Friday, September 23, 2011

Солонгост зорчсон тэмдэглэл - 1

За байз онгоцноосоо эхэлдэг юмуу даа. Бид МИАТ-аар нисэв ээ. Гэр бүлийн хөнгөлөлт гээд овоо сайхан хямдарсан шүү. Манай хоёр хүүхэд зөвхөн таксаа төлөөд үнэгүй, би 25% хөнгөлөгдөөд гэх мэт. Эмээ болохоор ахмадын хөнгөлөлт 45% гээд. Нээрээ эмээгээ авч явсан шд хэлсэн билүү. Манай эмээ 82 настай мөртлөө давын дажгүй нисээд яваад ирсэн. 

Би гэдэг хүн чинь онгоцонд сууж үзээгүй байсан шд хихихи. Ичмээр юм даа өдий болтлоо ганц ч удаа онгоцонд сууж үзээгүй. Тэгээд сая явахдаа л анх удаа сууж үзлээ энэ онгоц гэдэг юманд чинь. Дажгүй л юм байна. Буянт-Ухаа дээр хүн тосох гэж эсвэл гаргаж өгөх гэж л очиж байснаас өөрөө паспортоо бариад чемоданаа чирээд орж байсангүй. Сэтгэгдэл гэвэл их сайхан байсаан, манай хүн хамаг пасспортоо бариад тэрэгтэй чемодануудаа түрээд урд гарч гүйгээд би 2 хүүхдээ эмээтэйгээ хөтлөөд араас нь гүйгээд. Эхлээд мэдээж бүртгүүлнэ ачаагаа өгнө. Дараа нь 5 алхаад гаалийн хяналтаар гарна. Хамаг юмаа сагсанд хийгээд төмөр шалгагчаар гараад. Цаашаа 5 алхаад монголын immigration. Деклараци гээд байдаг билүү бөглөдөг жижиг цаасыг бөглөх гэж харин ёстой ухнатсан шүү. 5 хүний юм биччихээд бариад оочерлоод очсон чинь "Уучлаарай монгол талыг нь монголоор бөглөнө үү". Ёоо дахиад 5 хүний юм монголоор бөглөдөг байна шд. Буянт-Ухаа гэснээс энэ нэг ичмээр жижигхээн онгоцны буудлаа юун сүртэй Чингис хаан онгоцны буудал энээ тэрээ гэж нэрлэдэг байнаа зүгээр л Буянт-Ухаагаараа л байж байхгүй. Үнэн санаа зовмоор гэдгийг нь ирэхдээ дэндүү мэдэрлээ. Явахад ч яахав нэг их анзаарагдахгүй юм билээ. За тэр талаар дараа нь бүр дэлгэрэнгүй бичнээ. 

