Хөөх миний муу блогийг ийм их хүн уншиж ийм нухацтайгаар хүлээж авдаг гэж огт бодсонгүй шүү ккк. За эхнээс нь хариулаад явчих уу даа. Хэрвээ сээгий үлдээсэн Anom-ууд эргэж орж ирж хардаг бол...
Тэр navigation device-ийг чинь анхнаасаа Olloo GPS-ийн нөхдүүд л GPS гэж ойлгуулсан шд. Ээж хад орьё гэвэл Ээж хад гээд хийхэд л "Та ийшээ тэдэн км, тийшээ эргээд тэдэн км яв" гэж зааж өгдөг гээд рекламдаад байдаг биз дээ. Тэр солонгосын таксинд байсан зүйл чинь яг адил л юм байх чинь билээ. Би тэгээд л ойлгоцон шд. Нөхрөөсөө асуусан чинь GPS биш navigation л гэдэг байсан юм билээ л дээ. Солонгосууд нь өөрсдөө их сонин хэлдэг юм билээ набигажи ч билүү. Би чинь техникээс хол эмэгтэй хүн намайг GPS navigation device хоёрыг ялгасангүй гэж загнаад яахнав дээ ккк.
Тэр зураг чинь эндээ байхдаа зүв зүгээр засагдаад босоо болчихоод байгаа мөртлөө блог руугаа чирээд оруулахаар огт өөрчлөгдөхгүй байгаа юмыг би яахын. Над шиг ингээд нэргүй сээгийтэй хэрэлдээд сууж байдаг хүн байна уу ккк.
Хөөе би smartphone-тэй шүү. Миний ухаалаг гар утастай байх үгүй нь миний хувьсгалын тохироо бүрдэж одоо л нэг онгоцоор хилийн дээс алхаж байгаатай огт хамаагүй юм шиг санагдах юм. Бүүр жаахан байхдаа вагоноор л Эрээн Бээжин орж байлаа, тэр үед чинь Эрээн Бээжин чинь одооных шиг гоё сайхан байгаагүй юм.
Хөдөөний малаар дуудаад байдаг хүмүүст хэлэхэд 1-рт би бараг 3 үеэрээ хотын хүн. Тэрнээс өмнөх гэвэл бүгдээрээ хөдөөнөөс орж ирж хүрээнд суурьшаа биз дээ. Манай гэр бүлийн хүн ч адил. Сүүлийн үеийн хотын иргэдийн л адил Тэрэлж орж морь тэмээ унаж үздэг. 2-рт 3 сая ч хүрэхгүй бидний цөөхөн хэдэн монголчууд бие биенээ хөдөө хотын малаар нь дуудаж гэдсээ жийлцэх нь сайн юманд лав хүргэхгүй гэж боддог юм. Би угаасаа тэр нутгийнх энэ нутгийнх гэж жалга довны үзэл гаргахыг яс махнаасаа эсэргүүцдэг.
За миний саяны бичсэн аяллын тэмдэглэлд монголоо муулсан зүйл Буянт-Ухааг Чингис хаан гээд нэрлэчихлээ гэж бухимдснаас өөрөөр ганц ч байхгүй дахиад уншаад үзээрэй. Монголын маань нэрийг гаргадаг ганц хааныхаа нэрээр юм болгоныг нэрлээд байх нь утгагүй санагддаг.
Би өөрөө нэг бүрчлэн жижиг зүйлийг ч ажиглан бичсэн аяллын тэмдэглэл унших их дуртай болохоор ингээд биччихлээ. Харин хэт нуршуу байна гэсэн шүүмжийг хүлээж авлаа. Дараагийн постдоо анхаарнаа.
Кааспер мээн! Тайвшир тайвшир, бид чинь их стресстэй нийгэмд амьдардаг юм билээ шд. Ингэж нэргүй сээгийнд хүртэл нервтэж хамаг тархины эд эсээ үхүүлээд байвал бидний цөөхөн хэдэн монголчууд урт насалж улс орноо хөгжүүлж чадахгүй шүү ккк. Миний өмнөөс хариулт өгсөнд баярлалаа.
