гээд байхгүй юу. Энд чинь Christmas гэж хэдэн телевизийн сувгууд дэлгүүрүүд нь шуугиснаас өөр онц юм болсонгүй. Одоо шинэ он гарах гэж байна. Ямар ч реакц алгаа. Баахан бэлэгний каталогууд л энд тэндгүй тараагдснаас өөр онц зүйлгүй. Нээрэн сая Зул сараар /Зул сар гэдэг үгийг хэн зохиосон юм болоо/ дэлгүүрээр хүүхдийн шинэ жилийн ууттай бэлэгнүүд зарж байсан шүү. Яг манайхан өгдөгтэй адилхан гоё гоё уут савтай чихэр жимсээр дүүрэн.
Энд ямар ч ёолкны наастр байхгүй болохоор аргаа ядаад нэтээр өнгөрсөн жилүүдийн ёолкны нэвтрүүлгүүд үзлээ. Нээрэн 31-нд манай найз хаа байсан Тояамагаас манайд ирж он гаргах гэж байгаа. Сайхан тахиа шарж идэж жижигхэн бялуу хийнэ дээ. Бялуу гэснээс монголдоо хийж байсан шиг том том бялуу хийж зарах юмсан гээд байхгүй юу. Монголд байхдаа ёолкоор биш харин наадмаар хийж байсан бялууны зураг байж байхаар нь оруулчихлаа. Би чинь baking хийх үнэн хообийтой, ямар нэг баяр болохоор л "Би тоорт хийнэ" гээд гараа өргөөд л дэлгүүр гүйгээд явчихдаг байж билээ. Энэ ээжийнд байхдаа бэлэн гурил зуураад хийчихсэн залхуу тоорт байгаан.
Зуурмагаа бэлдэнэ. |
Шоколадаа устай саван дээр тавьж хайлуулна. |
Яагаав, ийм бэлэн гурилнууд байдаг даа. Зааврынх нь дагуу өндөг тос ус хийгээд л зуурчихна. |
Сайн чанарын шоколад хэрэглэх хэрэгтэй. |
Болсон эсэхийг мэдэх хамгийн найдвартай арга нь савх зоож үзэх. Хэрвээ хуурай гарч ирвэл болсон гэсэн үг. Энэ нүхнүүд нь савхны ул мөр. |
Дундуур нь сайхан хуваагаад варенье, зөгийн балтай ус, кофе, шоколад, крем зэрэг хүссэнээ түрхэж болно. |
За чимэглэж дуусаад нэг иймэрхүү. |
ММММ. Ямар гоё амттай болсон гээч. |
Манайхан амаа олохгүй идэцгээв. |
За за сайхан баярлацгаагаарай.
3 comments:
nadaa tahianaasaa hehe, sharah shuugeetei bolvol goyo goyo hool, bas jignuurtei bolohooroo l buuz hj idhees hehe.
mongoo nariilaad jignuur avch chadku l bn za tgj bgaal avna daa geed hehe
tort ni yamar goyiiin beee nodlin shine jileer bas uuruu tort hiij iddeg hun bolood delguurees belen zuurag avaad aimar ihiig hiisen chini baahan hayagdal iluu uldeed teged hayaj l taarsiishde suulruugee shal balai
хэхэ манайх бас торт хийнэ гээд янзан бүрийн дуковх энэтэравцан тэгсэн хэрнээ чадахгүй л байнашт хахаха
Post a Comment