МИАТ-ын шинэ том онгоцоор нь ниссэн. Том жижгийг нь би яаж мэдэхэв манай хүн л урьд нь хоёр эгнээтэй жижиг онгоц байсан энэ харин 3 эгнээ суудалтай шинэ гоё том онгоц байна гэсэн. Нислэг эхлэхэд үйлчлэгч нь аюулгүйн зааварчилгаа өгдөг дөө. Тэгсэн миний инээд хүрээд инээчих гээд болдоггүй. Манай 2 хүүхдийн үздэг нэг хүүхэлдэйн киноны панданы бүжигтэй их адилхан харагдаад. Яанаа над шиг мэдрэл муутай хүн байна уу? Байхгүй л дээ. Үйлчилгээ дажгүй сайхан, тав тухтай санагдсан. Нэг юм зөвлөхөд доогуураа шалдан нүцгэн онгоцонд явах хэрэггүй юм билээ. Сийгээд даараад байсан шүү. Надаас өөр шорттой нүцгэн хүн еөр алга.  
Энэ зураг ерөөсөө босоо болохгүй юм яаж ч засаад.
Уг нь кино гаргаад байгаа боловч дуу нь чихэвчээрээ ерөөсөө сонсогддоггүй юм билээ. Угаасаа тэгдэг ч юмуу энэ удаа тэгэж таарсан ч юмуу бүү мэд. Бусад суваг дээр зүгээр өөр хөгжим дуу яваад байгаа мөртлөө киногоо сонсоорой гэсэн 1,2-р суваг нь паржигнаад л. 
За тэгээд замдаа манай 2 сахилгагүй хүүхэд сандлын голоор хөөцөлдөж нуугдаж тоглон хүн амьтны тэсвэр тэвчээрийг алдагдуулах шахсан, эмээ "Энэ цонх монх нь онгойдоггүй юмуу салхи савир ордог ч болоосой" гэж хэлсэн гэх мэт хөгжилтэй үйл явдлууд болсныг эс тооцвол дажгүй 2 цаг 50 минут нисээд онгоц газардах дөхөв. Тэндэхийн цаг манайхаас нэг цагаар түрүүлж явдаг болохоор бараг 5 болж байв. Манай 2 хүүхэд эмээ бид 4-ийн хувьд цоо шинэ орчин цоо шинэ ертөнц болохоор газардах дөхлөө гэж зарлангуут бид нар цонхон дээрээ шавав. Халуун чийглэг орны саглагар мододтой нов ногоон овон товон арлууд, жижиг жижиг усан онгоцууд хөвөх далайн булан харагдсаар Инчеоны буудалд онгоц маань газардлаа. Цонхоор цэнхэр өнгөтэй Korean Air-ын онгоцууд яралзан харагдсаар нэг их том шилэн байшин л үргэлжлээд байлаа. "Инчеоны буудалд газардлаа, тэр ахмадтай тэр хөлгийн баг та бүхэнд үйлчиллээ, МИАТ компанийг сонгон үйлчлүүлсэн та бүхэнд баярлалаа, баяртай" гэж зарлаад хүмүүс босоод цүнх саваа аваад гарах гээд пижигнэчихлээ. Сэтгэл хөөрөөд л ямар орчин угтаж авах бол, аймаар бүгчим халуун гэсэн үнэн болов уу гэсэн есөн шидийн бодол толгойд эргэлдсээр эмээгээ хөтлөөд 2 хүүхдээ чирээд нөхөр араас гар цүнхнүүдээ чирсээр баяртай хэмээн эелдэг ёслох үйлчлэгч хүүхнүүдэд дохилзсоор хаалгаар гараад ирэхэд харваас солонгос царайтай онгоцны буудлынх нь үйлчлэгч нар зогсоцгоож байна. Манай онгоцоор солонгост эмчлүүлнэ гэсэн нилээн хэдэн хөгшин залуу хүүхэд шуухадтай хүмүүс явж байсан. Нэг суугаа эмээ байсан. Түүнд тэрэг хэрэгтэй болоод монгол онгоцны үйлчлэгч цаашаа нөгөө со охидод хэлэхэд за одоохон гээд wheelchair түрээд ирнэ лээ. 
Онгоцноос дөнгөж орж гардаг шилэн хоргыг яваад цаашаа байшин руугаа ортол "Өө ямар том юм бэ?". WC ормоор санагдаад хажуу тийш хартал байнаа. Эмээгээ чирээд яваад ортол "Өө ямар цэвэрхэн тохитой юм бэ?". (Жорлонгийн талаар сүүлд дэлгэрэнгүй бичнэ!) Тэгээд цаашаа уртаа гудмаар яваад л байлаа яваад л байлаа. Тэгээд урсдаг шатан дээр ирлээ. Одоо доошлох юмуу? Тийм. За за эмээтэй явж байгаа юм чинь лифтээр бууя. Лифтээр 1-р давхарт гараад иртэл метроны зогсоол байж байдаг юм даа. Метро ирж байна гэж хэдэн хэлээр хэлчих вэ? 5 байсан байхаа. Жижигхэн shuttle train-д суугаад хөдөллөө. Онгоцноос буусан бүх хүн ингэж л явж байгаа юм. Гэхдээ багтахгүй бол дараагийнхад нь сууна. 