За ямар ч байсан юм бичиж байгаа хүн элдэв юм дуулдаг гэдэг эхнээсээ ингээд эхэлж байгаа бололтой. Гандан буурахгүй шүү хө. Хэдэрлэхийг нь хэдэрлээд тусгахыг нь тусгаж аваад бичээд байнаа.
5 comments:
Блогийнхоо статистикийг хартал миний энэ со-д зорчсон сүүлийн пост хандалтаараа мянга даваад 2 мянгад дөхчихсөн явж байх юм. Хаанаас хандсаныг нь хартал Zaluu.com/news/reader гэжээ. Тэгэхээр нь тэр залуу цэг ком руу нь ороод мэдээнүүдийг нь доош нь гүйлгээд харж байтал миний пост байж байх юм. Тэгээд л хандалтын тоо тийм өндөр болоод сээгий мээгий чинь арван хэд даваад байгаа юм байна шдээ. Яагаад энэ олон блог дотроос миний муу блогийн энэ бичлэгийг олж авчраад тавьчихсан юм бол доо. Даанч хүмүүс их ноцтойгоор нухацтайгаар шүүмжлээд байсан юмаа. Би чинь тэр мэдээний сайтууд шиг албан ёсоор мундаг бичихгүй шүү дээ. Нэг хэн ч танихгүй хүүхэн ийш тийшээ явсан сууснаа өөрийн бодлоор өөрийн үгээр өөрийнхөө үүсгэсэн орон зайд сараачсан болоод л сууж байна.
Эсвэл энэ сайт дээр тавигдаж байгааг бодоход овоо юм бичдэг олонд танигдсан блогийн хүн байж ийм хачин юм бичлээ гэж бодсон юм болов уу?
Хуц гэхгүй юу муусайн дураакуудыг. GPS, навигэшн 2 чинь бараг л нэг зүйл. Тэгээд ч хүн өөрийнхөө блогт юугаа яаж нэрлэнэ уу, нуршина уу товчилно уу өөрийнх нь дур шүү дээ.
ниа ниа, өөлгөн шдээ
Хүмүүс тэгжил байг. тоохгүйл байхгүй юу. хөөрхөн блог шүү. Дандаа уншдаг шдээ. Бичээд байгаарай. Нуршуу биш шүү.
Хүн яг л байгаагаараа байх хэрэгтэй. Хэн нэгэнд таалагдах гэж ч юм уу блог хөтөлдөггүй шд. Ер нь л энэ зарим нэг хэсэг оюуны сааталтай хүмүүс монголоор мэр сэр байнаа. Эд нар аягүй л бол ийм муухай сэтгэлтэй байгаам чинь гадуур явж байвал ардаас хутга зоогоос гүйж чадах л гарууд байхдаа хаха.
За ямартай ч үнэхээр гайхалтай. Өөрийн чинь блогоор би аялаад маш их удаж байна өө. Ооё худлаа худлаа нээх их бишээ.
Гэхдээ л ер нь Гуталчин Гилийн хатан та гурвийнхаар зоолттой байнга ордог юм.
Их сонирхолтой өөрийн үзэл бодолоо чөлөөтэй илэрхийлдэг тэгсэн хэрнээ шаал өөр гурван ертөнц. Сонирхолтой шүү. Надад Солонгост аялсан нийтлэлүүд чинь таалагдаж байгаа шүү.
нэргүй сэтгэгдэл авдаггүй болгож болохгүй юу? энд ямар нэг асуудал дэвшүүлсэн хэлэлцүүлэг хийж байгаа биш болохоор хүний хувийн орон зайд ингэж дураараа хандана гэдэг бүдүүлэг шүү дээ. олон нийтийн сайтууд биш дээ ямар.
Post a Comment