Би анх удаа гадаадад ёолк тэмдэглэх гэж байгаа юм байна. Цав цагаан цасан дунд өдөртөө хасах 15 шөнөдөө хасах 28 хэмийн тас няс хийсэн жавар дунд л ёолк тэмдэглэдэг байлаа. Тэгсэн энд яаж байна, нов ногоон модон дунд эсвэл сарнай цэцгийн бутан дунд зассан ёолкны мод харахаар ерөөсөө нүдэнд бууж өгөхгүй юм. Бас хүмүүс нь малгайтай цамц шорттой гүйлдээд байхаар хажууд нь зузаан улаан дээлтэй Санта клаус хүртэл сонин харагдаад байх юм.
Түүнээс гадна гэртээ хөлдөж үхэхнээ. Энэ Японд амьдардаг хүмүүс гэртээ яаж өвөлждөг юм бэ? Би ёстой Монголд даараагүйгээрээ энд ирээд даарч байна. Гилийн хатан эгч уг нь надад эсгий углааш ноосон өмд ноолууран цамцтай ирээрэй гэсэн юм. Авчирсан л даа, гэхдээ арай хангалтгүй байнаа. Нөгөө халаагуурыг нь залгах юм, жаахан байж байгаад толгой өвдөөд бас цахилгааны мөнгө хэд гарч байгаа бол гэж бодоод унтраагаад хаячихна. Түүнээс гадна манай хүн энэ халаагуурыг байнга ажиллуулбал алергитай болдог, хүүхдэд муу гээд ажиллуулах дургүй байх юм. Үнэн юм болов уу?
Японд амьдардаг хүмүүсээ, та нар ер нь яаж өвөлждөг юм бэ?
7 comments:
Төл малыг хөрвийн аргаар бойжуулах гэдэг арга байдаг. Бяд чинь тийм л аргаар өвөлждөг улсууд шүү дээ.
condition bnga ajlulah bied muu uushiggui boldog ghiin bilee jpnd-d udsan hun uushig boor n muuddag gh ug ch bdin bnle
bi bas bugdii n avchirsan ch nemer algoo holdoj uheh geel bjin dahiad haniad hurtsen hamag bie zarzaigaal myaraad bjiin
Manaih dan conhtoi, gadaa hasah bolohgui ch ger huiten. Ehnii jil daarna, hoyor dah jilees daschihdag yum uu gaigui bolchih yum. Esgii shaahai, hovontei deel, temeenii nooson hantaaz l amind orno shuu dee.
Bas conhondoo garzar shurgesen hoyor davhargatai zuzaan hoshig hiihed dulaand ih nemertei yum baina lee.
эхний жил нэг тиймэрхүү байдгийн шүү, цаанаа л хүйтэн зэвийгээд. шал мянга халаалаа гээд монголын паартай байшин шиг дээгүүрээ тархах нь муу. яваандаа сурчдым байна оо.
1. Shidregnii door devsdeg gyalgar devsger avaad tavih
2. Tsonhnii bolon balkonii naana haaj tavidag zuil
3. Dooroosoo halaadag devsger
4. Nabe hiij ideh
5. Oroi bolgon haluun ofurond oroh
geh met yanz yanziin arga hereglene
Za neg ul buteh zuvlulguu Sake sain uu halaad aytaihan ovoljih bolno. he he
Gutalchin minee..bi chinii blog ruu orj bolohgui bn aa..namaig Add hiichih l dee :)
pls
Post a Comment