5 минут тутамд ирнэ. Нөгөө тэргэнцэртэй эмээг нэг үйлчлэгч со охин түрчихсэн явж байсан. Ирсэн метро нь эхлээд цаашаа хаалгаа онгойлгож доторх хүмүүсээ бүрэн буулгасны дараа наашаа хаалгаа онгойлгож хүмүүсээ суулгана. Их удаан явсангүй 1 минут болсон уу болоогүй юу нэг газар ирээд зогслоо хаалга онгойлоо буулаа дахиад урсдаг шат дээшээ. Дээшээ урсдаг шатаар гараад иртэл Immigration гээд сум заачихаж. Очтол олон цонхнууд байна. Boarding pass-аа онгоцон дотор нэгд нэгэнгүй бөглөчихсөн байсан болохоор амар юм билээ. Зарим хүмүүс тэнд бичээд зогсчихож байгаа юм. Цонхон дээр нь очтол нэг жаахан охин байна. Уг нь надтай чацуу л юм шиг байгаан. Ямар ч овор багатай харагддаг юм эсвэл үнэхээр тийм залуухан ч юмуу. Бидний пасспортыг хүн нэг бүртэй тулгаж хараад штамп дараад тавтай морил гээд өгөв. Цаашаа гартал дахиад нэг доошоо урсдаг шат. Буутал томоо өндөр таазтай заал байгаан. Миний ухаан санаа дэн дун байсан юм болуу би тэнд юу юу байсныг одоо ерөөсөө санахгүй байх юм. Ачаа гарч ирдэг конвероор чемоданууд урсаад гарч ирж байна. Манай чемоданууд ирж байна, май цүнхээ авч бай аваад ирье гээд нөхөр тэрэг түрж очоод чемоданаа аваад. Бид нар наана нь сандал дээр сайхан суугаад. Жаахан удсан бол чемоданууд маань дахиад тойроод эргээд явчих байсан байна лээ. "Ийм хурдан гараад ирж байгаа юм байх даа. Манай хүн урдаас ирэхдээ ачаагаа хүлээж байна гээд Буянт-Ухаа дээр мөд гарч ирдэггүй биз дээ" ухааны юм бодож суутал болчлоо явъя. Цаашаа явтал гааль руу нь ороод ирж байгаа юм. Бас дахиад нэг custom declaration бөглөх боллоо. Ёоо ахиад 5 хүнийхийг гэтэл ашгүй нэг гэр бүл дундаа ганцыг. Гэтэл нэг хүн хүрч ирээд манай чемоданаас нэг жонгисон дуутай шар таваг шиг юм зүүчихлээ. "Өө нөгөө балай шар юмаа зүүчихлээ. Борцноос л болсон байх" гээд манай хүн үглээд байна. Яасан гэсэн но-той шалгах шаардлагатай чемодан савандаа энэ нэг жонгиносон дуутай пиавр шар тавгаа зүүдэг гэнэ. Бүх юмыг нь задалж нэг бүрчлэн үздэг юм байх өө. Ийм жонгиносон юм уяулсан монголчууд зөндөө байсан. (Бараг бүгд ч юмуу? Манайхан дандаа ааруул борц шууз гээд но-той идэх юм авч явдаг болохоор тэр байх.) Бөглөсөн цаасаа үзүүлээд гарах хэсгээр нь гартал ачаа барааг дэлгэж задлаж үздэг бололтой газар луу л манай хүнийг чемодантай нь дагуулж ороод манийг 2 хүүхэд эмээ үлдсэн 2 чемодантай маань цаашаа гар гар гээд том хаалга руу заагаад байна. Нөхөр цаашаа гарч бай гээд дохиод байна. Нөгөө том хаалгаар нь гараад иртэл өө ингээд гараад ирж байгаа юм байна шдээ. Хүн амьтны нэр ус бичсэн цаас маас барьсан баахан хүмүүс рүү гараад ирлээ. Ёоо цаана нь мангар том орон зай. Онгоцны буудал гэдэг чинь ийм том ийм гоё байдаг юм байна шдээ. Энд тэндгүй эрээн мяраан дэлгүүр хоршоо, чемоданаа чирсэн хүмүүс бужигналдаад л. Яасан ч гоё цэвэрхэн юм, гял цал юм, гоё тохижилттой юм гээд л хараад зогсож байтал манай хүн гараад ирлээ. Энд байна гээд даллатал хүрээд ирэв. За гарч такси олъё. Үүд рүү тэргээ түрээд л ум хумгүй гарахын түүс болоод бараг гүйлдсэн байхаа хахаха. Тэгээд гадаа хаалгаар нь гараад иртэл ёо яг саун дотор байгаа юм шиг үгүй ээ нэг усанд орсны дараа ванны өрөө нэг нойтон халуун бүгчим байдаг даа. Яг тийм юм руу яваад орчихлоо. Надад яваад орчихсон санагдаад байгаа болохоос уг нь гадаа гарч ирж байгаа байхгүй юу. Нэг солонгос хүн манай хүнд дөхөж ирээд ярьж байна, такси авах уу л гэж байгаа бололтой манай хүнтэй хэд 3 үг солиод манай тэргийг түрэлцээд зам руу цаашаа явлаа. Гадаа бүрэнхий болж байна. Нэг зам хөндлөн гараад цаад талын зам дээрх хар Старексд манай чемоданыг хийлцээд эмээ хүүхдүүд бид нарыг арын хаалгаа онгойлгож тэврэх нь халаг суулгаад манай хүн урьд нь суугаад хөдөллөө дөө. 
Бүх такси нь ийм GPS-тэй. Энд нь очих газрынхаа хаяг юмуу тоог хийхэд яг үүдэнд нь очдог юм билээ.

