Monday, December 19, 2011

Японы Байгаль, шинжлэх ухааны музей

Хүүгийн хүсэлтээр энэ музейг сонгож үзсэн юм. Гол нь динозаврыг нь үзэх гэж. Уэно буудал дээр буугаад зам гараад өнөө музей рүүгээ яаж очих вэ гэсэн чинь Information center гэсэн түц харагдаад очоод асуусан чинь уриалгахан нь аргагүй Уэногийн том газрын зураг гаргаж ирж байгаад тайлбарлаж өгөөд музейн англи хэл дээрх танилцуулгатай цуг өгдөг байна шүү. Ойрхон юм билээ булан тойроод л. Билет нь дотроо ороод автомат машинаас авдаг тун амар. Музей үзэж байгаа хүн маш их байсан, амралтын өдөр болоод ч тэрүү. Бүх хүн хүүхдүүдээ дагуулж ирсэн бололтой ямар нэг цэцэрлэг бага сургуулийн аялал болж байгаа юм шиг л санагдаж байлаа, энд тэндгүй хүүхдүүд бужигналдаад. Энэ музей нь хоёр том барилгаас бүрдэх бөгөөд нэг нь дэлхийн үзмэрүүд нөгөө нь Японы өөрийнх нь үзмэрүүдтэй. Бид дэлхийн үзмэртэй байшинг нь л үзэж амжсан. Мөн ресторан, музейн өөрийнх нь сувенир шоп, 360 градусын кино театр /зөвхөн өөрийн танилцуулга киног л гаргана/, тусгай үзэсгэлэнгийн танхим гэх мэт хэсгүүдтэй. Мөн түүнээс гадна хамгийн онцлууштай юм нь бараг давхар болгонд хүүхдэд зориулсан өөрсдөө бүх юманд хүрч ажиллуулж харж барьж үздэг Exploring section байсан үнэхээр бахархмаар. Бас камераар зураг авах бичлэг хийх бол чөлөөтэйгийн чөлөөтэй. Аппаратыг нөхөр авч явсан болохоор зарим хэсгийн зургийг нь огт аваагүй байна лээ. Одоо өнгөрсөн хойно нь өөрөө зураг авдаг байж гээд л харамсаад сууж байна.
Энэ нөгөө Информэйшн түцний өмнө хавиас л дарсан зураг бололтой. 
Үүдэнд нь ийм хуучны галт тэрэг байв. Манайд бас байдаг биз дээ. 
Энэ зураг буруу харчихжээ. Босоо байх ёстой юм шүү. Таазанд байгаа юм. Усан дотор ийм том амьтантай тааралдвал усан дотроо ухаан алдаад живж үхэх байх даа хөөрхий.

Эхний танхим нь усны ертөнц. Хүлээгээд зогсож байхаар энэ оргилоос нь ингэж утаа савсдаг юм билээ.

Энэ халимны амны хөдөлгөөнийг механикаар дуурайлгаж үзүүлж байсан. 
Бодит хэмжээгээр нь л хийсэн байдаг байх даа. Том юм билээ.
Ёо би энэ зургийг янзалсан шдээ. Блог руу оруулахаар ингээд эргэчихээд байх юм. Дараагийн танхим нь амьтдын үүсэл хөгжил билүү төрөл зүйл ч билүү. 

Бөөн араг яс руу л яваад орчихсон. Энэ аймаар том амьтан байгаа биз. 

За би буруугүй шүү. Гилжийгээд үзчихээрэй. 

Шилэн хорго, гэрэлтүүлэг, дизайн энэ тэр бол гайхалтай. 

ТВ-ээр харахад жижигхэн л байсан, энд харсан чинь аймаар том юм билээ шд. Их амттай л гээд байгаа юм даа. 

Ёо би бол юун идэх. Харангуут дотор арзайгаад, хамаг үс босоод.
Халуун дулаан орны хорхой шаьвж нь том юм билээ том юм билээ. Иймэрхүү үзмэр нь харин манай хөөрхий Төв музейг санагдуулаад. 
Цаашлаад дэлхийн өөр өөр байгалийн бүсүүдийг дүрслэн харуулсан байв. Голдоо томоо дэлгэцэн дээр баримтат кино гараад л. Урдуураа сандлуудтай хүмүүс суугаад тэр киног үзнэ. Даанч манай хүн зургийг нь авсангүй ээ.

Үзмэрүүд нь ингээд задгай л байж байна лээ. Муудчихдаггүй л юм байх даа. 

