Tuesday, January 10, 2012

Цэцэгс

Монголдоо байхдаа гэрийн цонхоор дүүрэн цэцэг тарьдаг байлаа. Би цэцэг тарих их дуртай. Энд ирээд ганц цикламен цэцэг авсан нь одоо гал тогооны ширээн дээр ургаж байгаа. Нэг сонин юм нь эндэхийн цэцэг нь бүгд гаднаа байдаг юм. Энэ цэцгийг бас гадаа ил цэцгийн дэлгүүрээс аваад гэрт оруулаад тавьчихсан чинь муу ургаад байгаа. Монгол дахь гэрт маань байсан цэцгүүд.

Сарнай цэцэгт усан цэцэг


Шимтэглэйн нэг төрөл.

Манай хоёр энэ хавийг ширэнгэн ой гэдэг юм.

Энэ нэрийг нь мэдэхгүй цэцэг. Цэцгийн дэлгүүрээс 500 төгрөгөөр ганц ууттай үр аваад хоёр жил арчилж ургуулсны хүчинд ийм цэцэг гарсан.

Энэ бас цэцэглэж өгөхгүй хэдэн жил болж байснаа гэнэт өнгөрсөн жил цэцэглээд.

Энэ буруу харчиж. Соёолжоос ажилдаа авсан бонсай гээд нэрлээд байсан модны нэг мөчир нь хэт ургаад байхаар нь тайрч аваад үндэслүүлээд гэртээ тарьчихсан нь ингээд л ургаад л байж байгаа. 

Миний зааны чих агуу том ургадгаараа алдартай. Ажил дээр байгааг нь харах юм бол та нар ухаан алдана шүү.

Нээрээ сарнайтай төстэй ч юмуу.

Үүнийг яг цэцэглэсэн үед нь би ерөөсөө зураг аваагүй байна лээ. Нээг их гоё том цэв цэнхэр хонхон цэцэг гардаг юм. Одоо энэ булцуу чинь бүр алганд багтахгүй болтлоо томроод цэнхэр туяа орж байснаа дэлгэрнэ. Нэрийг нь мэдэхгүй ээ. Дээрх гоё цэцэгтэй цуг дэлгүүрээс авсан үрийг 2 жил тойлж байж ургасан. 

Хумсан кактус.

Азалия. Явахын өмнөхөн авсан шинэ цэцэг. 

Манай энэ унтаахай хатан их аймхай цэцэг. Жаахан гар хүрээд оролдонгуут хамаг навчаа хумичихдаг юм. Манай хоёр хүүхэд их тоглоноо.

Цикламен буюу ниллэг. Бас үрээр нь тарьсан. 

Азалия хүйтэнд их дуртай. Хааяа хөрсөн дээр нь хэдэн мөс тавьчихдаг юм. 

Тэгээд галзуу улаан ганц дэлбээ анх гарч биднийгээ ихэд баясгаж билээ.

Дэгжин хүүхэн шиг л байгаа биз дээ. 
 Цэцэгнүүд маань одоо бүгд ээжийнд байгаа. Сайхан ургаж байгаа гэсэн. Би буцаж очоод ганц ч цэцэг дутаалгүй авна шүү гээд ээжийгээ айлгачихсан. Цэцэг нэг их сонирхдоггүй ээж маань одоо ном мом уншаад жигтэйхэн арчилж байгаа юм байх аа. Хөөрхий дөө ээждээ бас нэг ачаа нэмэрлэчихэв үү ч гэж бодогдох юм. Гэхдээ цэцгэнд дургүй эмэгтэй хүн гэж байдаггүй байхаа. 

6 comments:

Тэмээчин бүсгүй said...

Ямар мундаг юм бэ би нэг ч цэцэг тарьж үзээгүй ш дээ, дараа заалганааа

zz said...

mundag yumaa..gertee tsetseg tarisn emegtei huniig harahaar goyo sanagddag..
bi daanch ooroo tarij uzeeguiee..nad shg zalxuu xainga hun martaad uslahgui alaad hayachih bh gj aigaad bdin

ZAYA said...

Сайхан ачилсан байна аа.
Миний нөгөө зузаахай цэцэглээгүй ээ, ирэх хавраас л магадгүй байхдаа.

би said...

Энэ нэрийг нь мэдэхгүй цэцэг. Цэцгийн дэлгүүрээс 500 төгрөгөөр ганц ууттай үр аваад хоёр жил арчилж ургуулсны хүчинд ийм цэцэг гарсан.
Гербера гэдэг байхаа. Их хөөрхөн цэцэг шүү.

Naraa B said...

hi, цэцэгнүүдээ үнэхээр сайхан ургуулжээ. мундаг байнаа

Aamregled said...

Үнэхээр мундаг байнаа