Мэдмээр юм байна, мэддэггүй нэгэндээ хэлмээр юм байна.
Энэ бичлэгийг анх ирснийхээ дараахан бичье гэж бодож явсаар мартаж өнөөдрийг хүрчихэж.
Миний лаптоп ирэхдээ windows 7 home edition, office 2007-той ирсэн юм. Тэгээд яахав дээ, та нар интернэтээс их юм татах дуртай хүний ком будаа болдогийг мэднэ биз дээ. Бөөстөөд бүр арзалзаад ямар ч антивирус дийлэхээ байгаад аргагүйн эрхэнд форматлуулав аа. Хуучин ажлын IT engineer залууг гуйж форматлуулсан юм. Тэгсэн өнөө залуу чинь "Нараа, Windows 7 Ultimate, Office 2010-тай суулгаад өглөө шүү. Хамгийн сүүлийн үеийн хувилбарууд нь" гэсэн юм. Өө би ч сүүлийн үеийн про хэрэглэх дуртайм болохоор баярласан гэж жигтэйхэн. Тэгээд Монголд зүв зүгээр ажиллаж байлаа.Гэтэл энд ирсэн анхны өдөр, бүр нарийвчлан хэлбэл анх удаа нэтэд залгаад 5 минут болов уу үгүй юу "Sorry, this copy of software is illegal. You should buy licensed one from official site. You may be victim of software counter parting. Activation of this software is failed, please visit following site" гэх мэтийн анхааруулгууд гарч ирээд болохоо байсан шүү. Бодоод байсан чинь манай хуучин ажил олон улсын байгууллага болохоор тэрүү програмуудаа худалдаж авсан юм, тэгээд хүний буюу компьютерийн тоогоор авсан юм гэсэн. Би яг төсвийнх нь мөнгийг хараад зогсож байсан болохоор сайн санаад байна л даа. Асар их мөнгө л харагдаж байсан юм даг. Тэгээд тэрний чинь бөөн инсталл СиДи-нүүд IT-гийн өрөөнд дүүрэн хөглөрнөө дөө. Тэгсэн манай шинэхэн IT engineer залуу тэрнээс нь нэгийг миний лаптопд дахин хэрэглэчихсэн юм шиг байгаа юм. Мэдээж тэгсэн л дээ. Гэтэл мэдээж нэг СиДи-г нэг л компьютерт хэрэглэнэ. Монгол жижигхэн захзээл болохоор Microsoft хяналт тавьдаггүй юм шиг байгаан. Харин энд ирэнгүүт өнөө эгчийн хулгайн програм илэрч, идэвхижүүл мөнгөө төл гэж нэхэгдэж балардаг байна шүү. Одоо тэр чигээрээ гүрийгээд л яваад байгаа. Нэг өдөр дахин форматлаж өөрийнх нь лицензтэй windows 7 home edition-ыг нь суулгаад Office 2010 албан ёсоор худалдаж авахаас. Монголд ямар нэг програмыг мөнгө төлж худалдаж авна гэж ойлголт огт байхгүй гэж хэлж болно. Энд тэндээс нэтээс crack-дсан хуулбаруудыг татаад л, тэр нь тэгээд болох нь болоод болохгүй нь болохгүй ажиллаад л байдаг юм. Манай нэг найз хэлж байна лээ. Монголд windows-ыг албан ёсоор нь худалдаж авсан хүн арай гарын 5 хуруунд багтаж байна гээгүй байгаа даа. Үнээн үнэн. Хулгай хийхдээ л гаргуун болохоос худалдаж авна гэж байх ч үгүй. Нэг програм 145 доллараар худалдаж авснаас нэтээс үнэгүй татаад авчихаж болох юм чинь гэж л бодно.
Япон бол оюуны өмчийн хуулийг дээд зэргээр мөрддөг орон юм. Одоо би дараагийн жишээ хэлэх гэж байна. Бид нар Торрентийг байнга л хэрэглэдэг биз дээ. Манай нөхөр киноны улаан донтон. Би нөхөртөө нэтээс гайгүй кинонууд торрентоор байнга л татаж өгдөг байлаа. Монголд ер нь Торрент програмгүй компьютертэй хүн бараг байхгүй байх. Бүр Торрент суулгаагүй байвал чи тэгээд яаж нэтээс юм татдаг юм гэж гайхах байлгүй. Хуучин ажил дээр ч залуучууд торрентоор том том файл татаад нэт удаашруулаад байна гэж өмнөх IT хэлж байсан удаатай. Би арай ч ажил дээрээ юм татдаг байгаагүй ээ. Харин гэртээ бол байнга. Тэгсэн энд Торрент хэрэглэх хориотой, оюуны өмчийн хуулийг зөрчиж байна гэж үздэг. Анх гадаад оюутнуудад зориулсан Orientation дээр сүлжээ компьютер, интэрнэтийн ёс зүй ч билүү нэг лекцэн дээр нь Торрент програмтай бол устгана уу гэсэн ганц өгүүлбэр харагдаж байсныг би онц ач холбогдол өгөөгүй юм.
