Thursday, September 22, 2011

Ажилдаа орж ирээд

шуугиулж өгч байнаа. Өчигдөр орой онгоцноос буугаад өнөөдөр өглөө ажилдаа ирээд ширээн дээр овоорсон ажлаа захаас нь шүүрээд л сууж байна. Энэ долоо тэгээд ирэх 7 хоногт ажиллаад л явах нь дээ. Ирэх 7 хоногийн 5 дахь чинь 30 байхгүй юу. Би 1нд Япон руу ниснэ. Бараг нисэх хүртлээ л ажлаа хийх байх даа. Тэгснээ weekend-ээр Япон яваад нэг дэхээс нь хичээлдээ орчих юм. Ёоо эрс солигдох нь дээ. 
Би энэ ажилд орсноосоо хойш ер олигтой олон хоног амарч үзээгүй гэхэд болно. Сая хайран амралтын хоногуудаа үхүүлж байхаар гээд 10 хоногийн амралт аваад Солонгос явж амарчихаад ирлээ. Уг нь цаашаа Америк орох байсан ч онгоцны тийз оройтож захиалснаас аймаар үнэд орчихож, бас очоод дөнгөж 4-хөн хонох болчихоод байсан тул их тав тухгүй аялал болох гээд байхаар нь аргагүйн эрхэнд Америк явахаа цуцлаад тэр чигээрээ Со-д 11 хоночихлоо. Их сонинтой, удахгүй зурагтай гоё постууд хийнээ, санаа бодлоо ч хуваалцая. Эхлээд энэ ажлаасаа жаахан нимгэлэхгүй бол болохгүйнээ. 

2 comments:

Гуталчин said...

Saihan ayalaad amraad irevuu, postig n huleej suuyaa gesnees MIAT-r yavahuu? bi ug n bilet zahialgand oruultsan bsan chn miatiin huuhen budilaad hasagdchihaj. Korean air-r damjih gsn MIAT-s unetei umaa hehe, oyutan hund mongo bas chuhal sht hehe.

Nogoohon said...

МИАТ-аар ниснэ. Гэхдээ үнэ ханшийг нь мэдэхгүй байнаа. Миний билетийг цаанаас сургуулиас аваад явуулчихаж байгаа юмаа. Тэтгэлэгт орчихсон болохоор. Уг нь МИАТ-д оюутан залуусын хөнгөлөлт гээд 25% хөнгөлж байгаа биз дээ. Тэгсэн ч гэсэн үнэтэй байна уу? Харин тий шдээ мөнгө хэрэгтэй шд. Сая бид нар со явахдаа гэр бүлийн хөнгөлөлт гээд ёстой зад хямдарсий шд. үнэн баярламаар.