Манай гэрээс 2 км орчимд нэг сайхан том цэцэрлэгт хүрээлэн байдаг юм. Тэндэхийн хэдэн зураг оруулчихая.
Энэ аль 10 сард авсан зураг болохоор хэтэрхий ногоон байна. Одоо арай л сааралдуу өнгөтэй болчихсон байгаа. |
Гэхдээ ихэнх мод нь ингээд ногооноороо өвөлждөг юм билээ. Өвөл ч гэж дээ, нэмэх 6 градустай л байх юм байна шд. |
Зун бүр гоё болдог байх л даа. |
Энэ цөөрөмд нь ингээд загас шувуу нь оволзож байдаг юм. |
Талхан дээр алалцаж байгаа байдал. |
Ам нь ангалзаад ёстой муухай харагдаж байгаа биз. |
Хоол өгөхгүй бол явлаа гэнээ. |
Энэ чинь одоо 12 сарын 20-доор авсан зураг шүү дээ. |
12 сард цэцэглэдэг цэцэг юм гэсэн. Манайд тарьвал ургах болов уу? |
Юу л байна нохой байна. |
Ганц дэглий явж байх юм. |
Ой мод шиг харагдаж байгаа биз. Таримал цэцэрлэгт хүрээлэн шүү дээ. |
Тэгээд энэ саадандаа гүйх нь гүйгээд зугаалах нь зугаалаад дасгал сургуулилт хийх нь хийгээд сайхан сууцгаана аа. Байгуулаад өгөх нь ч сайхан юм, байгуулаад өгснийг нь цэвэрхэн сайхан байлгаад зориулалтаар нь зөв ашиглах нь ч сайхан юм. Дэлхий даяараа хот доторх ногоон байгууламжийг ихэсгэх алхам руу явж байхад манай Улаанбаатар утаатай мөртлөө ногоон байгууламжаа яаж багасгах вэ гэж толгойгоо гашилгаад байгаа юм шиг л байдаг юм. Очиж байгаад орцныхоо өмнөх хэдэн модоо тордоод, зэрлэгийг нь зулгааж хаячихаж байгаад хэдэн цэцэгний үр цацчихнаа яадаг юм. Орцны үүдэн дэх жижигхэн сааданд заавал зэрлэг өвс шарилж л ургах ёстой гэж хууль байхгүй биз дээ. Хүн болгон жаахан сэтгэлээсээ хандвал манай хот ч цэмбийгээд ирнэ л дээ. Санаж байна шүү утаатай ч гэсэн Улаанбаатарыгаа.
4 comments:
сайхан юмаа, манай Улаанбаатарт хэзээ нэг ийм парк байгуулагдах болоо
bid nar uzdegguimaa ghd bidnii huuhduud mgldoo iim orchind amidrah bailguidee..ternii toloo ajillay..
@Gutalchin- namaig blogdoo oruuldaggui bolgochijee..pls .. :)
New Yorkiin Central Park gej bas ih goy tsetserleg baisan ene yoponiihoos dutahgui shahuu dotorh hiimel nuurand n iim tansag yopon zagasgui gehdee yast melhiitei baisan. Ter parkiinh n uner gej gaihamshigtai baisan.
Post a Comment