Тэгсэн ийм юм болов оо. Манай хүн ирснийхээ дараахан бас хэдэн кино торрентоор татаж л дээ. Тэгээд би хичээлдээ лаптопоо авч явна, сургууль дээр ирээд сүлжээндээ залгана, тэгэхээр тэр муу торрент чинь нэг бол үргэлжлүүлээд татна эсвэл seed хийгээд байдаг биз дээ. Гэтэл сургуулийн сүлжээний аюулгүй байдлын албаныхан хэний ямар нэртэй компьютер торрент ашиглаад байна вэ гэдгийг он сар өдөр цаг минут секундтэй нь тэмдэглээд сууж байдаг юм байна л даа. Нэг өдөр гэнэт манай тутор бандиас имэйл ирлээ. "Наран саан, таны NARAN-SONY-VAIO компьютер чинь ийм ийм хугацаанд оюуны өмчийн хуулийг зөрчсөн үйлдэл хийсэн нь илэрсэн байна. Та юу гэж бодож байна?" гээд бүх цаг минутаар нь бүртгэсэн жагсаалттай. Ёо ёо ёо. Дотор пал гээд явчихдаг байна шд. Юу билээ би чинь яалаа, миний комьютер тэр үед хаана байлаа, хэн хэрэглэлээ, яалаа ийлээ гээд өчнөөн юм бодогдоод. Тэгээд "Энэ чинь юу гэсэн үг юм?" гээд хариу имэйл бичээд сууж байтал өрөөнд сэнсэй ороод ирлээ. Яагаав өнөө надад хатуу үг хэлээд байдаг багш. Тэгснээ бүр сандал чирч ирээд миний өөдөөс харж сууж байгаад "Чиний лаптоп ингээд ингээд security-д бүртгэгдсэн байна, ингэж болохгүй, тэгэж болохгүй, чи ямар хулгайн буюу хууль бус файл нэтэд байршуулсан эсвэл татаж авсан байна, ихэвчлэн хууль бус аргаар олшруулсан кино, програм, хөгжмийн файл байдаг...". Аан за за ойлголоо, миний кино татсаныг хэлээд байгаа юм байна. Ок, би тэгсэн татсан, энэ тийм сүртэй хэрэг байдаг юмуу? "Өө тэгэлгүй яахав. Чи оюуны өмчийн хуулийг зөрчиж байна. Цаашилбал хууль зөрчсөн хариуцлага ч хүлээж мэднэ. Чи тэгээд татсаар байх уу?" Өө яалаа гэж багшаа, би больсон. Дахиж ингэхгүй. "Тэгвэл чи тэр татдаг програмаа одоо устгах уу?" Тэгье. "За тэгвэл яг одоо намайг харж байхад устгаадах". Ок. Ингээд би багшийн нүдэн дээр Торрентоо uninstall хийж үзүүлэв. Хэрэг үүгээр дууссан гэж та нар бодож байна уу үгүй шүү. Багш одоохон гээд буцаж яваад нэг хоёр хуудас анкет шиг цаас авчрав. "Үүнийг бөглөж чи гарын үсэг зураад би чамайг хариуцаж байгаагийн хувьд бас гарын үсэг зураад Network security-д өгнө". За өнөөхийг нь бөглөлөө дөө. Үнэн сүр сүр асуулттай. Доор утгачилан сийрүүлбэл,
-Та ямар зорилгоор интернэтэд file sharing хийсэн бэ?
-Та ямар төрлийн ямар өргөтгөлтэй file sharing хийсэн бэ?
-Та ямар нэртэй програм ашигласан бэ?
-Та яг одоо ком-оосоо энэ програмаа зайлуулсан уу?
-Хэрвээ үгүй бол доор тайлбарлан бичнэ үү?
-Энэ үйлдэл таны сурах үйлсэд болон судалгаанд хэрэгтэй юм уу?
-Та цаашид ийм үйлдэл хийх үү?
-Та хэдэн удаа ийм үйлдэл хийж байна вэ? ч билүү хахаха.
Тэгээд энэ 2 хуудас цаасыг нь бөглөж гарын үсгээ зурж багшдаа өгснөөр ахиж би торрент ашиглахаа болисон. Нөхөртөө кино татаж өгөхөө ч байсан. Нэтэд кинонуудыг бөөн бөөнөөр нь тавьчихдаг сайтууд зөндөө байдаг болсон байна лээ.
Япон руу сурахаар эсвэл удаан хугацаанд байхаар ирж байгаа хүмүүст хэлэхэд таны ямар нэг про чинь хууль бус хуулбар биш биз, бас торрент ашигладаггүй биз дээ. Болгоомжтой байхгүй бол таны үйлдэл бүрийг чинь харж байдаг юм билээ бүртгэж байдаг юм билээ шүү.
