Өчигдөр Дорноговийн уугуул нэг өвөө ирээд манай ажил дээр. Төрснөөсөө хойш өдийг хүртэл 60 гаран жил тэндээ амьдарч байгаа хүн. Ийш тийшээ явж үзээгүй. Тэнд ургадаг сакураг бол мэдээж насныхаа тооноос хэд дахин олон харсан байж таараа.
Би хөдөө явсан зургуудаа янзалж байлаа л даа. Тэгсэн чинь бүйлс /бүйлээс ч гэдэг, латин нэр нь Amygdalus/ модны зураг үзэж байхад тэр өвөө харж таараад. Бид хоёрын дунд ийм яриа боллоо.
-Наадах чинь сакура байна тийм үү?
-Үгүй, сакура биш, бүйлс.
-Аан тийм үү? Энэ хаана ургадаг юм?
-Энэ хаа сайгүй л ургадаг юмөө. Манай төсөлд хамрагдсан хүн гэрийнхээ гадаа тарьчихсан байна.
-Хүүе энэ чинь сакура мөн л байна даа.
-Та сакураг яасан сайн мэддэг юм. Япон яваа юу?
-Юу гэж дээ. Манай тэнд чинь сакура ургадаг шүү дээ. Яагаав нөгөө энергийн төв гэдэг газар. Хүмүүс Догшин хутагтын япон шавь тарьсан гээд байдаггүй юу.
-Аан нээрээ тийм шдээ. Гэхдээ энэ сакура биш л дээ. Бүйлс байгаа юм.
-Манай тэндэх чинь энэ мод дүрээрээ л мөн байна даа. Цэцэг нь яаг мөн байна. Тэгвэл тэр чинь сакура биш энэ бүйлс чинь л юм биш үү. Энэ тэгээд монгол мод уу?
-Монгол байлгүй яахав. Сүүлийн үед чимэглэлийн мод болгож гудамж талбайд их тарих болсон. Их сайхан цэцэгтэй болохоор нь. Хавар навчнаасаа түрүүлж цэцэг нь гардаг юм.
-Өө тэгвэл ямар юмны сакура байх юм. Манай тэндэх чинь бүйлс л юм байна шдээ. Даанч тийм байхаа. Хэдэн жилийн өмнө ч билээ, баахан японууд хэдэн монголчууд ирээд сакура нэмж тарина гээд суулгаад л байсан, суулгаад л байсан ганц ч ургаагүй шд. Хавар нь хуучин байсан хэдэн мод нь л цэцэглээд эхэлж байгаа юм. Японуудын тарьсан ориг сакуранаас нь хүний урманд нэг нь ч ургаагүй бүгд үхсэн.
Ийм л яриа болсон юм даа. Сакура бүйлс хоёр бол нэг овгийнх л доо. Чавга, тоор, интоор, бүйлсийн самар /almond/, гүйлс буюу чангаанз эд нар бүгд нэг овгийнх /Prunus овгийнх/. Харин тэр Дорноговьд ургадаг нь японд ургадаг Сакура буюу Japanese cherry /Prunus Serrulata/ мөн эсэхийг бүү мэд. Бодвол мэргэжлийн хүмүүс нь очиж үзээд энэ бол монгол бүйлс биш японд ургадаг нэг төрлийн сакура мөн байнаа гээд тогтоочихсон юм байгаа биз. Япондоо энэ сакура чинь 200-аад төрөл зүйл байдаг юм гэсэн. За тэр сакура ч яахав. Монгол сайхан бүйлснийхээ зургийг оруулая. Энэ бол жинхэнэ монгол мод шүү.
Бүгд манай газар шороонд ургаж байна. Бахархмаар байгаа биз дээ. Хотын цэцэрлэгжилтэнд бүйлсийг л их хэмжээгээр таримаар санагдаад байдаг юм. Хавар эрт цэцэглэнэ. Цэцэглэчихээрээ ямар гоё харагдана гээч.
Уучлаарай эгчээ зургийг чинь зөвшөөрөлгүй нэтэд тавьчихлаа. |
Чацарганадаа хайртай юм болохоор яаж зүгээр байхав. Зургийг нь оруулчихнаа. Яг одоо ингээд ургачихсан байна даа хөдөөгүүр. |
Арааны шүлс чинь асгарч байна уу? |
Асгаруул асгаруул...ккк. Малина буюу бөөрөлзгөнө. |
Хотын гудамжаар ингэж ургасан байвал гоё оо? |
Бүгд манай газар шороонд ургаж байна. Бахархмаар байгаа биз дээ. Хотын цэцэрлэгжилтэнд бүйлсийг л их хэмжээгээр таримаар санагдаад байдаг юм. Хавар эрт цэцэглэнэ. Цэцэглэчихээрээ ямар гоё харагдана гээч.
7 comments:
taniig iim zuragnuud oruulahaar bur horhoi hureed bh umaa. ysn goyiin beee
Gutalchin
engergy-n tovd tarsan modnuudiig zarim ni sakura bish l geed baidgiim bn lee. chitsargana ch goe haragdaj bn shuu
Би буйлс болон малинаг үрээр тарьж байгаа. Ирэх жилээс хөрсөнд суулгаж үзнээ. Сайхан зургууд байна.
Мэргэжлийн хүмүүс нь ялгах юм байгаа даа. Би бол Сакура л гэж харах юм байна. Эндхийн Сакура нэг иймэрхүү цагаан, Ягаан хөөрхөн цэцэгтэй мод л харагдаад байдын шдээ. Нээрээ энэ модыг чинь УБ-т жигд таричвал хавар их л гоё байх юм байна даа.
Бүйлс ч гоё харагдаж байна шүү. би өнгөрсөн хавар баахан бүйлс үрээр тариад уг нь их хөөрхөн ургаж байсан юм. тэгээд зун лагертаа аваачаад суулгасан чинь бүгд чад хэхэ. ганц нь л ургах янзтай байна лээ. урьд нь мод тарьж үзээгүй болохоор туршлагагүйтсэн байхөө. миний ойлгосноор тогоогоо л сайн бэлдэх хэрэгтэйм шиг байлээ.
ene buileesnii tsetseg ni ih goe budeg yagaan ongotei yum bna. omnogiviin gurvantes-d urgadag buileesnii tsetseg ni arai tod yagaan bsan shi sanagdjiin. anyway, uneheer goe haragddag shuu.
nmn
Бүйлэс
сайрнайтан овог
Prunus төрөл шүү дээ , дэд төрөл нь Amygdalus :)
Post a Comment