Энэ зураг бас буруу харжээ. Кинон дээр Тарзаны үсэрч дүүлээд байдаг халуун орны мод чинь ийм том юм билээ шд. Доор нь очоод зогссон чинь Амазонкийн ширэнгэд явж байгаа юм шиг санагдаад.

Энэ халуун орны усан доорх амьдралыг харуулсан үзмэр байсан. Яг ус шиг целлойдоор хийсэн байв. 

Ий энэ ёстой аймаар том. 

Энэ наана байгаа хар дурангаар харж болно. 

Өнөө буруу харчихаад байсан загаснууд байна. Буцаж гарахдаа дарсан бололтой.

Ёо энэ усны амьтад чинь аймаар том юм байна лээ. 
Дараагийн давхар нь техник технологийн давхар байсан. Энэ үзмэрүүд рүүгээ орж ирэхээр өмнө бүхэл бүтэн нэг том танхим тэр чигээрээ физикийн тоглоомууд байсан бөгөөд хүүхдүүд яг тоглоомын талбайд тоглож байгаа юм шиг чөлөөтэй, дүүрэн байсан. Даанч манай хүн бас зургийг нь дарсангүй. Эцэг эх нь наагуур нь сандал дээр суугаад хүүхдүүдээ тоглож дуусахыг нь хүлээж байх. 

Японы анхны хиймэл дагуул бололтой. 

Анхны пуужин нь бололтой.

Анхных нь ч юмуу онгоц нь. Үзмэр болгоны хажууд мэдрэгч дэлгэц бүхий тайлбарууд байдаг юм. Эхэндээ их идэвхитэй үзэж байснаа сүүлдээ тоохоо ч байсан. 
Дараагийн давхар луу гүйгээд марш. Давхар болгоны хооронд урсдаг шат, лифт явахаас гадна үзмэрийн танхим руу орохоос өмнө 00, амрах хэсэг эсвэл дурсгалын хэсэг байна.  
Энэ нөгөө хүүхдүүдийн танин мэдэхүйн хэсэг. Exploring area. 

Чөлөөтэй тоглож гүйлдэж, юм хум гараараа барьж үзэж, дурангаар харж, танилцуулга тайлбарыг нь уншиж үзэж танилцана. Эцэг эхчүүд нь хүлээгээд л сууж байна. Тоглоомын төвд авчраад хаячихсан аятай. Японд нэг сайхан юм нь хүүхдийн тэрэгтэйгээ хаана ч явж болно. Ганц Япон ч гэлтгүй дээ.

За энэ музейн танилцуулга дээр байнга зураг нь гараад байсан хөхтөн амьтдын үзмэрийн танхим. Бүгдийг нь ингээд нэг дор нь хийчихсэн. 

Зүүн талд гадна нь дэлгэц бүхий самбар шиг юм байгаа биз. Түүн дээр энэ бүх амьтад байж байгаа, аль нэг амьтан дээр нь дарахаар тэр амьтны тухай бүрэн тайлбар нь баримтат кино нь бүх мэдээлэл нь гарч ирнэ.  
Хүүхдүүдийг том жижгийг нь харьцуулаг гээд ингээд нэг дор нь хийчихсэн юм шиг байгаан. 

Энэ хоёр панданы өмнө байнга хүмүүс овоороостой. Шинэ үзмэр юмуу даа.

Манай аргаль янгир хоёр Пумбатай цуг байж байна. 

Нөгөө шилэн хорготой амьтдаа хойгуур нь тойроод тавцан шиг зүйлээр гараад ардаас нь дээрээс нь харж болно. Том дэлгэцээр баримтат кино гарч байна. 

Зарим нэг амьтадтай ойртож танилцав.

Муухай юм бэ?

Манай тэмээ гээд орилох гэсэн чинь биш байна шүү.
За дараагийн давхар нь алдарт Динозаврын хэсэг.

Эдгээр нь Японы өөрийн газар нутгаас олдсон нь биш, зүгээр дэлхий дээр ийм ийм төрлийн үлэг гүрвэлүүд байсан олдсон гэдгийг үзүүлэх зорилготой. Тийм болохоор төрөл зүйл бүрээс нэг нэг ширхэг байх шиг байна лээ.












За энэ харин хамгийн сонирхолтой хэсэг рүү орчихсон шүү.
Одооны хөхтөн амьтдын өвөг дээдэс юмуу даа. Эсвэл Ice Age хүүхэлдэйн киноны баатруудын араг яс гээд ойлгочих.