10 comments:
Yostoi medmeer yum bna. medsen negendee helmeer yum bna.
Tehdee manaid l toodoggui bolohoos sur bolohoos ch argagui asuudal l doo
heeheh yagaad huuli bus yum hiigeed baina? kk
Еөрөөсөө Япон явахаа боьё :D
Хэхэ та ёстой гэмт хэрэгтэн болохоо шахсан байна шд. Гэхдээ тэр микрософтоос программ үнэтэй авдаг хүн байдаггүй тухайд бол анх шинээр лаптоп, пс авахад цаанаас нь үйлдлийн систем нь суулгагдсан үйлдлийн системийн үнэ нь пс-ний үнэ дотроо орчихсон байдаг юм. Уул нь дээр үед лаптоп авахад лав үйлдлийн системийнх нь сд цуг ирдэг байсийн тэгээл форматлаал дараа нь тэр сд-ээ уншуулаал болдог гэтэл сүүлийн үед одоо компаниуд нь сд-ний мөнгөө хэмнэх гэсиймуу яасийн сд-гүй ирээд байдаг болчихсон. Тэгээл мэдэхгүй хүмүүс форматлаал крак хийсэн үйлдлийн систем суулгаад байгаан. Уул нь бол лаптопоо авангуутаа л элдэв юм хум суулгаагүй байхдаа рековери сд гэж бэлдэж авах ёстой юм. Энгийнээр бол дараа нь та лаптопоо форматлах шаардлага гарвал шууд рековери сд-ээ уншуулчихна тэгээл таны лаптоп анх шинэ ирсэн шигээ болно гсн үг юм. Би яг энэ талын мэргэжилтэн биш л дээ нэг про мэргэжилтэй найз маань л тайлбарлаж өгсөн юм. Харин би одоо макбүүктэй анх авахад нь л үйлдлийн системийнхээ сд-тэй ирсэн. Тэхээр хүмүүс шинээр пс, лаптоп авахдаа л уул нь үйлдлийн системийнхээ төлбөрийг төлчихсөн гсн үг л дээ
Za Naraa san harin ch baghan bangaduulj. Bi amerikt genedeed shinehen ugsarsan desktopon deeree crack hiisen windows suulgachihaad heden udaa nogooh n auto update hiihgeed boloogui bi toogoogui orhison baisan chine sariin daraa nadad Microsoftiin huuliin albanaas sanuulga zahia ireed odoohon naadhaa ustgahgui bol huuliin zarga hiine huuliin zarga goltsuu hagas say dollar boldog. Yur n hohi chine shuu gesen heden huudas zahia irsen. Bi ch yahav shuud omdondoo shees goojuulaad ter doroo gadagsh guij garch delguurees windowsiig aihtar uneer n hudaldaj avch pc-dee suulgaj neg bolson. Office-iin programiin huvid ooroo Star Office geed unegui program tataad suulgaa ih sain MS-office-oos ogt yalgaagui shashuu program!!
Миний бодлоор таны лаптопны доод талд Виндоус 7-гийн CD-Key байх ёстой. Байгаа эсэхийг нэг шалгаад үзэх хэрэгтэй. Хэрвээ байвал та албан ёсны Виндоус 7-той (шинээр худалдаж авах шаардлагагүй) гэсэн үг.
oo za za..aimaar bn shuu te..
ingj bj l oyunii omch gdg yum garch irdeg bh da..manaih shalgadaggui bolhoor yun oyunii omch hehehe..
ern bol Internet eer unetei program tataj avsn bol gaaliin tatvar ch toloh yostoi yum bgan..
manai zarim company uud gaaliin tatvar toldog
heregtei medeelel bn
Комент маань урт болоод өөрийнх дээрээ бичлэг оруулав.
Ёстой сонирхолтой юм бичцэн бштээ. Монгол бүсгүй ямар чиглэлээр сурдын? Манайд МТ хууль муу бгаа л даа, яах ч аргагүй хараа хяналт сул болохоор тэрийг яаж нүдээ таглаад өнгөрөөхөв.
@Miracle -д гэж хэлэхэд сүүлийн үеийн компьютерууд сиди дагаж ирэхээ больсон нь мөнгөө хэмнэх биш юм, ком дээрээ инсталл нь суусан бдаг, чиний хэлсэнээр рековери. тэгж сиди дээр хуулж болно. ер нь ирээдүйд сиди хэрэглээнээс гарах бх, тийм учраас энэ бас писи үйлдвэрлэгч компаниудын бодлого байж магадгүй юм.
Монгол бүсгүй компьютерийхаа доод талыг шалгаарай, наацан бдын. тэр түлхүүрээ хэрэглээд системээ идэвхжүүлэх гээд үз ;)
Post a Comment