Семестер дундын шалгат шүүлгээс арай гэж нэг юм мултарлаа. 22-нд нэг бие даалт өгчихвөл ер нь жаахан амьсгаа авах гээд л байна. Гэсэн ч шинээр орж байгаа хичээлүүдийн 7 хоног тутмын даалгаврууд булчихаад байх юмаа. Хэд хоног нойр муутай явчихсан чинь угаасаа юм гараад хэцүүдээд байгаа нүүр ам бүүр аймаар болчихсон. Би чинь сурах их үйлсээс бүүр төсөөрчихсөн байна шдээ. Тэгээд нэг л дасч өгөхгүй, эвэндээ орохгүй ч гэдэг юмуу, нэг горимондоо орохгүй ч гэдэг юмуу тэгээд байнаа хихихи.
Заа ойрын сонин хачин гэвэл Ueno явж музей үзлээ. Сайхан юмаа сайхан юм, зургийг нь оруулнаа. iPhone дээрээ хираганагаар бичиж сурлаа. Токио руу ер нь хүссэн газар луугаа төөрөлгүй явж сурлаа. Нөхөртөө интернэтээр инкан буюу нэрийн тамга захиалж авч өглөө Гүүгл транслэйт ашиглан. Өнөө тамганы компанийн сайтыг нь гүүгл дээр нээж байгаад орчуулагдаад гарангуут нь бөглөж явсаар байгаад нэрийг нь катагана хүснэгтээ харж байгаад бичиж өгөөд хаягаа англиар бичээд нүдээ аниад захиалчихсан чинь маргааш орой нь гэрт авчраад өгдөг байна шүү хихихи. Нээрэн миний утасны 14 хоногийн төлбөр 7700 иен гарсан байх юм. Би гадаад руу ярьдаггүй, ер нь дотроо ч нэг их ярьдаггүй, нэтийг тийм их хэрэглэдэггүй. Гэтэл яагаад ийм их мөнгө гарсныг ойлгохгүй байгаа. Тэгээд ч энэ Softbank чинь уг нь 1-9 цагийн хооронд сүлжээндээ үнэгүй ярьдаг гээ биз дээ. Миний ярьдаг хэдхэн хүн бүгд эдний сүлжээнийх. Анх утас авахад л таны сарын төлбөр 3500 иен л болно гээд байсан, би чинь утсаа шууд 30,000 иенийг нь төлөөд худалдаад авчихсан юм шдээ уг нь. Тэгээд байхад яагаад ийм гарсныг бүү мэд. Өнөө биллийг нь хараад ойлгохгүй юм чинь, жирийтэл сайхан ханзаар биччихсэн. Тэгээд бас хааяа сүлжээ нь унаад эсвэл ярьж байхад тасарч масраад байх юм. Утсандаа байгаа юмуу сүлжээндээ байгаа юмуу бүү мэд. BicCamera руу очих гээд амжихгүй л яваад байна. Нээрэн ийм цахилгаан барааны дэлгүүрээс утас авсан, оператор компанийн оффис дээрээс очиж авсан хоёрт ялгаа бий юу?
5 comments:
Iphone umu? Iphone bol net ni 4410 yen bdg, hechneen baga ch herglsen bai zaaval ene fee ni gardin. Tged nemegdeh ni suuri huraamj bolon yarianii chin tolbor bnda
Ter tasardagiin huvid suljee muutai gazar tgeed l tasraad bdimo hetsuu, utsandaa bishiin ble. Er ni softbank suljee muu gedin bile
Утсаар яриагүй ч суурь хураамж гэж авдаг, софтбанкны хамгийн хямд план 980 иен. Дээр нь нетийн төлбөр хэрэглээнээс хамаарахгүйгээр 4410 иен болно. Бас веб хэрэглэсний үндсэн багц гэж 315 иен нэмэгдэнэ. Тэгээд өдрөөс бусад цагт ярихгүй бол сарын төлбөр хамгийн багадаа 5705 иен гарах ёстой. Нэтийн хэрэглээнээс хамаарч төлбөр нь 1029-4410 иений хоорондох хэлбэлзэх планыг бас сонгож өөрчилж болно. Гэхдээ хэдхэн веб үзэхэд л төлбөр нь дээд хэмжээндээ хүрчихдэг учир бараг ялгаагүй. Хэрэв гар утсаараа нет бараг ашигладаггүй бол софтбанкийн сүлжээгээр нетэд огт холбогдохгүй гэж гэрээгээ өөрчилж бас болох байх. Тэгээд үнэгүй вай фай-тай газруудад ашиглаж болно. Сүлжээний хувьд софтбанк япондоо хамгийн муу нь, тийм болохоор бусад элдэв төлбөрүүд нь харьцангуй хямдхан байдаг. Миний хувьд сүлжээнийх нь чанарыг 3 сарын 11-нд биеэр шалгаж мэдсэнээс хойш au-дээ үнэнч үлдсэн дээ. Оператор, дэлгүүрийн ялгаа бараг байхгүй.
OMG amerikt 60-70 dollar internetteigee garaad humuus ih baina geed ugletsgeedeg tegsen yopond tom bish suljeenii hereglegchiinh hagas sard 80-85$ garna gej yopon ch ayultai zardaltai yumaa. net heregleegui baihad suuri huraamj 4400 yen/50$ garui gej arai dendnee.
Bolgoomjtoi l ehleh heregtei yum baina daa Mrs.Green.
Soninoos amerikt zarim turshlaggui hereglegchid hodoo gazar 3g-eer hamaagui neted orood utasnii tolbor n 1sard 10-20 myangan dollar davtsan tohioldol hed hed garsan zarim shuuhiin zarga n odoo hurtel urgeljilj baigaa.
Анон-д. 4400 гэдэг суурь хураамж биш юм. Хэрэв интернет хэрэглэхгүй гээд гэрээнд өөрчлөлт оруулбал 0 болно. Харин түүнийгээ мартаад гэрээгүйгээр интернет хэрэглэчихвэл задгайгаар тооцогдоод америк шиг хэдэн арван мянган доллар гарна. 4400 гэдэг нь хичнээн их хэрэглэсэн ч төлбөр нь адилхан гардаг plat plan. Яг бодит төлбөрийг нь шалгаж үзэхэд хэдэн зуун мянган иен гарсан байдаг. Смарт утас олноор зарагдаж plat plan гаргаснаас хойш оператор компаниудын интернэтийн сүлжээний ачаалал хэт нэмэгдэж хүндрэл гарч байгаа гэсэн. Хэт хүндрэлээс сэргийлж одоогоор зарим үед сүлжээнд холбогдох хурдыг хязгаарлаж байгаа.
Post a Comment