Ёстой үзэж хараагүй амьтдын араг яс байна лээ.

Ёо энэ усны амьтдынх нь яс гайхалтай юм билээ. Бид нар шиг усны амьтан үзээгүй хүмүүст.


Энэ ёстой мангар том амьтан байсан. Ямар амьтны өвөг нь юм бүү мэд. Үхэр ч гэхэд хэцүү адуутай л арай төстэй юмуу.

Энэ хоёр мангас бол манай нөхөрт маш их таалагдсан гэж байгаа. Зургийг нь хэдэн талаас нь хэдэн янзаар авсан юм бүү мэд. 










Энэ Ice Age-ын сэлмэн соёот.

Хандгайны өвөг байна. 

Энэ их л харсан амьтан байгаа юм даа. Одоо байдаг ч билүү? Австралид билүү Шинэ Зеландад билүү нэг иймэрхүү гүрвэл байдаг даа.




Энэ хоёрын зургийг хичнээн авсан юм бэ?


Дельфин буюу далайн гахайн өвөг.

Усны яст мэлхийн өвөг. Өө ямар том юм бэ?
Дараагийн танхим нь хүний үүсэл хөгжлийн тухай байсан. Манай хэдийн сонирхлыг нэг их татаагүй бололтой маш цөөхөн зураг байна. 

Энэ арслан зааны соёогоор хийсэн эртний хүмүүсийн овоохой.

Энэ томоо завины макет байсан. 

Дараагийн танхим нь хими, физикийн ойлголт, тэдгээрийг тайлбарласан танхим байсан. Манай хэдийн сонирхлыг бүр огтхон ч татаагүй бололтой ганц ч зураг алга. Энэ танхимд оюутнууд дэвтэр номтойгоо ирчихсэн ёстой идэвхитэй нь аргагүй хичээлээ хийж байдаг юм билээ. 

Гадаа нь бодит хэмжээгээр халимны модель. 
Гарч ирээд метроны буудал руу алхахад Токиогийн СТӨ. 

Харин энэ бол урлагийн музейн гадаа байсан зарлал. Гояагийн үзэсгэлэн гарч байх шиг байна. 
 За нэг иймэрхүү явж музей үзлээ. Маш олон юмны зураг аваагүй байна аа. Хэзээ нэгэн цагт дахиж ирж Японы хэсгийг нь үзнэ, тэгэхээр дахиж зурагтай пост оруулна аа.

5 comments:

Гуталчин said...

waaaw ymr goyiin bee, gereltuuleg uzmeriin baigaa baidal ntr ih ongolog goyo saihan gej jigteihen umaa, bi sayani hagas umuu butend uzye geed amjaaguin.

anh ireed udaagui bhdaa Yaponi tov muzsei buyu undesnii muzeig n uzsen, mash ih sonirholtoi sanagdsan. daanch hamt yavaa hund maani todiilon sonirholtoi bgaaguim shig bnlee yaaraad boldoggui daraa irj uznee geed l duusgasan daa.

bi iim amitni muzei uzeheeree aigaad bdi sht neeh sonin haha, dalain amitadig usan dooguur selj yag hajuunaas n uzeh goyiin bn lee gehdee shal oor yertonts dalain dund gund bn gej bodhoor l dotor bachimdaad aigaad evgui sonin um bnlee hehe.

daraa ene muzeig uznee, bi bas baahan zurag avsan sht daanch bugdiig n jijiglene oruulna gheer tsag ih oroh geed oruulj amjihgui l bn hehe.

Anonymous said...

Delhiin tomovtor hotuudiin standart baidag ulirald 1 udaa esvel sariin 2-3 dahi buten saind olon niited unegui Muzei Teatr uzuuldeg. Oron nutgiinhaa soyliin medeelliin websiteiig olood shalgaj baival tiim buten sainaar n uzvel manai oyutnuudad ih zugeer baidag.

Dosu said...

yostoi goyo yum bna gooy bichleg boljee bayarlalaa

free-liver said...

Физикийн тоглоомтой хэсэг, физик химийн үзэгдэл тайлбарласан хэсэг гэх мэтийг монголын музейдээ нэвтрүүлмээр

Aamregled said...

аанхаа их гоё музай байна .. Бас түүхийн музэйгээр нь орж зураг авч баримтжуулаарай.. Монголд аймар тэнэг зураг авч болохгүй гэдэг тээ хэх э