Онгоцны буудлаас дөнгөж хөдлөөд явж байна. 
Гар утсаараа авсан зурагнууд оруулчихлаа. Дараагийн постуудад гоё гоё зураг оруулнаа. Үргэлжлэл бий.


17 comments:

Anonymous said...

goy yumaa! ih sonirholtoi bailaa daraagiinhiig huleej baiy! bi bas urdni koread ochij baisan gehdee neg hogiin yum boljiisoon! inchon-iin ongotsnii buudal deer buugaad noil oroh geed soyoliin shok bolsondoo :p

chuups said...

ongotsnii buudliin brand delguuruud ni goe shuu, tendees l shoping hiimeer yum bilee

Anonymous said...

тэр машинд байгаа чинь navigation.

Anonymous said...

hi, saihan amarsand chini bayar hurgey. Bi bas ger buleeree neg tiish yawj amrahiimsan gej bodood bgaa. Ene jil barag chadahgui bolloo. Daraa jil sain tuluvluj beldej bgaad neg tiishee yawah gesiimaa. Tegeed So yavj amrahad bagtsaagaar zardal her garch bna gedgiig l asuuh sanaatai..?!

Anonymous said...

saihan ayalsand bayar hvrgey!! gehdee 1 heleh yum bainaa. 1 hiliin dees alhavuu gui yu l gadnii bvh yum ni saihan sangdaad baahan l Mongoloo myalah yumaa. Mongol maani dongoj hogjij ehelj baina naad ulsuud chini tsagtaa bas l manaih shigel baisan gedgiig bodmoor yum daa. mongoloosoo garahdaa Mongol hvn bol Mongol heleree l boglono gedgiig iim saihan heltei ustai hvn oilgomoor l yum. za za unshihad ih nurshuu sanagdlaa. za uuchilarai

Cаарал said...

Харин тийм, монголчууд хилийн дээс алхангуутаа л ингээд Монголоо муулаад эхэлдэг юмштэ. Эсрэгээрээ сайн магтах хэрэгтэй, солонгос илүү гоё байсан ч яаж ийгээд муулах юм ол. Гэснээс солонгос явж үзэх юмсаан...

Anonymous said...

anh udaa hiliin dees alhaj baigaa hund tegej l haragddag . gehdee manai mongol bol uneheer toos shoroo ihtei bohir zavaan haragddag ni unen shd.
manai uls yahav hogjij baigaa oron gedeg ni unen l dee gehdee ene hunii hiisen aylal saihan l baisan bolood ingej temdeglelee bichij uldeej baihad manaihan teriig ni zaaval shuumjilj enee teree gej muu muuhaigaar heleed baih shaardlaga baihgui l baih. bid chine yagaad neg negendee dem ogch chaddgui ulsuud ve.hun muulaad baigaa ulsuud anh ehees torohdoo l ene bugdiig uzeed harchihsan meddeg boltson baigaagui ni l lav baih. ene huuhen harin ch anh udaa gadagshaa garch baigaa gehed english helnii medleg ene ter ni haritsangui sain bna shd. haa ch ochison helgui usgui budilaad baihaargui l sanagdlaa . saihaan aylal bolson gedegt naidaj bna daraagiin hesgiig ni huleej bna shuu amjilt husye

Anonymous said...

ene odoo yu be buur itgehgui bna ehleed zugeer maazraad hunii anhaaral tatah geed iim yum bicheed baigaa yum baih gesen chin uneneeesee bichsen yum shig bna yanaa ene yugaa ch medehgui umhii unertuulsen huduunii har maluudiig har malaa chi yadaj naad ulaanbaatart chin zarj baigaa smartphone-s gantsiig abaad delhii ertuntstei taniltsaach tegeed bas neg blogrohuu yum neechihsen yum uu haashaiin iim erguu huduunii maluud odoo hed bainaa ain commentiin unshsan chin neleed baigaa bololtoi shuu eee buu uzegd burhan min buur sejig hurchlee tegeed ene umhii huduunii mal bas nuhur huuhedtei ain ted ni bas iim teneg umhii maluud baigaa daa ain yooooyyy yanaa tegeed urgeljlel bas bii gejchihjee ene uls eh oron yu bolj bnaa ain burhan min neg bol tedniig ibeej jaahan ch bolob gegeeruulj ali esbel zugeer l bugdiig ni nirgeed ug tegbel teneg umhii huduunii maluud ugui bolchihbol bid ochij ulsaa uls shig bolgie uuniig l burhanaas guie daa uur ch hiih ch heleh ch ug alga

