саяны амралтын өдрүүдээр. Transformers-3, Super 8, I'm number 4 гэх мэт чартад дээгүүр байранд ороод байгаа байсан кинонуудыг үзэв. Тэгээд юу гэж санагдсан гэхээр Америкт за ер нь хаа ч бай 12-25 насны өсвөр үеийнхэн хүүхэд залуус кино үзэж гол орлогыг нь оруулдаг болохоор тэдэнд зориулсан арилжааны кино хийдэг юмуу даа гэж бодогдов. Дандаа хүүхдийн зохиол. Яг л хүүхдийн л кино. Тэр Super 8 гэдэг нь хүүхдийн зохиолоор хийсэн хүүхдүүд гол дүр нь хүүхдийн сэтгэлгээгээр хийсэн хүүхдийн л кино байна лээ.


Бас spy буюу бэлтгэгдсэн нууц ажилтантай кинонд Jason Bourne-ны цуврал, James Bond-ийн сүүлийн 2 ангиас болоод дуртай болчихсон. Хүүхэд байхдаа X-Files-д аймаар дуртай байж билээ. Хэлийг нь сайн ойлгохгүй мөртлөө ОРТ дээр үзээд л суудаг байсан. Саяхан энэ киноны сүүлийн уран сайхны ангийг нь үзсэн. Dana Scully-г арай гэж танисан шүү. Залуу харагдах гээд хэт их мэс засал хийлгэцэн юмуу нэг л сонин харагдаад байсан.
Харин би одоо Lincoln Lawyer бас The Wall Street -ыг ориг DVD-гээр нь олж үзмээр байх юм. Hi-Fi, Orange records эд нарт байхгүй байна лээ. Өөр арвин их сантай DVD-ны дэлгүүр мэдэх хүн байвал хэлж өгөөрэй.
3 comments:
the wall street, money never sleeps uu? neg ih onts bishee, tiim ch sonirholtoi zohioltoi bish.
тийм үү?
Би дугаар 4 харин нээх онц болоогүй ээ. Трансформерс дараагийн анги гэнгүүт угаас үзмээр санагдаагүй. Зүгээр л кино театрын үзүүлэн болох юм шиг санагдсан. Супер 8-ийг харин үзий гж бодсийшт. Угаас комикоос сэдэвлэж хийсэн кинолдоо. Ер нь бага байхдаа уншсан ном, үзсэн күүклийхээ киног нь үзхиймсан гэж айр мөрөөддөг блаашт. Одоо ч ихэнх нь хийгдээд дуусч бн дөө.
Post a Comment