Friday, January 20, 2012

Ходоод нойр

Ойрд нойргүй болчихлоо. Өглөө 7 цагт босч байгаан, өдөржин нааш цааш холхичихож байгаан. Тэгээд л орой 12 цагийн орчим унтах гээд хэвтэхээр өнөө нойр гуай байхгүй. Хаачсан юм бүү мэд. Тэгэж тэгэж эргэж хөрвөөж байж заримдаа 4 цагт унтаад байх шиг байгаан, за яахав ихэнхдээ 1 өнгөрчихөөд байх шиг байгаан. Бүүр тэсэхээ байхаараа босч бие засаад цаг хардаг байхгүй юу. Нэг удаа 3 цаг 55 минут болж байсан, нэг удаад нь 1 цаг 10 минут болж байсан гэх мэт. Сэтгэл санаа тайван биш нэг юманд санаа зовоод байхаар ингээд нойргүй болчихдог юм гэсэн. Хааяа нойр хүрэхгүй байх нь бий л дээ, гэхдээ арай ингэж өдөр бүр бишээ. 
Тэрнээс гадна ходоод өвдөөд махийж байнаа. Ямар азаар монголоос хэдэн Но-шпа чирж ирсэн юм. Оройн хоол идээд л 2 цаг орчмын дараагаас эвгүй болоод л бүүр сүүлдээ аймаар янгинаж өвдөөд эм уухаас наашгүй болчих юм. Өглөө босч ирээд их юм идчихвэл сургууль дээр ёстой 90 градус тонгойж явтлаа өвдөөд байх юм. Сургуулийн эмнэлэг орохоос доо тэгэж байгаад. 
Энд Японд аптекаас дураараа эм аваад уучихна гэсэн ойлголт байхгүй. Эмийг эмч нар эмнэлэг дээрээ л өгдөг. Аптект гоо сайхан, ариун цэврийн бараа, витамин, тураадаг, хүч тамир оруулдаг хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд, шархны лент, боолт, ханиад толгойн эмнүүд тиймэрхүү л юм байдаг юм. Аан тийм, өтгөн хаталтын эсрэг эм янз бүрээрээ байдаг юм билээ их сонин. Тэр нь надад их зүгээр санагдаад байгаан. Миний өтгөн их хатаад байдаг болохоор. 
Өө юу ярьж байлаа даа. Сургуулийн эмнэлэгт үзүүлэхээр ноцтой юм байвал ийш тийшээ явж үзүүл гээд эмнэлэг зааж өгөөд байдаг юмаа. Миний зүрх муу байна гэсэн шд нээрэн. Дээр намар шинэ оюутнуудыг эрүүл мэндийн үзлэгт хамруулаад байгаагүй юу. Тэрний хариу нь 12 сард гараад. Тэгсэн эгчийг зүрхний эмчид үзүүл гэсэн хариу гарсан шд. Үгүй ээ үгүй, тэгэж хэлсэн юмаа. Тийм хариу гараад байхдаа яахав дээ. 
P.S. Гуталчаан. Хаван чинь яаж байна?

5 comments:

Anonymous said...

uneheer bie chini zoviurtai ovdood baidag bol tsag zav gargaad uzuulchihsen ni deer dee. Er ni bol une tolboriin huvid eruul mendiin daatgaltai hund bol bas ch gej gaigui sh dee. Uilchilgee, bagaj tohooromj, emiin chanar sain yum chini.

miracle said...

Манай дүүгийн ходоод бас их өвддөг байсан. Бүтэн жил мөнгөн аяганд хонуулсан ус уугаад зүгээр болчихсон шд. Заавал мөнгөн аяга гэлгүй мөнгөн товч, ээмэг бөгж байсан ч болдийн байна лээ. Орой нь буцалсан аягатай усанд хийж хонуулаал өглөө нь өлөн элгэн дээрээ уугаад байдаг байсан. Тэгээд 1 жил уугаал 1жил өнжөөд ээлжлээд явдийн байна лээ. Манай дүү нэг жил уугаад зүгээр болонгуут нь тэгээд орхичихсон одоо лав ходоод нь өвддөггүйн. Урд нь бол тэгээл оройхон хоол идчихээрээ л ходоод өвдлөө гээд муухай царайлаал байдаг байсан. Туршаад үзээрэй эм нтр ууж байснаас уул нь эрүүл арга кк

Гуталчин said...

heden odor daraallaj olongoo uugaad bas salimon uugaad havan buuj ehelsen chn bj bgaal shees hureed getsuu bnaa hehe.

minii hodood yer ni amarhan ovdoh gd bdin end ireed neg heseg ih ovdson sht honduurleel yah gd bgaa n medegdehgui, tgd ggui bolchihson bj bgaad oirnoos bas ovdoh geel honduurleed bn. haaya ovdood bgaa olsood bgaagaa ch yalgahguin huchil ni ihdeed bgaamuu yaad bgaan haluu duigeel bhin hehe.

hehe baahan ovchin toochihnee, salalt namg zurhnii ovchingoor shagnasiin, ul mor ni haaya neg zurh delsdeg, ovddog bolchihsiin. tegsen oird bas zurh delseed doloogoni hand uugaal yavjin.

hehe bi bas yalgaagui ee noir hurehguin, hii demii horvooj bhaar geed 3,4 hurtel hicheelee hdeg bolsn sht, 3,4n tsagt orondoo orood bgaa hirnee evsheegeel bn tegsen hirnee untku bas heden min hevtnee unen tamtai hehe. tgd neg medehed tas, ogloo 7:30gej seruulgeer bosool hicheeldee yavahin. odor nud anildaad evsheelgeed bgaa hirnee untkun, gertee irj 2iin hoorond tegj suuj bhaar geed tarchihaad bas l 3,4hurtel nomiin sand suudag bolson. ene hemneldee dasaad biye maani yadrahgui, yag ene golidroloo yavaad bval amar ch um shg hehe.

gertee hariad hodoo saihan Mongol gert hayaag ni shuuchihaad l deelee nomrood saihan untah umsan, noiron dund salhi sevelzeel gadaa honi ishig hurga mailaal yaaaaa bodohoor l goyo sanagdaad bhin. bi bas chanasan mah idmeeriin haha.

Гуталчин said...

setgel sanaa tavgui bhaar noir huljij hool shingehee bolidog gsn sht, bid 2 yag l tegj bgaa bh. bas setgel sanaa tvn bus bhaar hodood ovddog gsn

Тэмээчин бүсгүй said...

Монос ХХК чацарганы кисель хийдийн. Тэр нь их хөөрхөн түүнийг буцалгаад уугаад байвал ер нь ханиад томуунд сайн гэх юм билээ. Хил гаалиар дажгүй гараад ирдийм байна лээ. Минийх дуусцан кккк. Чацарганы тосыг гадаадад байгаа Монголчууд ходоод өвдөхөөр хэрэглэдэг гэж сонссон. Яаж гэдэгийг нь сайн хэлж мэдэхгүй нь. За тэгээд бүх юм сайхан болно гээд бодоорой. Сайхан болноо сайхан болно.