүгдийг нь ээлжээр авчирч хүүхдээ харуулж өдий хүрсэн ш дээ. Сүүлийн 2 жил л хүн амьтныг татаж чангаахгүй амрааж байгаа.
Энд хувиараа хүүхэд хардаг улсын зөвшөөрөлтэй хүмүүс бас байдаг ш дээ. Тиймэрхүү хүн наана чинь байхгүй юу? Албан ёсны цэцэрлэгээс арай хямд, цагаар төлбөрөө хийж болдог.
Эсвэл танай лабд ажилладаг хүмүүсийн ажил хийдэггүй гадаад эхнэрүүд байна уу? Тохироод хэдэн цагаар хүүгээ орхиж байвал. Би хэдэн сар манайд ажилладаг хүмүүсийн эхнэрүүд (энэтхэг, франц, ливан) хүмүүсээр бас охиноо харуулж байсан. Хамт ажилладаг хүмүүсийн гэр бүл болохоор бас арай өөриймсөг байдаг юм.

mongolbusgui said...

Peak Finder-n sanaa zow shuu, hamt surdag gadaad oyuutnuudiin chini ajil hiideggu ehneruud bvl hciheeltei uedee heden tsag huuhdee haruulj baij boloh bhaa. Ih sur-liihaa web-n zar tawidag heseg dr zar tawiad uz, dorohnoo huuhad harah hun oldoh bhaa. Bi bas huuhed harah hungui 7 sartai ohinoo yaslid ogson shdee. huuhdiin asuudal hetsuu ym bilee hu, ooroosoo holduulna geheer sanaand bagtahgui bgaa biz de.

Anonymous said...

Amerikt gert suudag huuhedtei eej ba nastaivtar humuuseer Mongolchuud zar ogood huuhdee haruulah tohioldol ih baidag. Naad hotod chine Mongolchuudiin zar ogdog website baival haigaad uzej boloh yum. Hols n ch ih bolomjiin hyamd baij boldog.

Nogoohon said...

Харин тийм ээ би ёстой муу ээж муу ээж. Хэлэх ч үг алга. Хүүхдээ чирээл явж байхаас сургууль руугаа. Тэр өндөр төлбөртэй цэцэрлэгт өгч болно л доо. даанч сарын эцэст төлбөр нь гарахаар нөхөр бид 2 яаж ч зохицуулаад өгөх мөнгө нь алгаа. Одоо нөхрийн хийгээд байгаа арбайтны ажлын хөлс нь зүгээр л тэр чигээрээ цэцэрлэгийн төлбөрт явчихна. Тэгэхээр юугаа идэж уух хүмүүс юм байгаан. 5 сард нөхрийг Монгол явахад нь өгч явуулдаг юмуудаа л гэж бодоод байна шд. Тэнд 5 сард бэлтгэлд суучихаад ирэг. Өнөө цэцэрлэг нь тэгж байгаад 6 сараас авна гэх нь үү хариу нь ирэх биз. Эсвэл хотын захиргаан дээр нь очиж ганц хүүхэд сургуульд авчихаач дээ гэж дахиад сайн гуйдаг ч юм билүү. Бүтэхгүй л дээ энэ жапанчууд болохгүй л гэсэн бол болохгүй гээд тас. Харин бүүр болохгүй бол монголоос хүн авчирч харуулая гэж бодоод байна. Хүүхдээ өгч явуулаад төгсөөд очтолоо хол байна гэхээр ёстой худлаа. Одоо бүр ганц миний биш Токиогийн их сургуулийн толгойн өвчин болж байх шиг байнаа манай хүүхдийн асуудал. Энүүгээр нэг хэл ам. Тэгэхээр хүүхдээ бас байнга сургууль дээр авчирч болохгүй байх юм. Яамаар ч юм бэ ёстой 6 сар хүртэл толгой өвдөөстэй л явах нь.

mongolbusgui said...

Naizaa zar sain tawiad huuhed harah hun haigaad uzeerei, ug n Japan heltei bol horsh ailiin emee, avgai nariig guihad ned udaadaa haraad ogno doo. Bi ch argaa barhaaraa horshiin emeegeer huuhdee haruuldagiin. Hetsuu hetsuu, amid yawhad arga n oldono doo :) Bitgii ooriigoo buruutgaa

Anonymous said...

Ааваас нь нуучихсөөн, мэдвэл намайг алах байлгүй. Gej yu gej baigaan, buh hariutslagaasaa zugataad uurt chini buh yumaa daatgaad yavchihsan baihad, tegeed uuruu argaa baraad l iim alham hiij baigaa bizdee. Za za sain arga ni huuhdee mongol ruu emee uvuud ni ugch yavuulah l baihdaa.

Anonymous said...

билетка гэж юу ийн. уншаад инээлээшд. билетка гэнэ уу. ядахнаа зугээр дуудлагаар нь л биччилдээ

Nogoohon said...

Өө нээрэн тийм байна шд. Буруу биччихсэн байна.

Anonymous said...

уг нь японы газын баллон найдвартай байдагдаа хий алдах, галыг нь унтраалгүй орхисон тохиолдолд газын баллон нь өөрөө автоматаар хийгээ хаачихдаг санагдаж байна энэ талаар газ нийлүүлж байгаа компанаасаа асуух хэрэгтэй байх