Anonymous said...

hahahaha english sain ain GPS bolon navigation-aa yalgahgui neg zurag yanzlaad ch tabij chadahgui tegeed bas computer heregleh gej oroldono aiin erguu huduunii har umhii mal min ehleed yadaj naad zabaan hir sair bolson bor garaa sain ugaaj tseberlej archilj suraad computert hur ain daraa ni naad umhii unerteed bgaa bugsun biee tseberle

Anonymous said...

za ene muu anonymous ntr bol yostoi zail uhsen baas chamd yamar hamaa baina burtguuleed ch bichij chadahgui hevtjiij ih yum dongosoh yum! hun yavsan zuiliinhee tuhai uuriinhuu blog deer yu gej bichne chamd yamar hamaatai yum! unshih neg ni unshina shd! eldev yanzaar doromjloh bol ta nariin hiij chadah gants zuil. neg l ih eh oronch setgeltei amitad! hun burt eh oronch setgel baidagiin! gehdee ta nar shig il gargaj ongirch yavahgui! hunii tsag gargaj bichsen zuiliig unshaad setgegdelee zuv huvaaltsaj chadahgui archaagui doroi bodoltoi amitan be! Unen zuiliig uneneer ni shuud l bichsen baina shd! harin ch zov! cham shig iim teneg yumnuudaas l bolj mongol iim baigaan! seoul ulaanbaatar hoyoriin seoul iluu saihan tohijilt ihtei ih aytaihan ene bol unen! harin haana ch yavsan eh oron min setgeld min bair ezelen baijiidag! eh orondoo hairgui hun baihgui! Ub utaagaar duuren ni unen l bizdee! bitgii teneg yum bichij baigaach erguu malaa!

Anonymous said...

nemj helehed ta nar shig iim archaagui doroi humuus mongolchuud geheer bi mongol ulsaasaa ichdeg! yagada gevel mongolchuud buduuleg archaagui negniigee demjdeggui amia bodson gej boddog! sanaa zovmoor hun zuv amidarch bolno gehdee uuriin gsn tarhitai baih heregtei! hugiin tuulishirsan niigmiin hog shaaruud!

Anonymous said...

новш оо чиний газар үзсэн чинь тэндээ л байдаг юм байгаа биз! энийг бичсэн хүн чамд ямар гай тарьсан юм? эргүү, тэнэг, оюуны хомсдолтойгоо зарлах хэрэг байгаа юмуу? битгий нэгнийгээ ингэж бай хүн аян замын тэмдэглэлээ л бичсэн байна!

Anonymous said...

Butshadaa Duty Free gees shopping hiigeerei yum ni ch gaiagui une ni ch hyamdhan

би said...

хэхэ, энэ яаар тэнэг гарууд нь юундаа бухимдаад тэнэгтээд байгаан бол. Хиртэй гараараа пси дээр хүрхээр яаадаг вэ айн, хаха
Хөдөөний хүн нөхөр хүүхэдтэй байж бас болохгүй тэ, ёооё өөрийг нь харин ниргээсэй. Ийм тэнэг гар өөрийгөө Монгол гээд тэгээд ийм юм бичээд сууж байдаг.

Buyanaa said...

Бичлэгийг тань уншаад хуучины явдал санаад ороод бичлээ, ороод уншаарай
http://buyankhuu.blogspot.com/2011/09/blog-post_26.html

smile said...

xumuus yasan muuxai yum be. xun anx udaa ongotsoor niseed setgedelee bichee l biz. taalagdaagui bol unshixgui baij bolno shuu dee. zaaval erguu mal ch gex shig. odoo xen namaig ingej bichix bol geed aigaad ayalaliin temdeglelee bichcixgui ban gej yu baixav dee. pc-nii tsaanaas xun xaraadag xumuus yu ch chadaxgui ixenxdee setgetsiin bolood bie erxtenii gajigtai xumuus abidag gesen. unen baixoo. itgechixlee buuur

Anonymous said...

Ногоохоны блогтоо үнэнч шүү.